Araa.mn

Araa.mn Авто машин худалдаа зуучлал, угаалга, засвар, сэлбэг, п?

11/12/2024
Машин аа японд осолд орсон эсэхийг үнэгүй шалгаарай.
26/08/2022

Машин аа японд осолд орсон эсэхийг үнэгүй шалгаарай.

Машин🚗 авахаар төлөвлөж буй та АНХААРААРАЙ❗️❗️ . Аваар осолд орсон, доогуур үнэлгээтэй машин авчихав даа !! Та манай 🌐 http://auction.araa.mn/🌐 сайтнаас авах гэж байгаа машиныхаа үнэлгээний хуудсыг шалгах боломжтой боллоо. Япондоо яг ямар үнэлгээтэй байсан юм, хэдээр зарагдсан бэ❓💸 гэх мэт бүх мэдээллийг аваарай. ҮНЭГҮЙ туршаад үз🤩.

Дэлгэрэнгүй үзэх линк:
http://auction.araa.mn/

Автомашиныхаа үнэлгээний /Аукцион/ хуудсыг үнэгүй лавлаарай.Та бүхэн http://auction.araa.mn/ сайтаар бүртгүүлээд үнэгүй ...
18/08/2022

Автомашиныхаа үнэлгээний /Аукцион/ хуудсыг үнэгүй лавлаарай.
Та бүхэн http://auction.araa.mn/ сайтаар бүртгүүлээд үнэгүй нэг удаа Япон улсад дуудлага худалдаагаар 2022 оны 04 сараас хойш худалдагдсан автомашиныхаа аукционы хуудсыг лавлаарай.

2 өрөө байрны м2-ийн дундаж үнэ 1 жилд 25%-р өсжээ😮
13/08/2022

2 өрөө байрны м2-ийн дундаж үнэ 1 жилд 25%-р өсжээ😮

🏠2 өрөө байрны м2-ийн дундаж үнэ 1 жилийн хугацаанд 25%-р өсжээ😮.
Энэ оны 8 сарын 6-ны байдлаар зарагдаж буй зарим 2 өрөө🏠 байрнуудын дүүрэг тус бүр дээрх тоо болон тэдгээрт харгалзаж буй м2-ийн дундаж үнийн💸 мэдээллийг өнгөрсөн жилийн үзүүлэлттэй харьцуулан хүргэж байна.
Дараагийн постуудаар бусад олон өрөө байрнуудын одоогийн зах зээлийн мэдээлэл болон өнгөрсөн жилээс хойших өөрчлөлтүүдийн талаар хүргэх болно оо😉.
http://centropolis.mn/%d0%be%d1%80%d0%be%d0%bd-%d1%81%d1%83%d1%83%d1%86%d0%bd%d1%8b-%d0%b8%d0%bd%d1%84%d0%be%d0%b3%d1%80%d0%b0%d1%84%d0%b8%d0%ba/

12/08/2022

Энэ оны 8 сарын 6-ны байдлаар зарагдаж буй зарим 1 өрөө🏠 байрнуудын дүүрэг тус бүр дээрх тоо болон тэдгээрт харгалзаж буй м2-ийн дундаж үнийн💸 мэдээллийг хүргэж байна.
Дараагийн постуудаар бусад олон өрөө байрнуудын одоогийн зах зээлийн мэдээлэл болон өнгөрсөн жилээс хойших өөрчлөлтүүдийн талаар хүргэх болно оо😉.

http://centropolis.mn/%d0%be%d1%80%d0%be%d0%bd-%d1%81%d1%83%d1%83%d1%86%d0%bd%d1%8b-%d0%b8%d0%bd%d1%84%d0%be%d0%b3%d1%80%d0%b0%d1%84%d0%b8%d0%ba/

Орон сууцны дундаж үнэ өссөөр л байх уу?Сүүлийн 1 жилийн хугацаанд УБ хотын хуучин орон сууцны м2-ын дундаж үнэ 2.5 сая ...
08/08/2022

Орон сууцны дундаж үнэ өссөөр л байх уу?
Сүүлийн 1 жилийн хугацаанд УБ хотын хуучин орон сууцны м2-ын дундаж үнэ 2.5 сая төгрөгөөс 24 хувь өсч 3.1 сая төгрөг болж нэмэгджээ...

Орон сууцны дундаж үнэ өссөөр л байх уу?
Сүүлийн 1 жилийн хугацаанд УБ хотын хуучин орон сууцны м2-ын дундаж үнэ 2.5 сая төгрөгөөс 24 хувь өсч 3.1 сая төгрөг болж нэмэгджээ...

