TsS онлайн худалдаа

TsS онлайн худалдаа Онлайн худалдаа

🤎 Vitasub витамин — Анааш шиг эрч хүчтэй амьдралын эхлэл! 🦒🟠 Бүтээгдэхүүний нэр: Vitasub Витамин🟡 Онцлог: Анааштай хөөрх...
24/07/2025

🤎 Vitasub витамин — Анааш шиг эрч хүчтэй амьдралын эхлэл! 🦒
🟠 Бүтээгдэхүүний нэр: Vitasub Витамин
🟡 Онцлог: Анааштай хөөрхөн дизайн, хүүхдэд ээлтэй найрлага

✨ Яагаад Vitasub?
- 🧠 Оюуны хөгжилд дэмжлэг: Тархины үйл ажиллагааг дэмжигч тэжээллэг бодисуудаар баяжуулсан
- 💪 Дархлааг тэтгэнэ: Байгалийн гаралтай витаминууд нь хүүхдийн дархлааг эрчимтэй сайжруулна
- 🌱 Аюулгүй найрлага: Сахаргүй, хиймэл өнгө оруулагчгүй

🦒 Анааштай адал явдалд бэлэн үү?
Vitasub витамин нь хүүхдийн танин мэдэхүй, өсөлт хөгжилд зориулагдсан! Анааш шиг өндөр, ухаалаг, эрүүл байгаарай!
📍 Одоо худалдаанд гарлаа!
#АнаашВитамин #ЭрүүлХүүхэд #БаярХөөртэйАмьдрал

Үнэ: 20,000₮
Хүргэлт: : 5,000₮, 2ш дээш үнэгүй

23/07/2025

🎯 Мэдлэгтэй пост 1:
Гэр ахуйн “ногоон” цэвэрлэгээ

🧴 Лемон + сода = байгальд ээлтэй цэвэрлэгээ

Лемон, хүнсний сода 2-ыг хольвол – хорт бодис агуулаагүй, химигүй цэвэрлэгч болдог.

👉 Гал тогооны тос, ванны хавтан, угаалтуур зэрэгт супер үр дүнтэй!

#ОнлайнХудалдаа
#БарааХүргэлттэй
#ГэрАхуйнБараа
#ҮнэСайнЧанарСайн
#Хямдрал
#ШуудХудалдаа
#ШинэИрсэнБараа
#ЗахиалаадХүргүүл

01/07/2025

❓️❓️❓️Ямар учраас бид эцэг, эхийн гэсэн 2 талын өвөг дээдэс, үр хүүхдүүд, төрөл садангийн мэдээллийг оруулан УГИЙН БИЧГЭЭ БҮТЭЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

🔎ХАМГИЙН ЧУХАЛ ҮНДЭСЛЭЛ НЬ ЮУ ВЭ?

ХҮНИЙ ЭС ДОТОР байгаа ХРОМОСОМ бүр эцэг, эхээс удамшин ирсэн 2 буюу ХОС аллель/ утаснаас бүрдэнэ.
ХҮН 23 хос хромосомтой.

Хүний оюун ухаан, биеэ авч явах байдал, гадаад, дотоод бүтэц, төрхийг хариуцан явдаг функцийн 30 000 гаруй генүүд энэ 23 хромосом дээр байрладаг байна.

Иймээс ГЕН тус бүр эцэг, эхийн гэсэн 2 утаснаас тогтдог 🧬🧬.

Энгийнээр хэлвэл Үр тогтох үед 30 000 гаруй генийн нэг дан хэсэг нь ЭЦГЭЭС, нөгөө нь ЭХЭЭС дамжин ҮР ХҮҮХДЭД удамшина гэсэн үг байх нь ээ. Ингэж тухайн хүний генийн сан бүтдэг бх нь.

