02/07/2026
# # **Үндэс сууриа ярья… Пач бүр утгатай.**
MC ертөнцөд хантаазны ар талд байдаг пач бол зүгээр нэг чимэглэл биш. Тэдгээр нь тухайн хүний хэн болох, ямар үнэ цэнтэйг илэрхийлдэг.
**Дээд Rocker** нь чиний харьяалагддаг клубын нэр.
Тэр нэрийн цаана ахан дүүсийн холбоо, олон жилийн түүх, нэр төр, нэр хүнд, уламжлал байдаг. Түүнийг зүүнэ гэдэг нь тэр бүхнийг хүндэтгэж, нэрийг нь зөв авч явах үүргийг өөр дээрээ үүрч байна гэсэн үг.
**Голын пач** бол клубын сүнс.
Энэ нь чи тухайн клубыг төлөөлөх эрхээ олж авсан, ахан дүүсийнхээ итгэлийг дааж яваа гэдгийг илэрхийлдэг. Энэ бол зүгээр нэг лого биш. Энэ бол таних тэмдэг, хариуцлага, үнэнч байдал, нэр төрийн бэлгэдэл.
**Доод Rocker** нь чиний төлөөлж буй газар нутгийг илэрхийлдэг.
Хот, аймаг, улс, эсвэл клубын үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийг харуулна. Энэ нь **"Бид энд оршин байдаг, энэ бол бидний нутаг"** гэсэн утгыг агуулдаг.
Зарим хүнд энэ бүхэн хантаазан дээр оёсон хэдэн даавуун тэмдэг мэт харагдаж магадгүй.
Харин MC соёлыг ойлгодог хүмүүсийн хувьд...
Эдгээр пач бүрийн ард андгай, хариуцлага, ахан дүүсийн холбоо, үнэнч зан, нэр төр, амьдралаар хамгаалдаг үнэ цэн оршдог.
**Пачийг өмсдөггүй. Пачийг авч явдаг.**
Тиймээс пач зүүнэ гэдэг нь эрх эдлэх биш, харин нэр төрөө хамгаалах юм.
**– W 💯**