Дэлгэрэнгүй мэдээллийг
http://centropolis.mn/%d0%be%d1%80%d0%be%d0%bd-%d1%81%d1%83%d1%83%d1%86%d0%bd%d1%8b-%d0%b8%d0%bd%d1%84%d0%be%d0%b3%d1%80%d0%b0%d1%84%d0%b8%d0%ba/

Автомашины хойд дугуй яагаад алцайдаг бэ? Зун цаг болж аялал зугаалгын үе болж байгаатай холбоотой бид машинаа аялалд бэ...
30/05/2022

Автомашины хойд дугуй яагаад алцайдаг бэ?

Зун цаг болж аялал зугаалгын үе болж байгаатай холбоотой бид машинаа аялалд бэлдэж засаж эхэлдэг, Бидний ярьдгаар хойноо гартай буюу үл хамаарах тэнхлэгтэй машинууд хэрэглээний явцад алцайсан байдалтай болдог. Эд ангийн эдэлгээний явцад буюу гарны хэд хэдэн втулка муудах, хөдөлгөөн орох, цаап хөдөлгөөнтэй болох, амортизатор суух, пүрш уярах, пүршний дээд таваг ханзрах, тэнхлэг тохиргооны гар цохигдож гулзайх, гарнуудын эрэг боолт сулрах, тэнхлэг тохиргооны хуваарь зөрөх тохиолдлуудаас болж алцайдаг. Үүн дээр бас ачаа ихээр ачих харайлгах замийн нүх хурдтай дайрах зэргээс болж гэмтдэг, Үүнийг хэрхэн засварлах бэ?
Эдгээрээс нийтлэг эвдрэл нь пүрш суух, втулкууд муудах юм.
Тиймээс тэнхлэг тохиргоонд орохдоо босоо болон хэвтээ өнцөг хэр их хазайсан байгааг оношлуулаад шаардлагатай солих эд ангиудыг сольсноор дээрх эвдрэл гэмтлийг засаж болно.
Зарим төрлийн хөнгөн эвдрэлийг хойд тэнхлэгэнд тохиргоо хийж хэвийн болгох нь ч бий. Тэнхлэг тохиргооны хуваарьт тохиргоо хийгдэх боломжтой байдаг. Зарим автомашины хуваарьт боолт гажих, цохигдсоноос болж эвдэрсэн байдаг. Энэ үед заавал шинээр сольж тавиулах нь зүйтэй.
Урьдчилан сэргийлэх
• Хэт их ачаа ачихгүй байх
• Харайлгахгүй байх
• Амортизатор, пүршийг цаг тухайд нь хамтад нь солих
• Втулкануудыг шалгуулж, оношлуулж засвар үйлчилгээ хийлгэх,
• Хол газар аян замд гарахдаа ТА автомашины аюулгүй байдлаа бүрэн хангаж яваарай,

Авто машины яндангын  КАТАЛИЗАТОР гэж юу вэ? Сүүлийн үед авто машины яндан авна гэсэн зар их явдаг болсон.Үүнийг дагаад ...
13/01/2022

Авто машины яндангын КАТАЛИЗАТОР гэж юу вэ?

Сүүлийн үед авто машины яндан авна гэсэн зар их явдаг болсон.Үүнийг дагаад яндангын ченжүүд гэх хүмүүс бий болсон нууц биш билээ.Авто машины яндан болон катализаторын ач холбогдлын талаар цуврал мэдээлэл хүргэж байна. Яндангын катализатор нь хөдөлгүүрээс гарч буй утааны 300 гаран хорт бодисыг саармагжуулах үүрэгтэй эд анги юм. Түүнийг халуунд тэсвэртэй гангаар хийгдсэн гэр дотор зөгийн үүр шиг хэлбэртэй исэлдүүлэгч бодис байрлуулсан байдаг. Энэ нь утаан дахь хүний биед, байгаль орчинд хор нөлөөтэй бодисыг химийн аргаар цэвэршүүлэх исэлдүүлэх үүргийг гүйцэтгэдэг.
Утааг илүү сайн цэвэршүүлэхийн тулд гурван үет катализаторыг ашиглах бөгөөд хорт утааг CO, HC, NO, CO2, H2O, N2 болгон цэвэршүүлдэг.
Мөн катализаторт О2 мэдрэгч буюу яндан мэдрэгчийг суурилуулдаг бөгөөд энэ нь хөдөлгүүрийн цилиндрт өгөх агаар түлшний харьцааг онолоор тодорхойлсон хэмжээнээс баяжих эсвэл ядуурахаас сэргийлдэг.
Онолоор тодорхойлсон агаар түлшний харьцаа нь 1:15 байдаг. Утга нь 1 л түлшийг бүрэн шатаахад 15 л агаар хэрэгтэй гэсэн тооцоо юм. Энэ хэмжээнээс агаар бага байвал БАЯН, агаар их байвал ЯДУУ холимог гэнэ.
Гэмтлийн шинж:
• Check Engine шар гэрэл хянах дээр асна
• Улсын оношилгооны утааны тестэнд тэнцэхгүй байх
• Машины хүч муудах
• Яндангаас эвгүй үнэртэй утаа гарах
Засварлах зөвлөгөө:
• Катализатор бол автомашины чухал бүрдэл эд анги юм. Хэрвээ та шинээр солих гэж байгаа бол зөвхөн сайн чанартай шинэ оригналь эд ангиар солиулаарай. Үүнийг цэвэрлэж болохгүй зөвхөн солиулахыг авто үйлдвэрлэгч нар зөвлөдөг.
• Хөдөлгүүрийн догол, дутуу шаталт зэрэг нь катализаторыг гэмтээхэд хүргэдэг.
• Катализатор гэмтсэн бол хөдөлгүүр баяжсан холимгоор ажиллаж шатахуун зарцуулалт ихэсэж хүч багасах шинж тэмдэг авто машинд илэрдэг.