🧹🧹🧹НЭГ ТӨӨРӨГДӨЛ яваад байгаа. Үүнийг олон хүн фэйс хуудсандаа хуулж/share хийж тавьсантай таарсан. Мөн олон нийтийн телевизээр яг ингэж буруу мэдээлэл өгч байх юм........харамсмаар, бас өөр улс, үндэстэн сонсвол шинжлэх ухааны суурь боловсролгүй байгааг гайхмаар...........
Үүнд: 30 000 генийг автоматаар шууд 2-д хуваан 15 000 гаруй генийг ааваасаа, нөгөө 15 000 г ээжээсээ удамшуулан авдаг гэж бичиж, ярьж байгаа. Энэ нь генийн сангийнх нь тал нь алга болсон мэтээр ойлгогдож байна. Генийн сангийн 50 хувь байтугай нэг ген дээр өөрчлөлт ороход ямар муу үр дагавар авчирч болохыг мартаж болохгүй юм.

Жнь. Одой байх нь 4-р хромосом дээр цэгэн мутаци үүсч нэг ген өөрчлөлтөд орохтой холбоотой байна. Энэ алдаатай ген нь давамгай байдлаар удамшдаг нь нотлогдсон.
Энэ генийн өөрчлөлт фибробласт/эсүүдийн холбох эдийн өсөлтийн гормоны фактор III-г гэмтээж хэвийн өсөлтийг сааруулдаг байна.

❓️Дараагийн асуулт: Жишээ нь нэг айлын АЧ ХҮҮ өвөө, эмээтэйгээ удамшлын мэдээлэл нь ижил байх хувь хэд байх вэ?
✔️ХАРИУЛТ: АЧ ХҮҮГИЙН хувьд авга өвгөтэйгээ 25%, авга эмээтэйгээ 25% ижил байх магадлалтай.
Үлдсэн 50% нь нагац өвөө, нагац эмээгийнхтэй адил байх магадлалтай.

Хэрэв аль нэг өвөө, эмээ нь эвдэрсэн, дефекттэй ген/ генүүд агуулж ямар нэг өвчтэй бол 25%-ийн магадлалаар удамшуулан авах боломжтой гэж ойлгож болно.

Үеэлүүд хоорондоо 25%-иар ижил генийн сантай. Хаяалууд хоорондоо 12.5%-иар гэх мэт.

Энэ хирээр өвчтэй ген удамших магадлал их байна гсн үг.

🎯ИЙМ учраас НЭГ ОВОГ, ӨРХ ГЭР БҮЛ УГИЙН БИЧГЭЭ бүтэн, бүрэн гаргахын тулд ЭЦЭГ, ЭХ 2 талаа хоёуланг нь оруулан хөтлөн явах нь зүйтэй юм.

ЭХИЙН ТАЛАА орхигдуулвал УДАМШЛЫН 50%-ийн мэдээлэл, түүхээ дутуу гарган хойч үедээ өвлүүлэх, улмаар эхийн талын төрөл саднаа мэдэхгүйн улмаас хоорондоо суух, гэр бүл болох, үр хүүхэдтэй болох, цус ойртолтын эрсдэлд орох аюултай.

Энэ нь эцгийн талд ч бас хамаарна.

💭Орчин үеийн үйлдвэржилт, агаар, хөрсний бохирдол, элдэв туяа, долгион, цаг агаарын гэнэтийн үзэгдэл ихэссэн зэрэг нь бидний биед, генд өөрчлөлт өгөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Тиймээс хариуцлагатай иргэн бүр тойрч гарч болох цус ойртолтын эрсдлээс сэргийлэх нэг гол ажил бол УГИЙН бичгээ хөтлөх юм.

🌿🌿🌿Нэгтгэн дүгнэхэд Монголчуудын нэг овог дотроо 9 үе дотор гэр бүл болж үр хүүхэд төрүүлэхийг, ураглахыг хориглосон байдаг нь 9 дэх үеийн дараагаас удамшлын материалын ижил байх магадлал ТЭГ рүү ойртож гэр бүл болсон тохиолдолд цус ойртолтын эрсдэл холдохыг сургасан байдаг нь гайхамшигтай уламжлал юм.

Бэлтгэсэн: Ц. Туяа, Генетикч
Пэйж хуудас: Гэр бүлийн түүхийн хөтөч Угийн бичиг
Facebook: Golden Ray Tserenbataa

Эх сурвалж: Human genetics, Угийн бичгийн хөтлөлт, ашиглалт Сургалтын материал

07/01/2025

💟

Address

Улаанбаатар хот
Улаанбаатар
976942

Telephone

+97685121365

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TsS онлайн худалдаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share