Perede Lubricant

Perede Lubricant Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Perede Lubricant, Automotive Parts Store, Ulaanbaatar.

PERЕDE – Германы өндөр стандартын баталгаатай тосны брэнд.
Дэлхийн авто үйлдвэрлэгчдийн итгэлтэй сонголт бөгөөд Монголын жолооч нарт мэргэжлийн найдвартай ажиллагааг санал болгож байна. Монголын авто үйлчилгээний салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, гишүүдийн хамтын ажиллагааг дэмжиж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн

ур чадварыг нэмэгдүүлэх сургалтаар хангах зэргээр салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж нийгэмд үнэ цэнэ бүтээхэд оршино.

Орчин цагийн автомашины инженерчлэлийн түүхийн жимээр…6-р хэсэг: Синтетик, хагас синтетик, минерал тос – бодит хэрэглээн...
09/02/2026

Орчин цагийн автомашины инженерчлэлийн түүхийн жимээр…
6-р хэсэг: Синтетик, хагас синтетик, минерал тос – бодит хэрэглээндээ юугаараа өөр вэ?

Автомашин хөгжих тусам хөдөлгүүрүүд илүү халуун, илүү нягт, илүү ачаалалтай болсон.
Үүнтэй зэрэгцээд моторын тос ч энгийн тослох үүргээс давж, инженерийн нарийн шийдэл болж хөгжжээ.

Тэгвэл өнөөдөр хэрэглэгддэг гурван төрлийн тос бодит амьдрал дээр юугаараа ялгаатай вэ?

Минерал тос - Түүхий нефтийг цэвэршүүлж гарган авсан, хамгийн анхны тос.

✔ Үнэ хямд
✖ Халуунд хурдан задарна
✖ Хүйтэнд өтгөрч, асаалт муудна
✖ Элэгдэл, тунадас үүсэх эрсдэлтэй

📌 Бодит хэрэглээ: Өнөө үеийн хотын түгжрэл, хүйтэн уур амьсгалд хангалттай хамгаалалт өгч чаддаггүй.

Хагас синтетик тос - Минерал + синтетик суурийн хослол.

✔ Минералаас тогтвортой
✔ Үнэ, гүйцэтгэлийн дунд хувилбар
✖ Өндөр ачаалалд шинж чанараа алдах магадлалтай

📌 Бодит хэрэглээ:
2000–2010 оны энгийн хөдөлгүүрт зөв сонголт байж болно.

Синтетик тос - Лабораторид молекулын түвшинд зохион бүтээгдсэн тос.

✔ Хүйтэнд хурдан асалт
✔ Халуунд бүтэц задардаггүй
✔ Элэгдэл, бохирдол хамгийн бага
✔ Түлшний зарцуулалт, дуу чимээг бууруулна
✔ Удаан хугацаанд тогтвортой

📌 Бодит хэрэглээ:
Хотын түгжрэл + хүйтэн өвөл + богино зайд. Орчин цагийн автомашинд хамгийн зөв сонголт.

Инженерийн дүгнэлт:
Тосны ялгаа гэдэг нь “үнэ” биш, “тохироо” юм.

Орчин үеийн хөдөлгүүрүүдэд синтетик тос аль хэдийн стандарт болсон.

Perede – орчин үеийн хөдөлгүүрийн бодит нөхцөлд зориулагдсан инженерийн шийдэл.

7-р хэсэгт:
👉 “Яагаад орчин үеийн машинууд 0W, 5W зэрэг стандартын тос шаардах болсон бэ?” гэсэн асуултад хариулна.

Авто спортын түүх – 6 дугаар хэсэгEndurance ба Le Mans: Тэсвэр, технологи, ирээдүйХурд ганцхан тойргоор хэмжигддэг бол E...
06/02/2026

Авто спортын түүх – 6 дугаар хэсэг
Endurance ба Le Mans: Тэсвэр, технологи, ирээдүй

Хурд ганцхан тойргоор хэмжигддэг бол Endurance уралдаанд ялалтыг цаг хугацаа, найдвартай байдал, стратеги тодорхойлдог. Энэ төрлийн авто спортын оргил нь 24 цагийн турш тасралтгүй явагддаг домогт уралдаан болох Le Mans 24 Hours юм.

