27/05/2026
Үнийн өөрчлөлтийн тухай мэдэгдэл
CARMAX-ийн импортлон худалдаалж буй Toyota Corolla Cross загварын автомашины үнэд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дараах өөрчлөлт орох болсныг үйлчлүүлэгч та бүхэнд албан ёсоор мэдэгдэж байна.
Сүүлийн хугацаанд инфляц, валютын ханшийн өөрчлөлт, олон улсын болон дотоодын тээвэр, шатахууны зардлын өсөлт зэрэг биднээс үл хамаарах макро түвшний хүчин зүйлсийн нөлөөгөөр автомашин импортлох нийт өртөг тогтмол нэмэгдсээр байгаа билээ.
CARMAX-ийн зүгээс дээрх нөхцөл байдлыг үл харгалзан худалдан авагчдадаа аль болох боломжит, өрсөлдөхүйц үнийг санал болгож, үнийг тодорхой хугацаанд нэг түвшинд хадгалсаар ирсэн. Гэсэн хэдий ч компанийн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулах, автомашин худалдан авсан харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа цаашид ч найдвартай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үнэ шинэчлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсээд байна. Иймд үйлчлүүлэгч та бүхнээс уг шийдвэрийг ойлгон хүлээн авахыг хүсье.
Энэхүү үнийн өөрчлөлт нь аль хэдийн баталгаажсан захиалгад хамаарахгүй болно. Мөн 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэрээгээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө төлөн захиалгаа баталгаажуулсан тохиолдолд хуучин үнээр худалдан авах боломж нээлттэй болохыг анхаарна уу.
✅ 2026 Toyota Corolla Cross шинэчлэгдсэн үнэ :
Toyota Corolla Cross Elite - 88,400,000₮
Toyota Corolla Cross Limited - 92,400,000₮
Биднийг үргэлж дэмжиж, итгэл хүлээлгэн сонгодог эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ талархал илэрхийлье.
- CARMAX
📞 Борлуулалтын менежерүүд : 8061-5544, 8039-5544, 8071-5544, 7777-5544
📍 Хаяг : Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Лавай захын уулзвараас Яармагийн гүүр явах замд, замынхаа урд талд CARMAX Mongolia. Өдөр бүр 10:00 – 19:00