KHET ISUZU

KHET ISUZU Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from KHET ISUZU, Automotive Dealership, Улаанбаатар Монгол улс , БГД 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Нөхөрлөлийн гудамж 57, Ulaanbaatar.

Хэт моторс ХХК нь ИСУЗУ-ийн албан ёсны засварын төв болон БНХАУ-ын CIMC группын цахилгаан автомашины монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байна. Манай компани нь нийлүүлсэн автомашины засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн хамт шаардлагатай сэлбэг хэрэгслийг өөрийн агуулахадаа бүрдүүлэх, богино хугацаанд шуурхай нийлүүлэх, заавар зөвлөмж өгөх, цэнэглэгч суурилуулах зэргээр харилцагчийн итгэлтэй, найдвартай түнш байх болно.

ISUZU NKR платформ дээр  угсрагдсан бүрэн цэнэгэээрээ 310км зайг туулах чадвартай түгээлт үйлчилгээний цахилгаан автомаш...
03/09/2021

ISUZU NKR платформ дээр угсрагдсан бүрэн цэнэгэээрээ 310км зайг туулах чадвартай түгээлт үйлчилгээний цахилгаан автомашин оруулж ирлээ. Бүх төрлийн хүнс, савласан бүтээгдэхүүн зөөх зориулалт бүхий чингэлэгний хэмжээ L4170 х W2300 х H2100, даац 3759кг.
Баталгаат хугацаа 5 хүртэлх жил. Борлуулалтын дараах засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэнэ.
Захиалгаар олноор нийлүүлэх бөгөөд банкны лизингд хамруулах боломжтой.

Утас: 99099810; 95103259; 90069909

Энэ удаад ISUZU N цувралын бүрэн цахилгаан автомашины шассийг танилцуулж байна. Уг машин нь ИСУЗУ-ийн хятад дахь салбар ...
01/09/2021

Энэ удаад ISUZU N цувралын бүрэн цахилгаан автомашины шассийг танилцуулж байна.
Уг машин нь ИСУЗУ-ийн хятад дахь салбар үйлдвэрт үйлдвэрлэгдэж манай орны цаг
уурын нөхцөлд тохируулан сайжруулалт хийгдсэн бөгөөд цэнэглэгчийн хамтаар
үйлдвэрээс шинээр нь нийлүүлнэ.
Техникийн товч үзүүлэлт:
❖ Урт: 5,900 мм
❖ Өргөн: 1,980 мм
❖ Өндөр: 2,150 мм
❖ Тэнхлэг хоорондын зай: 3,360 мм
❖ Нийт хүнд G.V.W 4,495 кг
❖ Машины жин (curb weight): 2,450 кг approx.
❖ Даац: 2,000 кг
❖ Дугуйны размер: 7.00 R16 8PR
❖ Моторын хүчин чадал (Rated/Peak): 60/110 кВт @ 310/1000Н.м (тогтмол
соронзон орны хөдөлгүүр)
❖ Батарейны багтаамж 106.95 квт/ц
❖ Нэг цэнэглэлтээр туулах зай: 413 км
❖ Өгсөх чадамж: 30% (max. Climb Capability)
❖ Урд хойд хөдлөх өнцөг: 19/16° (approach/departure angle)
❖ Хөтлөгчийн систем: 4 х 2 (6 дугуй), Хөдлөх үеийн хий
эргэлтээс хамгаалагдсан
❖ Suspension: 3 pcs leaf spring (урд нум)
3+2 pcs leaf spring (хойд нум)
❖ Тоормоз: Dual circuit compressed air brake, ABS,
автомат тормозны тохируулгатай
❖ Зогсоолын тормоз: Spring energy,compressed air operating
❖ Бусад: Салоны цахилгаан халаах систем, A/C,
power steering
❖ Бүхээг: ISUZU NKR, 2 суудалтай, сөхөгдөх
❖ Цэнэглэх горим: түргэн- 4цаг (380В; 30кВт), хэвийн 10цаг
(220В;7.5кВт)
Зориулалт:
❖ Карго тэвш, чингэлэг, хөргүүр, тэвшт кран, чирэх төхөөрөмж гэх мэт төрөл бүрийн
тоноглолоор тоноглох боломжтой.
Тогтмол (DC) гүйдлийн цэнэглэгч: /2 сонголттой/
❖ 30кВт, 380В цэнэглэгч 1 гартай, суурин
❖ 30кВт, 380В цэнэглэгч 1 гартай, дугуйтай зөөврийн
Баталгаа:
❖ Цахилгаан хөдөлгүүр - 5 жил 200000км
❖ Зай хураагуур - 3 жил 120000км
❖ Жолоодлогын цахилгаан насос - 1 жил❖ Цахилгаан компрессор - 1 жил
❖ Агаар шүүгчийн насос - 1 жил
Нийлүүлэлтийн дараах үйлчилгээ:
❖ Түргэн солигдох эд ангийг өөрийн агуулахад нөөцлөнө
❖ Засвар үйлчилгээгээр шуурхай хангана
❖ Шаардлагатай сэлбэгийн богино хугацаанд нийлүүлнэ
❖ Зөвлөгөө зөвлөмжөөр хангана
Нэмэлт:
Ашиглалтын нөхцөл, салбар (уурхай, хот тохижуулалт, барилга угсралт г.м)-ын онцлогоос
хамаарсан нэмэлт тоноглолыг хийнэ. Түүнчлэн ижил төрлийн хуучин дотоод шаталтат
хөдөлгүүрт машинаас тоноглолыг цахилгаан машинд шилжүүлэн тоноглох ажлыг
гүйцэтгэнэ.

