Bardahl-ын Түүх
Ole Bardahl нь 1922 онд Италиас АНУ-д цагаачлан очиж байсан юм. 1929 он гэхэд Bardahl мөнгөө цуглуулан барилгын гэрээлэгч туслан гүйцэтгэгч болсон байна. Америкийн их хямралын үеэр өдөрт 16 цаг ажиллан өөрийн барьсан байшингуудаа зардаг байв. 1936 он гэхэд бизнесийн өөр салбарт хүч үзэх боломжтой болсон байна.
1939 онд химийн жижиг үйлдвэр худалдан авсан нь Bardahl брэндийн эхлэл
болсон юм. Bardahl-ийн Polar Attraction Formula нь тос тосолгоог өндөр даралтад үрэлт элэгдлээс хамгаалах шинж чанартай болгож бүх механик системийн хөдөлгөөнт металл гадаргууд микро фильм тогтоож өгдгөөрөө онцлог юм. Салбартаа хувьсгал хийсэн энэ бүтээгдэхүүнийг АНУ-ын арми өөрийн нууц болгон ашигладаг байсан юм.
Хамгаалалтгүй металл гадаргуу нь үрэлт элэгдэлд илүү мэдрэмтгий байдаг. Энгийн хөдөлгүүрийн тос нь хөдөлгүүр асаагүй үед тос тослогоо хэрэгтэй чухал шаардлагатай металл гадаргуугаас урсан хуурай болгосон байдаг. Өвөл өглөө хөдөлгүүрийг асаах үед хөдөлгүүр хамгийн их эрсдэлд ордог нь тосгүй болсон металл гадаргуунууд нь хоорондоо шууд хүрэлцсэнээс болж байгаа юм. Үүний үр дагавар нь хөдөлгүүр эвдрэх, мотор цохих зэрэг нь эргээд тэдгээрийг засахад эдийн засгийн маш их алдагдал авчирч байдаг. Bardahl-ийн эрдэмтэд энэхүү эрсдэлийг арилгаж Polar Attraction бүтээгдэхүүнийг гаргасан ба энэ нь молекулын түвшинд тосны молекулыг электрон цэнэгээр өдөөж молекулуудыг өөр эсрэг цэнэгтэй молекулуудтай хооронд нь зайгүй таталцан барьцалдуулж байдаг. Ийм маягаар маш нимгэн мөртлөө үлэмжийн их тэсвэртэй фильм металл гадаргуу дээр тогтож өгдөг. Ингээд металлуудын шууд хүрэлцэх явдлыг үгүй хийж улмаар халалт ба үрэлт элэгдлийг байхгүй болгодог.
Өнөөдрийн байдлаар Bardahl нь Evelyn Bardahl McNeil ,Hugh McNeil нарийн удирдлагаар 400 өөр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулж, 16 өөр хэлээр савлан, дэлхийн 90 гаруй улсад лицензэлсэн байдаг. Манай 70 гаруй жилийн түүх өөрөө бидний хамгийн сайн түүхий эдээр хамгийн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн чин эрмэлзлийг маань тодруулж өгч байна. Энэ өндөр стандарт нь өөрийн бүтээгдэхүүнийг дэлхий дахины автомашин сонирхогчдын дунд олонд танигдах баталгаа болж, жил болгон олон сая хэрэглэгчдийг өөртөө татдаг. Bardahl-ийн бүтээгдэхүүнүүд Audi - BMW - Chrysler - Citroen - Ferrari - Fiat - Ford - GM - Honda - Hyundai – Mazda - Mercedes - Mitsubishi - Peugeot - Porsche - Renault – Toyota - Volkswagen-үүдийн шаардлагатай адил буюу илүү чанартай байдаг гэсэн Wikipedia-гийн 1 өгүүлбэрээр энэ брэндийн чанарыг тодорхойлж болох юм