Le Mans 1923 онд анх зохиогдсоноос хойш “хамгийн хурдан” машинаас илүүтэй хамгийн тэсвэртэй, хамгийн ухаалгаар удирдагдсан машиныг шалгаруулж ирсэн. Энд зөвхөн жолооч биш, хөдөлгүүр, тормоз, хөргөлт, электроник, багийн стратеги хүртэл ижил түвшинд шалгагдана. Нэг машинд ихэвчлэн 3 жолооч ээлжлэн сууж, 24 цагийн турш алдаа гаргах эрхгүй уралддаг.

Endurance уралдаан нь авто үйлдвэрийн хувьд бодит туршилтын талбар болдог. Дизель, hybrid, цахилгаанжуулалт, түлшний хэмнэлт, найдвартай байдлын олон технологи анх Le Mans дээр туршигдаж, дараа нь энгийн хэрэглээний машинд нэвтэрсэн. Энэ утгаараа Le Mans бол зөвхөн спорт биш — авто үйлдвэрлэлийн хөгжлийн чиглэлийг тодорхойлогч индикатор юм.

Сүүлийн жилүүдэд Endurance спорт шинэ шатанд гарч, Hypercar ангилал бий болсон. Ferrari, Toyota, Porsche, Peugeot зэрэг үйлдвэрлэгчид шууд оролцож, Формула 1-тэй дүйцэхүйц инженерчлэлийн өрсөлдөөн өрнөж байна. Hybrid систем, aerodynamics, жин ба үр ашиг тэнцвэржүүлэх дүрэм нь уралдааныг илүү шударга, илүү сонирхолтой болгожээ.

Endurance спортын философи нь энгийн: хамгийн хурдан байхаас илүү хамгийн удаан тогтвортой байж чадсан нь ялна. Энэ зарчим нь авто спортын романтик өнгө төрхийг хадгалсаар, ирээдүйн автомашины технологийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар байна.

Авто спортын түүх – 7 дугаар хэсэг дээр
👉 Rally, Dakar, off-road уралдаанууд хэрхэн авто спортын өөр философийг бүтээж, жинхэнэ хүнд нөхцөлийг шалгадаг тухай өгүүлэхийг санал болгож байна.

❌ ҮНЭН vs ХУДАЛ - “Сайн тос байвал ямар ч машинд таарах уу?”❌ ХУДАЛ- “Сайн, үнэтэй тос бол ямар ч машинд хийгээд болно.”...
04/02/2026

❌ ҮНЭН vs ХУДАЛ - “Сайн тос байвал ямар ч машинд таарах уу?”
❌ ХУДАЛ
- “Сайн, үнэтэй тос бол ямар ч машинд хийгээд болно.”
- Олон хүн ингэж боддог. Гэтэл тос “сайн, муу”-аар биш, “таарах, таарахгүй”-гээр ялгаатай.

✅ ҮНЭН

✔ Машин бүр өөрийн хөдөлгүүрийн хийц, элэгдэл, температур, ашиглалтын нөхцөлд тохирсон тос шаарддаг
✔ Өтгөн тос = хамгаалалт сайн гэсэн үг биш
✔ Шингэн тос = элэгдэл үүсгэнэ гэсэн үг биш

👉 Буруу тос =

- Түлшний зарцуулалт нэмэгдэнэ
- Хөдөлгүүр дуу чимээтэй болно
- Элэгдэл хурдсана
- Хүйтэн асаалт муудна

🛢 Perede яагаад өөр вэ?

Perede тоснууд:
- Орчин үеийн бензин, дизель, гибрид хөдөлгүүрт тааруулсан нарийн инженерчлэлтэй
- Хот дотор + түгжрэл + хүйтэн уур амьсгалд бодитоор туршигдсан
- API / OEM стандартуудыг хангана

📌 Дүгнэлт:

“Сайн тос” гэдэг нь чиний машинд яг тохирсон тос байх ёстой гэсэн үг.
📍 PERede-ийн албан ёсны засваруудад үйлчлүүлээрэй.
Албан ёсны дистрибюторууд:
📍 Төгс авто сервис - 88117360
📍 Татах Хүч Моторс - 7000 0019
📍 Дельта Авто Засвар - 99170000
📍 Монбэт - 99921108
📍 Ананд авто сервис - 7799 2999
📍 𝐋𝐒 Авто сервис - 8029 8787
📍 Япон амортизатор сервис - 9919 6603
📍 Хайбрид доктор - 95055596
📍 Том Оргил авто сервис - 88113710
📍 Анлимитед авто сервис - 90112211
📍 Бат Авто Сервис - 9190 9001 ( Эрдэнэт хот )
📍 Хурд авто сервис - 95347050 ( Эрдэнэт хот )
🛢️ Асалт бүрд итгэлтэй
🛡️ Ажиллагаа бүрт хамгаалалттай
#ЗөвСонголт
#МоторооХамгаалъя


#ЖолоочийнШийдвэр

01/02/2026

Өвөө бол алж байна дөө...

Авто спортын түүх – 5 дугаар хэсэгОрчин үеийн Формула 1Орчин үеийн Формула 1 нь энгийн хурдны уралдаан байхаа больж, инж...
30/01/2026

Авто спортын түүх – 5 дугаар хэсэг
Орчин үеийн Формула 1

Орчин үеийн Формула 1 нь энгийн хурдны уралдаан байхаа больж, инженерчлэл, өгөгдөл, стратегид суурилсан өндөр технологийн спорт болсон. Өнөөдөр ялалтыг зөвхөн жолоочийн ур чадвар биш, бүхэл бүтэн систем тодорхойлдог.

2014 оноос эхлэн Формула 1 Hybrid хөдөлгүүрийн эрин-д шилжсэн. V6 turbo хөдөлгүүрийг цахилгаан эрчим хүч нөхөн сэргээх системтэй (ERS) хослуулснаар түлшний үр ашиг огцом нэмэгдэж, нэг машин ойролцоогоор 1000 морины хүч гаргах болсон. Энэ нь Формула 1-ийг авто үйлдвэрийн ирээдүйн технологийг турших бодит лаборатори болгосон юм.

Орчин үеийн уралдаанд data-driven стратеги шийдвэрлэх үүрэгтэй. Машин бүр уралдааны үеэр мянга мянган телеметрийн өгөгдөл дамжуулж, дугуй элэгдэл, температур, түлшний зарцуулалт, аэродинамикийг бодит цаг дээр тооцоолдог. Пит-стоп хийх мөч, тактик сонголт бүр симуляци, тооцоололд тулгуурлана.

Өнөөдрийн Формула 1-д жолооч ганцаараа ялалт авчирдаггүй. Lewis Hamilton, Max Verstappen зэрэг одуудын ард инженер, стратегич, дата шинжээчдийн том баг ажилладаг. Ялагч нь жолооч + машин + өгөгдөл + зөв шийдвэр гэсэн нийлмэл хүчин зүйлээс төрдөг.

Мөн аюулгүй байдал, тогтвортой хөгжил ч чухал байр суурь эзэлнэ. Halo хамгаалалтын систем, ослын бүсийн шинэчлэлүүд олон хүний амийг аварсан бол Формула 1 нь 2030 он гэхэд carbon neutral болох зорилт тавиад байна.

Ийнхүү орчин үеийн Формула 1 нь өнгөрсөн үеийн хурдны домгийг хадгалсан атлаа, ирээдүйн автомашины инженерчлэлийг тодорхойлогч номер нэг авто спорт хэвээр байна.

Авто спортын түүх – 6 дугаар хэсэг дээр
👉 Le Mans 24h, Endurance, Hypercar ангиллууд автомашины хөгжлийг хэрхэн урагшлуулж буй тухай өгүүлэх болно.

“Тос багахан иддэг бол ХЭВИЙН ҮҮ?”❌ ХУДАЛМашин тос багахан иддэг нь эвдрэл, заавал асуудал гэсэн ойлголт буруу.✅ ҮНЭНОрч...
28/01/2026

“Тос багахан иддэг бол ХЭВИЙН ҮҮ?”

❌ ХУДАЛ
Машин тос багахан иддэг нь эвдрэл, заавал асуудал гэсэн ойлголт буруу.

✅ ҮНЭН
Орчин үеийн автомашинд:

- Тос бага хэмжээгээр шатаж, уурших нь хэвийн
- Үйлдвэрлэгчид тодорхой хэмжээний oil consumption-ийг зөвшөөрдөг

👉 Жишээ нь:
1,000–5,000 км-т тодорхой хэмжээнд тос нэмэх нь хэвийн байж болно.