https://www.facebook.com/groups/489659642069538
Харилцах утас: 99099810; 95103259

Хэт моторс ХХК нь  ИСУЗУ-ийн засварын төвөөр ажиллахын зэрэгцээ 2021 оноос   БНХАУ-ын CIMC группын цахилгаан автомашины ...
31/08/2021

Хэт моторс ХХК нь ИСУЗУ-ийн засварын төвөөр ажиллахын зэрэгцээ 2021 оноос БНХАУ-ын CIMC группын цахилгаан автомашины монгол дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж эхлээд байна. Цаашид тус группын цахилгаан авто машины мэдээллийг хүргэж байхын өмнө CIMC группын тухай товч мэдээллийг та бүхэнд хүргэе.
CIMC групп нь анх 1980 онд ачаа тээврийн контейнер сервис, усан ба хуурай замын тээвэр, автомашин, чиргүүлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдаж улмаар эрчим хүч, химийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, далай тэнгисийн нефть олборлолтын цогцолбор, цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж эхлэхийн зэрэгцээ цахилгаан тээврийн хэрэгслийн салбарын тэргүүлэгч, цахилгаан машины үйлдвэрлэлийн ноу-хау эзэмшигчдийн нэг болох “Hexagon Purus” компанитай хамтран цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээлд хүчтэй өрсөлдөгч болон гарч ирж байна.
Өнөөдрийн байдлаар “CIMC Vehicles” групп нь олон улсын хэмжээнд ажилладаг 600 гаруй судалгаа шинжилгээний ажилтантай, дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн, технологийн 700 гаруй патентыг эзэмшдэг, Хятад улсын үндэсний болон аж үйлдвэрийн 14 стандартыг боловсруулсан , нийт 40 гаруй улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг дэлхийн хэмжээний групп болсон байна.
CIMC групп анх 1985 онд ISUZU корпарацтай хамтран Хятадын авто үйлдвэрлэлийн анхны Хятад, Японы хамтарсан үйлдвэрийг байгуулсан нь олон нийтэд нээлттэй анхны Хятадын авто үйлдвэр болж байжээ. Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа стратегийн шинэ алхам хийж, ISUZU GIGA хүнд даацын автомашин, 4JZ хөнгөн хөдөлгүүр бүхий шинэ үеийн бүтээгдэхүүнийг Исузу-ийн стандартаар үйлдвэрлэж байна. 2018 оноос ISUZU-ийн бүрэн цахилгаан автомашинуудыг угсрач эхэлсэн бөгөөд 2019 онд зохиогдсон бүх хятадын цахилгаан автомашины оны шилдэгийг тодруулах шалгаруулалтаар ачааны машины төрлийн хамгийн сайн туулах чадвартай, хамгийн сайн хурд хүчний үзүүлэлттэй, цогц гүйцэтгэлтэй машинаар шалгарч байжээ.

