Авто худалдаа, Машины бизнес эрхлэгчдийн холбоо

Авто худалдаа, Машины бизнес эрхлэгчдийн холбоо Шинэ гишүүний анкет:
https://forms.gle/N4wiRB7BWjsRPQbx8

31/12/2025

Нийт харилцагч авто худалдаа эрхлэгч,аж ахуй ххк-д шинэ оны мэнд хүргэе 2026 ондоо бүгдээрээ ажил үйлс нь дэлгэрэх болтугай

13/03/2025

Нямбаатарын нэг тэрбум төгрөгийг битүүмжлэх тухай шүүгчийн захирамжийг шүүх хүчингүй болголоо.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, алдар нэр хүндэд бүдүүлгээр халдсан гэж үзэж, шүүхэ...
10/03/2025

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, алдар нэр хүндэд бүдүүлгээр халдсан гэж үзэж, шүүхээс түүний дансыг хааж, битүүмжлэх шийдвэр гарсан байна.

Иргэн ба эрх баригч-халамж
29/11/2024

Иргэн ба эрх баригч-халамж

23/11/2024

Хорооноос мах гурил өгөх юм бол битүү шөл хийнэ ш дээ.

21/11/2024
18/11/2024

Төрийнхнийг машин унахыг хориглоё! Түгжрэлийг тэд л үүсгэдэг!

18/11/2024

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР ТАНАА
Шаардлага хүргүүлэх тухай

Монгол Улс нь1991 оноос өмнө дамын наймаачид, ченжүүд гэж нэрлэн дамын худалдааг гэмт хэрэг гэж үзэн, ял шийтгэл өгч байсан нь чөлөөт зах зээлийг боомилж, иргэдийн эрэлт, хэрэгцээг хангахад сөргөөр нөлөөлдөг хор аюултай бодлого байсаныг ухааарч 1992 онд баталсан Үндсэн хуулиаар иргэд өмч хөрөнгө шударгаар өмчлөх, захиран зарцуулах эрх зүйн үндэс бүрдсэнээс хойш олон салбарт чөлөөт зах зээл бий болж үүний дагуу олон зуун иргэд, аж ахуйн нэгжүүл улсынхаа иргэдийн эрэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэн аль болох чанартай, хямд тээврийн хэрэгслийг Япон, Солонгос, АНУ, Герман, Австрали зэрэг улс орнуудаас худалдан авч импортоор оруулан ирж, хуулийнн дагуу албан татвараа бүрэн төлж чөлөөт өрсөлдөөний зарчмаар үнэ ханшаа тогтоон худалдан борлуулж байгаа билээ.
Автомашины худалдааны салбарт дан ганц машин худалдан борлуулагчид төдийгүй зах, худалдааны төвд борлуулалт хийдэг иргэд, тээвэр ложиситикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, машины шалавч, тоног хэрэгсэл, запас эд анги борлуулагчид, засварын газар, угаалгын газар, банк санхүүгийн байгууллага, төмөр замын ачилт буулгах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, мөн худалдаа, захын ажилчид зэрэг олон мянган иргэд шударгаар хөдөлмөрлөж өрхийн орлого бүрдүүлж амьдарч байгаа эдгээр иргэд, аж ахуйн нэгжүүд улс оронд онцгой албан татвар, нэмэгдсэн өртөгийн албан татвар, гаалийн албан татвар, орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хураамж зэрэг олон зуун тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байна. Тухайлбал, 2024 оны төсөвт онцгой албан татварт 480 орчим тэрбум төгрөг төлөгдсөн.
Та 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үед хэвлэлд өгсөн ярилцлагад машины чөлөөт худалдаа эрхлэгч иргэдийг “ХАЛТАР ТӨГРӨГ” цуглуулдаг “МУУ ЧЕНЖҮҮД” гэж хэлсэн үг нь чөлөөт худалдаа эрхлэгчдийг ажил хөдөлмөрөөр нь ялгаварлан гадуурхаж доромжилсон төдийгүй тэдний шударгаар хөдөлмөрлөж олсон цалин, хөлсийг “ХАЛТАР ТӨГРӨГ” гэж авлига, гэмт хэрэг үйлдэж олсон бохир мөнгөтэй адилтган үзэж, үндэсний мөнгөн тэмдэгт “ТӨГРӨГ”-ийг “ХАЛТАР” гэж гутаан доромжилсон үйлдэл нь төрийн өндөр албан тушаалтаны гаргаж болохгүй ёс зүйн алдаа, бусдын хийсэн ажил хөдөлмөрөөр нь гутаан доромжилсон, ялгаварлан гадуурхсан гэмт хэрэг гэж үзэж байна.
Иймд та нийт чөлөөт худалдаа эрхлэгчдээс хэвлэл, мэдээллийн өмнө уучлалт гуйж, гаргасан алдааныхаа төлөө хуулийн өмнө хариуцлага хүлээхийг шаардаж байна.

15/11/2024

Энэ нийгэм төрд ажилладаггүй хүнийг үзэн яддаг болчихлоо шүү.

14/11/2024

“Хүний эрх гэдэг хэн нэгэн танд өгдөг зүйл биш, харин хэн ч таниас авч үл чадах зүйл юм”

РАМСЕЙ КЛАРК

14/11/2024

Аав нь залууд аа
Япон машин унадаг байлаа гээд л ярихнээ...

Address

Улаанбаатар

Telephone

96665550

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Авто худалдаа, Машины бизнес эрхлэгчдийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share