⚠️ Харин их хэмжээгээр, тогтмол багасаад байвал
⚠️ энэ нь асуудлын шинж.

🧠 ЯАГААД ТОС ИДДЭГ ВЭ? (ХЭВИЙН ШАЛТГААНУУД)

- Өндөр температурт тос ууршина
- Поршен, цагираг орчмоор микро хэмжээнд шатна
- Уртаар, өндөр ачаалалтай явалт

👉 Энэ нь элэгдэл биш,
👉 хөдөлгүүрийн ажиллах онцлог.

⚠️ ХЭЗЭЭ АСУУДАЛ БОЛДОГ ВЭ?

Дараах тохиолдолд хэвийн биш:

- Маш богино хугацаанд тос огцом багасах
- Яндангаас цэнхэр утаа гарах
- Свеча, intake бохирдох
- Гоожилтгүй хэрнээ тос хурдан дуусах

👉 Энэ үед:

- Поршен цагираг
- Клапангийн резин
- Тосны тохиргоо зэргийг шалгах шаардлагатай.

- Perede моторын тос нь:
- Бага ууршилттай (low volatility)
- Өндөр температурт тогтвортой
Тос идэлтийг хэвийн түвшинд барих инженерчлэлтэй.

ЗӨВ ЗӨВЛӨМЖ

- Тосны түвшинг тогтмол шалга
- Үйлдвэрлэгчийн заасан SAE-г мөрд

- Хямд, стандартгүй тос → ууршилт их → тос хурдан дуусна

Perede шиг стандарт барьсан тосны хэрэглээ тогтвортой байдаг.

 #ОнцлохАвтоСервис | ANAND AUTO Service Harrier & Lexus Rx Олон салбар, бодит туршлага, стандартчилагдсан үйлчилгээ — эн...
27/01/2026

#ОнцлохАвтоСервис | ANAND AUTO Service Harrier & Lexus Rx
Олон салбар, бодит туршлага, стандартчилагдсан үйлчилгээ — энэ бол ANAND

Авто үйлчилгээний салбарт олон жил тууштай ажилласан, хотын өөр өөр бүсэд байрлах олон салбартай сервисийн сүлжээ юм.
Тэдний ялгарах онцлог нь:

✔️ Засвар үйлчилгээг салбар бүрт нэг стандарт, нэг чанараар үзүүлдэг
✔️ Туршлагатай механикчид, бодит оношилгоонд суурилсан засвар
✔️ Хэрэглэгчийн итгэлийг удаан хугацаанд хадгалж чадсан тогтвортой менежмент
✔️ Орчин үеийн авто үйлчилгээний шаардлагад нийцсэн бааз суурь

🚖 Мөн UBCAB платформтой хамтран ажиллаж, жолооч нарт зориулсан засвар үйлчилгээ, хяналтын үзлэг, шийдлүүдийг бодитоор хэрэгжүүлэн ажиллаж байна.

🛢 Perede моторын тосыг албан ёсоор ашиглаж, хөдөлгүүрийн хамгаалалтыг чанартай тосноос эхлүүлэх зарчмыг баримталдаг нь тэдний мэргэжлийн хандлагыг илтгэнэ.

ANAND AUTO SERVICE
➡️ Итгэл дээр суурилсан сервис
➡️ Стандарт дээр суурилсан засвар
➡️ Чанар дээр суурилсан хамтын ажиллагаа

☎️ 7799-2999

ANAND AUTO SERVICE-1
Зурагт салбар-Явах эд ангийн засвар шинэ сэлбэг ☎️:8059-2999
Maps: https://share.google/gAhcoNIhjobzCuhsM

ANAND AUTO SERVICE-2
#Япон задаргаа / Зурагт салбар/ ☎️:8039-2999
Maps: https://share.google/jlYeCzDF30ffuRQOK

ANAND AUTO SERVICE-4
Баянзүрх салбар-Явах эд ангийн засвар шинэ сэлбэг ☎️: 8663-2999
Maps: https://share.google/R4OwyWq3JAaGRG8jd

ANAND AUTO SERVICE-5
Сонгино Хайрхан салбар-Явах эд ангийн засвар шинэ сэлбэг. ☎️: 8667-2999
Maps: https://share.google/gAYCoiOnzopcLGTuR

Орчин цагийн автомашины инженерчлэлийн түүхийн жимээр…5-р хэсэг — Синтетик тос хэрхэн бий болсон бэ?Автомашины инженерчл...
26/01/2026

Орчин цагийн автомашины инженерчлэлийн түүхийн жимээр…
5-р хэсэг — Синтетик тос хэрхэн бий болсон бэ?