PLUG IN HYBRID ELECTRIC VEHICLE (PHEV)Цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт машины дэвшилттэй талуудыг нэгтгэн, цахилгаан ...
31/08/2021

PLUG IN HYBRID ELECTRIC VEHICLE (PHEV)
Цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт машины дэвшилттэй талуудыг нэгтгэн, цахилгаан төхөөрөмжөөс цэнэглэх боломж бүхий plug-in hybrid (PHEV) технологид суурилсан авто машин. Өөрөөр хэлбэл, дотоод шаталтат хөдөлгүүрт үүсэх энергээр цахилгаан хөдөлгүүр болон батерейг нэгэн зэрэг, эсвэл аль нэгийг тэжээх боломжтой хосолмол хөдөлгүүрт автомашиныг цахилгаан төхөөрөмжөөс цэнэглэх боломжийг бүрдүүлсэн автомашин гэсэн үг. Үүний томоохон жишээ нь Тоёотагийн ердийн гэр ахуйн цахилгаан сүлжээнд залгаж цэнэглэх боломжтой хосломол хөдөлгүүрт plug-in Приус машин юм.
BATTERY ELECTRIC VEHICLE (BEV)
BEV төрлийн цахилгаан автомашин нь гадаад цахилгааны эх үүсвэрээс тэжээгддэг, уламжлалт дотоод шаталтат хөдөлгүүргүй зөвхөн цэнэг хуримтлуулагч батарейны туслажтайгаар энергийн эх үүсвэр авч хөдлөх техник юм. Бараг бүх BEV-үүд ижил төстэй зарчимтай байдаг. Цахилгаан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нь цахилгаан эрчим хүчний зай хураагуураас энерги авдаг цахилгаан мотороос эргэлт авч ажилладаг.
Орчны бохирдлыг бууруулах дэлхийн улс орнуудын бодлого, сүүлийн үед бүтээгдсэн (2019 онд Нобелий шагнал хүртсэн) хөнгөн, дахин цэнэглэдэг, хүчтэй зай хураагуур болох нүүрс төрөгчийн катод бүхий лити ион цэнэг хураагуурын хөгжил нь BEV төрлийн цахилгаан машины хөгжилд хүчтэй нөлөөлөлж байна.
Судалгааны ажлын зорилго нь монгол улсад ашиглагдаж байгаа дизель хөдөлгүүрт, нийт жин нь 10 хүртэл тоннын, ачаа тээврийн автомашинуудыг цахилгаан тээврийн хэрэгслээр солиход чигдэгдэж байгаа тул цаашид зөвхөн BEV төрлийн цахилгаан автомашины талаар голлож дурдах болно.
Сүүлийн жилүүдэд лити ион зай хураагуурын хөгжүүлэлт эрчимтэй явагдаж байгаагийн нэг илрэлийг Хятад улсын эрдэмтэд (https://www.pnnl.gov/.../scientists-widen-temperature...) -ийн боловсруулсан электролитүүд лити-ион батерейг тэгээс доош, -40°С хүртэл (Фаренгейтийн -40°), болон +60°С температурт (Фаренгейтийн 140°) хэвийн ажиллах боломжтойг харуулсан туршилт харуулж байна. Үүний зэрэгцээ гадна болон дотор температурыг хянах технологийг сайжруулахад анхаарч ирснээр зай хураагуурыг халааж, хүйтэн орчинд үр ашгийг дээшлүүлэхийн тулд зай халаагч технологи ашиглах боломжийг гаргаж ирж байгаа нь харьцангүй хүйтэн сэрүүн бүсэд орших улс орнуудын BEV хэрэглээ нэмэгдэж байгаагаас харж болохоор байна. Үүнд;
https://insideevs.com/.../europe-countries-bev-market.../
Дээрх диаграммаас харахад жилийн 12; 1; 2-р саруудад +1°С-ээс -21°С хүрдэг Норвеги, мөн жилийн хүйтэн үедээ -19,7°С хүрдэг Исланд зэрэг орнуудын BEV машины борлуулалтыг харахад 2018 оны эхний 3 улирлын дүнгээс 2019 оны эхний 3 улирлын дүн эрс нэмэгдсэн байгааг харж болохоор байна. Түүнчлэн өвлийн улиралд зүүн эргийн томоохон хотуудаараа -15°С хүртэл хүйтэрдэг Канад улсын 2019 онд борлуулагдсан EV машинуудын борлуулалтын статистикаас EV-ийн борлуулалтыг харж болох юм.
https://www.goodcarbadcar.net/2019-canada-vehicle-sales.../