Таны автомат кропны тос ямар өнгөтэй бэ?
02/11/2021

Таны автомат кропны тос ямар өнгөтэй бэ?

МАШИНАА ӨВӨЛД БЭЛДЭХ 8 ЗӨВЛӨМЖБид та бүхэнд машинаа өвөлд бэлдэх, жолоодлогын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлө...
02/11/2021

МАШИНАА ӨВӨЛД БЭЛДЭХ 8 ЗӨВЛӨМЖ
Бид та бүхэнд машинаа өвөлд бэлдэх, жолоодлогын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөгөөг хүргэж байна.

Таны машин өвөлд бэлэн үү? Машинтай хүн болгоны хувьд өвлийн улирал гэдэг толгойн өвчин болдог. Хүйтний улиралд бид өөрсдөө дулаан хувцас, малгай, гутал, бээлий өмсдөг шиг машиндаа хэвийн ажиллагааг нь хангахын тулд бас бэлтгэл хийх хэрэгтэй. Бид та бүхэнд машинаа өвөлд бэлдэх, жолоодлогын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөгөөг хүргэж байна.
1.ӨВЛИЙН ДУГУЙ
Юуны өмнө, дөрвөн улирлын дугуй бол өвлийн дугуй биш гэдгийг санаарай. Өвлийн улиралд халтиргаатай зам ихэнхдээ осол аваарын шалтгаан болдог тул таны дугуй ийм замд тохирох эсэхийг хамгийн түрүүнд шалгаж үз. Канадын Квебек мужид өвлийн улиралд “заавал өвлийн дугуй ашиглах” журам гарснаар зам тээврийн ослын тоо 20%-иар буурсан байна. Дугуйгаа солиулах хангалттай шалтгаан биш гэж үү?
Түүнчлэн дугуйны хий сул юм уу хэт чанга байх нь халтирахад нөлөөлдөг. Тиймээс зааврын дагуу дугуйныхаа хийн даралтыг тохируулж явбал сайн.
Санамж: Ихэнх хүмүүс машин нь зам дээр гулгаж, шарвахад зөн билгээрээ тоормосолдог нь буруу, түүний оронд хаазаа хасаад машиныхаа рулийг шарвалтын эсрэг эргүүлэн жолоодох нь зөв.
2.АККУМУЛЯТОРОО ШАЛГА
Таны аккумулятор цоо шинэ л биш бол өвлийг угтаж заавал шалгуулах хэрэгтэй. Энэ нь танаас зардал мөнгө, цаг хугацаа нэг их шаардахгүй. Аккумулятороо солих цаг нь болсон гэдгийг хэзээ мэдэх нь дээр вэ? Лхагва гаригийн өдөр 14:30 цагт машин засвар дээр үү? Эсвэл Ням гаригийн шөнө 2:00 цагт -30 ºC хүйтэнд, эзгүй зогсоол дээр үү?
Машины аккумуляторын ашиглалтын хугацаа 3-5 жил хүртэл байдаг. Хэрвээ аккумулятороо солих төлөвлөгөөтэй байгаа бол намар солих нь тохиромжтой. Учир нь өвөл аккумулятор хүйтэн хөдөлгүүр асаахын тулд маш их ачаалал авдаг учраас хэт хүйтрэхээс өмнө солихыг зөвлөдөг.
Хэрэв аккумуляторын ашиглалтын хугацаа дуусаагүй бол хэвийн ажиллаж байгаа эсэхийг нь шалгаж үзээрэй. Холбох утас болон бэхэлгээ хошууг нь суларсан зэвэрсэн эсэхийг шалгаарай. Бэхэлгээн дээр цайвар зүйл ургасан бол аккумуляторын хүчлийн нөлөөгөөр зэвэрч байгаа хэрэг. Үүнийг хоолны сод, ус болон шүдний сойз ашиглан хялбар арилгаж болно. Мөн аккумуляторын шингэний түшвинг шалгаж үзээрэй. Хэрэв шингэний хэмжээ багассан байвал нэрмэл ус нэмж болно. Гэхдээ хэт дүүргэж болохгүй.
3.ХӨРГӨЛТИЙН ШИНГЭНИЙГ ШАЛГАХ
