30/09/2026
"TES MOTORS" GRAND OPENING 2026.09.22
Tes Motors Ganlkhagva Tsolmonbayar 👏👏👏
“ТЭС МОТОРС” худалдаа, үйлчилгээний төв албан ёсоор үүд хаалгаа нээлээ⬇️⬇️⬇️
Автомашины худалдаа, үйлчилгээнээс гадна санхүү, үнэт эдлэл, хувцас болон төрөл бүрийн бизнес, үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн “ТЭС МОТОРС” худалдаа, үйлчилгээний төв албан ёсоор үүд хаалгаа нээлээ.
Хүлэгт Кореан Таун хотхоны дунд, төв зам дагуу байрлах тус төв нь нийт 5000 орчим метр квадрат талбайтай бөгөөд 300 орчим автомашины зогсоолтой аж. Үйлчлүүлэгчдийн тав тух, хүртээмжийг харгалзан төлөвлөсөн бөгөөд олон төрлийн худалдаа, үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлжээ.
“ТЭС МОТОРС” нь зөвхөн автомашины худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах бус, бизнес эрхлэгчдэд зориулсан худалдаа, үйлчилгээний нээлттэй орчин гэдгээрээ онцлогтой.
Тодруулбал, өөрийн бизнесийг шинээр эхлүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй хүргэхийг зорьж буй бизнес эрхлэгчдэд зориулсан орчин бүрдүүлсэн байна.