Манай компани нь бүрэн цахилгаан автомашин борлуулж эхэлсэнтэй холбоотойгоор цахилгаан автомашин (EV)-ын үүсэл хөгжлийг ...
31/08/2021

Манай компани нь бүрэн цахилгаан автомашин борлуулж эхэлсэнтэй холбоотойгоор цахилгаан автомашин (EV)-ын үүсэл хөгжлийг товчхон дурдахад, 1828 онд анхны цахилгаан хөдөлгүүр бүтээгдэж, 1830 онд Шотландын Robert Anderson батарейгаар ажилладаг моторт тэргийг зохион бүтээж байжээ. 1890 оны үед АНУ-д цахилгаан тээврийн хэрэгслийн чиглэлээр Моррисон, Бейкер, Кулмбиа зэрэг хэд хэдэн компаниуд байгуулагдаж 1904 он гэхэд нийт 2000 орчим такси, тээврийн машин, автобус үйлдвэрлэж, улмаар такси, автомашины түрээсийн бизнесээ Нью Йоркоос Чикаго хүртэл өргөжүүлэн 57 орчим жижиг бизнес эрхэлж байжээ. 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үе нь уурын хөдөлгүүр оргилдоо хүрч хөгжихийн сацуу цахилгаан хөдөлгүүр дараа нь дотоод шаталтад хөдөлгүүр гарч энэ тэмцэлд дотоод шаталтад хөдөлгүүр цойлон гарч өнөөг хүртэл хөгжиж иржээ. Автомашины зах зээлд дотоод шаталтат хөдөлгүүр бүхий автмашины хөгжил хүчээ авснаар EV-ийн салбарт ахиц гарахгүй байсаар 2000 онтой золгосон нь батерей ашигладаг цахилгаан тээврийн хэрэгсэл дотоод шаталтат хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад илүү үнэтэй, хурд удаан, нэг удаагийн цэнэглэлтийн ашиглалтын хугацаа дэндүү богино байсантай холбоотой байжээ. Хэдийгээр 1859 онд батарейг цэнэглэх болох бололцоотой болсоноор цахилгаан машин бүтээх боломж нэмэгдсэн боловч цахилгаан хөдөлгүүрүүдийг тэжээгч уламжлалт хар тугалга хүчлийн батерей ба Ni-MH батерейнд гол учир оршсоор өнөөг хүрсэн бөгөөд тухайн үед цахилгаан эрчим хүчний дэд бүтэц өнөө үеийнхтэй харьцуулахад дэндүү сул хөгжилтэй байсантай мөн холбоотой байжээ. Сүүлийн 10 гаруй жилд EV-ны хөгжил идэвхижиж 2019 онд дэлхийн хэмжээнд хөнгөн EV-ийн тоо 2 264 400 ширхэгт хүрчээ.

Address

Улаанбаатар Монгол улс , БГД 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Нөхөрлөлийн гудамж 57
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when KHET ISUZU posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to KHET ISUZU:

Share