Автомашины инженерчлэл нэгэн үе тосноосоо түрүүлээд хөгжиж эхэлсэн мөч бий.
Хөдөлгүүрүүд илүү хүчтэй, илүү халуун, илүү нарийн болсон ч байгалийн гаралтай тос тэднийг гүйцэхээ больсон юм.

Энэ түүх автомашинаас бус, нисэх онгоцноос эхэлдэг.

1930–1940-өөд онд реактив болон цэргийн нисэх онгоцны хөдөлгүүрүүд асар өндөр температур, хэт их даралт дор ажиллах шаардлагатай болов.
Гэвч тухайн үеийн байгалийн тоснууд:

- хүйтэнд өтгөрч
- халуунд задарч
- богино хугацаанд хамгаалалтаа алддаг

Энэ нь онгоц агаарт байх үед асар том эрсдэл байлаа.

Ингээд инженерүүд нэг л ойлголтод хүрсэн.
👉 Байгаль дээр байгаа тосыг сайжруулах биш, шинээр “зохион бүтээх” хэрэгтэй.

Дайны жилүүдэд АНУ, Герман зэрэг орнууд лабораторийн нөхцөлд молекулын бүтцийг нь удирдаж бүтээсэн анхны синтетик тоснуудыг боловсруулж эхэлсэн.
Эдгээр тос нь:

- маш хүйтэнд ч шингэн
- хэт халуунд ч задардаггүй
- молекул бүр нь жигд бүтэцтэй байснаараа байгалийн тосноос огт өөр байв.

1950-иад оноос энэхүү технологи иргэний салбарт нэвтэрч, өндөр ачаалалтай ачааны машин, уралдааны автомашинуудад эхэлж ашиглагджээ.
Харин 1970–1980-аад оноос өдөр тутмын автомашинд тохирсон PAO суурьтай синтетик тоснууд бий болж, “урт солих хугацаа”, “хүйтний асалт”, “өндөр хамгаалалт” гэсэн ойлголтууд бодитоор хэрэгжиж эхэлсэн юм.

Ийнхүү синтетик тос бол илүү тансаг сонголт биш, орчин үеийн хөдөлгүүрийн хөгжлийг боломжтой болгосон инженерийн хариу байлаа.

Өнөөдрийн турботой, шууд цацалттай, нарийн зайн тэнцвэртэй хөдөлгүүрүүд
байгалийн тосонд бус, урьдчилан тооцоолж зохион бүтээсэн тосонд тулгуурлан ажиллаж байна.

🔚 Дараагийн 6-р хэсэгт бид синтетик, хагас синтетик, минерал тосны ялгаа бодит хэрэглээндээ яг юугаараа өөр вэ гэдгийг өгүүлэх болно.

CHANGCHUN 2026 | БИЗНЕС АЯЛЛЫН ДҮГНЭЛТАвто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо ( MASPA ) -н гишүүн авто засварын төвүүдийн төлө...
25/01/2026

CHANGCHUN 2026 | БИЗНЕС АЯЛЛЫН ДҮГНЭЛТ

Авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо ( MASPA ) -н гишүүн авто засварын төвүүдийн төлөөлөгчид Чанчун хотод 3 хоногийн хугацаанд авто aftermarket салбарын эх үүсвэр, үйлдвэрлэл, ложистик, экосистемийг бодитоор судлаад ирлээ.

PEREDЕ

✅ Тосны үйлдвэр, агуулахын үйл ажиллагаатай газар дээр нь танилцав.
✅ Үйлдвэрлэл → агуулах → зах зээл рүү хэрхэн стандартын дагуу тасралтгүй нийлүүлдэг процессыг нүдээр харлаа.

TOKICO (FAW-TOKICO)

✅ 20,000 м² талбай бүхий бүрэн автомат үйлдвэр.
✅ Өдөрт 300,000 амортизатор үйлдвэрлэх хүчин чадал.
✅ OEM болон дэлхийн aftermarket зах зээлд томоохон автомашин үйлдвэрлэгчдийг тогтмол хангадаг бодит системтэй танилцлаа.