Хөргөлтийн шингэний гол ач холбогдол нь хөдөлгүүрийг хэт халсан үед хөргөх, мөн хөлдөхөөс хамгаалах үүрэгтэй. Хөргөлтийн шингэн нь улаан болон ногоон өнгийн гэж байдаг бөгөөд шингэнийг хооронд нь сольж болохгүй, нэмэх тохиолдолд өнгө дагуу хөргөлтийн шингэнийг нь хийх ёстой. Ер нь болж өгвөл үйлдвэрлэгчээс заасан хөргөлтийн шингэнийг ашиглахыг зөвлөдөг. Зөвхөн хөлдөх хэмийг нь харж дурын шингэн хийвэл хөдөлгүүрийн эд анги зэврэх, өнгөр тогтох, усны насосын сэнс зэврэх зэрэг гэмтэлд хүргэдэг. Таны машинд ямар хөргөлтийн шингэн тохирохыг мэргэжлийн хүнээс асууж тодруулаарай.
4.ШИЛ АРЧИГЧ
Машины шил арчигчийг 18-24 сарын хэрэглээд солих хэрэгтэй байдаг. Шил арчигч муу ажиллах нь үзэгдэх орчныг муу харуулах, осол аваар гаргах нөхцөлийг бүрдүүлэх аюултай. Шил арчигчийн сойз нь резинэн материалаар хийгдсэн байдаг тул хэт хүйтэнд хатуурч, хагарч, цас арилгаж чадахааргүй болдог. Түүнээс гадна шил арчигч шингэнээ хүйтэн нөхцөлд хөлддөггүй шингэнээр солих хэрэгтэй.
5.ХААЛГАНЫ БАРИУЛ, ТҮГЖЭЭ, ШИЛИЙГ ТОСЛОХ
Өвлийн огцом хүйтрэлт эхлэхээс өмнө хаалганы бариул, түгжээ, шилийг силиконтой цацдаг шингэнээр тослох хэрэгтэй. Ингэснээр түлхүүр, хаалганы бариул, шил хүйтнээс болж зуурах, гацах зэрэг эрсдэлийг бууруулдаг.
6.ШАТАХУУНААР ДҮҮРГЭ
Өвлийн улиралд шатахууны саванд чийг хуримтлагдаж, улмаар шатахуунд ус орох нөхцөл үүсдэг. Ус шатахуунаас хүнд учраас савны ёроолд тунаж, цаашлаад шатахуун дамжуулах хоолой руу орвол хөлдөж, хөдөлгүүрт хүрэх шатахууны замыг бөглөх эрсдэлтэй. Үүнээс зайлсхийхийн тулд шатахууны савыг үргэлж тал хүртэл нь шатахуунтай байлгах хэрэгтэй. Ингэснээр чийг хуримтлагдах нөхцөлийг арилгах болно.
7.ТОСОО СОЛИХ
Агаарын хэм унаснаас болж машины тос өтгөрч, царцдаг ба хөдөлгүүрийг хангалттай сайн тосолж чаддаггүй. Тиймээс аль болох зуурамтгай чанар багатай тос сонгох хэрэгтэй. Машины тосон дээрх W-ийн өмнөх тоо зуурамтгай чанарыг заадаг. Тиймээс 5W-30-тай тос 10W-40-тэй тосноос зуурамтгай чанар багатай гэсэн үг юм. Ердийн тос хийсэн бол 5000 км яваад буюу 3 сар тутам тосоо солих нь манайх шиг эрс тэрс уур амьсгалтай оронд хэрэгтэй байдгийг санаарай.
8.РЕМЕНЬ БОЛОН ТРУБКУУД
Машины резинэн эд анги буюу ремень болон патрубкуудыг ердийн үед 50,000 км яваад шалгуулахыг зөвлөдөг. Хөдөлгүүрийн ремень болон патрубкууд хүйтэнд илүү хэврэг болдог учраас тасрах, гэмтэх эрсдэлтэй.
Эдгээр засвар үйлчилгээг хийснээрээ ТА хайртай төмөр хүлэгтэйгээ өвлийг өнтэй давах бэлтгэлээ базаасан гэсэн үг. Танд амжилт хүсье.

04/09/2021

Авто машины зах зээлийн инфографик, та эндээс зах зээлийн дундаж үнэ, зарагдаж буй машины тоо гэх мэт мэдээллийг рүссэн үзүүлэлт төрлөөр харах боломжтой.

Address

Ulaanbaatur
15160

Telephone

+97677117799

Alerts

Be the first to know and let us send you an email when Araa.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Araa.mn:

Share