Эдгээр үйлдвэрүүд хэрхэн:

✅ олон улсын стандарт хангаж, их хэмжээний захиалгыг тогтвортой биелүүлж, дэлхийн зах зээлд итгэлцэл бий болгож чаддаг талаар бодит мэдээлэл авсан.

Нэмэлтээр:

✅ Манж Чин гүрний сүүлчийн эзэн хааны ордон.
✅ FAW Motors компанийн үүсэл, хөгжлийн түүхэн музей зэрэгтэй танилцаж, Хятадын авто үйлдвэрлэл хэрхэн үндэсний хэмжээнээс дэлхийн түвшин рүү өссөн түүхийг харлаа.

➡️ ДҮГНЭЛТ:
- Борлуулалт итгэлцлээс эхэлдэг.
- Итгэлцэл эх үүсвэрээс бий болдог.

Source-verified. Market-ready.
Үйлдвэр | Зах зээл | Үйлчилгээ | Экосистем

Формула 1–н алтан эринүүд бол энэ спорт яагаад дэлхийн номер нэг авто спорт болсон шалтгааныг хамгийн тод харуулсан үеүү...
23/01/2026

Формула 1–н алтан эринүүд бол энэ спорт яагаад дэлхийн номер нэг авто спорт болсон шалтгааныг хамгийн тод харуулсан үеүүд юм. 1970–2000 оны хооронд Формула 1 нь зөвхөн хурдны уралдаан биш, технологи, аюулгүй байдал, бизнес, медиа-гийн нэгдсэн глобал систем болон хувирсан.

1970-аад он бол Формула 1 анх удаа жинхэнэ шоу, ододтой болсон үе байлаа. Niki Lauda болон James Hunt нарын өрсөлдөөн нь Формула 1-ийг олон нийтэд илүү ойртуулж, тамирчдыг жирийн жолоочоос дэлхийн хэмжээний спортын од болгож чадсан. Энэ үеэс багууд ивээн тэтгэгчтэй болж, машины өнгө загвар хүртэл маркетингийн хэрэгсэл болж эхэлсэн.

1980-аад онд технологийн жинхэнэ тэсрэлт болов. Турбо хөдөлгүүр, аэродинамик шийдлүүд, компьютерийн анхан шатны анализ Формула 1-ийг инженерүүдийн тулааны талбар болгосон. Ayrton Senna ба Alain Prost нарын домогт өрсөлдөөн нь Формула 1-ийг философи, сэтгэл зүй, стратегийн спорт гэдгийг дэлхийд ойлгуулсан. Ялах нь зөвхөн хурднаас гадна ухаан, тооцоолол, хяналт-тай шууд холбоотой болсон.

1990–2000 оны эхэн үе бол Формула 1 корпораци хэлбэрт шилжсэн цаг үе юм. Аюулгүй байдлын системүүд эрс сайжирч, симуляци, өгөгдөлд суурилсан стратеги үндсэн зэвсэг болов. Michael Schumacher Ferrari багтай хамт Формула 1-ийн түүхийг дахин бичиж, баг–тамирчны урт хугацааны хамтын ажиллагаа ямар хүчтэй байдгийг харуулсан. Энэ үеэс багууд жилийн зуу зуун сая долларын төсөвтэй, олон улсын том корпорацийн бүтцээр ажилладаг болсон юм.

Эдгээр алтан эринүүд Формула 1-ийг спорт, технологи, бизнесийн хамгийн төгс огтлолцол болгож чадсан. Тиймээс Формула 1 өнөөдөр зүгээр нэг уралдаан биш дэлхийн хамгийн өндөр нөлөөтэй авто спортын экосистем болжээ.

Авто спортын түүх – 5 дугаар хэсэгт
👉 Орчин үеийн Формула 1: Hybrid хөдөлгүүр, data-driven стратеги, инженерчлэлийн талаар өгүүлэх болно.

“Тос хар болчихвол муудсан, шууд солих ёстой юу?”❌ ХУДАЛМоторын тос хар болчихвол муудсан, эсвэл чанаргүй тос гэсэн ойлг...
21/01/2026

“Тос хар болчихвол муудсан, шууд солих ёстой юу?”

❌ ХУДАЛ
Моторын тос хар болчихвол муудсан, эсвэл чанаргүй тос гэсэн ойлголт буруу.

✅ ҮНЭН
Тос харлаж байна гэдэг нь:

Тос ажлаа хийж байгаа ба хөдөлгүүрийн доторх:
- нүүрстөрөгч
- лак, тунадас
- бохирдлыг өөртөө шингээж, барьж байна гэсэн үг.

👉 Харин хэт тунгалаг хэвээр байвал асуулт төрөх ёстой

🧠 ЯАГААД ХҮМҮҮС ИЙМЭЭРХҮҮГЭЭР ОЙЛГОДОГ ВЭ?

Шинэ тос → цайвар
Хар тос → “бохир” гэж сэтгэгдэл төрнө

⚠️ Гэтэл үнэндээ:

Сайн тос л бохирдлыг өөр дээрээ барьж чаддаг

ИНЖЕНЕРҮҮДИЙН ТАЙЛБАР

Орчин үеийн моторын тос нь:

- цэвэрлэгч (detergent)
- тараагч (dispersant) зэрэг нэмэлтүүдтэй

👉 Эдгээр нь бохирдлыг мотор дотор наахгүй,
👉 тосонд уусган барьж байдаг

Perede моторын тос:

- Бохирдлыг идэвхтэй барих
- Тосолгооны чанарыг задралгүй хадгалах
- Тос харласан ч хамгаалалтын давхарга алдахгүй байхаар бүтээгдсэн.

ЗӨВ ЗӨВЛӨМЖ

- Тосыг өнгөөр нь биш,
- гүйлт
- хугацаа
- үйлдвэрлэгчийн заавраар солино

Тос түргэн харлаж байвал:

- шаталт
- агаар шүүгч
- түлш гэсэн системийг бүхэлд нь шалгуулаарай.

Онцлох авто сервис – Том Оргил Авто Сервис  Автомашины засвар үйлчилгээ гэдэг бол зүгээр нэг сэлбэг солих биш.Хариуцлага...
20/01/2026

Онцлох авто сервис – Том Оргил Авто Сервис

Автомашины засвар үйлчилгээ гэдэг бол зүгээр нэг сэлбэг солих биш.
Хариуцлага, стандарт, итгэлийн нийлбэр юм.

Том Оргил Авто Сервис нь энэ зарчмыг өдөр бүр бодитоор хэрэгжүүлдэг цөөн сервистэй нэг. Тийм ч учраас тэд UBCab-тай албан ёсоор хамтран ажиллаж, жолооч нарын хяналтын үзлэг, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байна.

✅ Олон машиныг өдөр бүр хүлээн авч,
✅ Оношилгоог стандартын дагуу хийж,
✅ Туршлагатай мэргэжлийн баг ажиллуулдаг нь энэ хамтын ажиллагааны хамгийн том баталгаа.

Мөн Том Оргил Авто Сервис нь чанар, тогтвортой байдлыг нэн тэргүүнд тавьж
моторын тосоор хэрэглэгчиддээ үйлчилдэг .

Энэ бол брэнд сонголт биш.
👉 Засварын философи.
👉 Хариуцлагын илэрхийлэл.

Итгэл дээр суурилсан хамтын ажиллагаа, стандарт дээр тулгуурласан засвар, удаан хугацаанд хамгаалсан арчилгаа.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97677141487

Alerts

Be the first to know and let us send you an email when Perede Lubricant posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Perede Lubricant:

Share

Nexus Automotive International SA

ДЭЛХИЙН 12 БҮС НУТАГ, 139 -Н УЛСАД ИДЭВХИТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ

N! NEXUS -Г БҮРДҮҮЛЭГЧ 85 АВТО СЭЛБЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ, 159 БИЕ ДААСАН ГИШҮҮН ДИСТРИБЮТОР.

ЗАСВАРЫН ГАЗРЫН ҮНЭ ЦЭНИЙГ OEM-Н ДИЛЛЕРТЭЙ ӨРСӨЛДӨХҮЙЦ ТҮВШИНД НЭМЭГДҮҮЛНЭ.

БИЕ ДААСАН ОЛОН УЛСЫН СҮЛЖЭЭ.