ДАШИЙДЭЛЭГ

ДАШИЙДЭЛЭГ Хэрэглэгчдийн найдвартай түнш "ДАШИЙДЭЛЭГ" автосургуу Жолооч бэлтгэх сургалт

Хэрэглэгчдийн найдвартай түнш өргөмжлөлт " ДАШИЙДЭЛЭГ " авто сургууль дараахь сургалтанд байнга элсэлт авч байна.🚙 " В "...
25/03/2023

Хэрэглэгчдийн найдвартай түнш өргөмжлөлт
" ДАШИЙДЭЛЭГ " авто сургууль дараахь сургалтанд байнга элсэлт авч байна.
🚙 " В " ангиллын шинэ жолооч бэлтгэх сургалт
🚜 " А ", " С ", " Д ", " Е ", " М " ангиллын ангилал ахиулах сургалт
🚛 МЭРГЭШСЭН ЖОЛООЧ бэлтгэх сургалт бүх ангилалд
Оноо болон Эрх сэргээх сургалт
Жолооны дадлага: Автомат болон Механик автосашин дээр явуулан.
Онолын хичээл: Цахимаар болон танхимаар явагдан.

Утас: 99783366, 86135665.

17/03/2023
28/09/2022
https://senbii.com/archives/15258
14/02/2022

https://senbii.com/archives/15258

Гадаа хэдийн цас хаялж, өвлийн улирал ирснийг илтгэнэ. Хүйтний улирал нь хүн бүрийн сэтгэлийг чилээх бөгөөд ялангуяа жолооч нарын хувьд

🚨 Механик машины давуу тал Механик машины давуу тал гэвэл түлш зарцуулалт, амар бөгөөд хямд засвар авдаг, илүү бат бөх з...
23/09/2021

🚨 Механик машины давуу тал

Механик машины давуу тал гэвэл түлш зарцуулалт, амар бөгөөд хямд засвар авдаг, илүү бат бөх зэргийг дурдаж болно. Орчин үеийн механик машинууд 5 араатай байдаг ч хөдөлгүүрийн хүчин чадлаас шалтгаалж 6 юмуу түүнээс дээш байж болно. Мөн хурдны хайрцгийн элэгдэл болоод тосны хэрэглээ бага. Дунджаар 60-80 мянган км тутамд ердөө 3-4 тос хэрэглэдэг. Харьцуулбал гидромеханик автомат хурдны хайрцаг нь ийм зайд арван литр хүртэл тос хэрэглэдэг бөгөөд үүн дээр нэмээд шүүлтүүрийг илүү олон удаа солих шаардлагатай байдаг.
Мөн өвлийн улиралд механик машин хүйтэнд илүү тэсвэртэйн дээр амархан асдаг. Цас, шаварт суухад автомат машин шиг тос халдаггүй. Ийм машиныг хүссэнээрээ өөрчилж болдог учраас машин сонирхогчид механик араагүйгээр амьдралаа төсөөлөхгүй биз.

⛽ Механик машины сул тал

Өмнө нь хэлсэнчлэн механик машины гол сул тал нь унахад хэцүү байдал юм. Ялангуяа дөнгөж сурч байгаа хүмүүст энэ нь бүрч хүндээр тусдаг. Байнга араагаа сольж явах үед шинээр суралцаж байгаа хүмүүс осол гаргах нь энүүхэнд. Үүний зэрэгцээ хоонс байнга эвдэрнэ, тэрийг засна гэдэг хэцүү. Машинаа байнга бүрэн мэдэрч жолоодож явна гэдэг дөнгөж сурч эхлэж байгаа битгий хэл байнга унадаг хүний хувьд ч амаргүй зүйл юм.

🚧 Автомат машины давуу тал

Ер нь механик машины бүх сул талыг автомат машин давуу тал болгож чаджээ. Машин тань өөрөө араагаа тааруулах тул унахад маш амархан. Автомат арааны энэ давуу талаас болж зарим автомашин сонирхогчид энэ төрлийн машиныг илүүд үзэх болжээ. Мөн уул өөд байсан ч хүчээ алддаггүй тул төрөл бүрийн гадаргуу дээр чөлөөтэй явна. Олон зүйлд сатаарахгүй тул осол гаргах нь арай бага. Мөн автомат араатай машины мотор арай бага элэгддэг.

🚥 Автомат машины сул тал

Автомат машин механикаас хамаагүй үнэтэй тусдаг юм. Үүнээс гадна засварын зардал хамаагүй өндөр байх бөгөөд огт засвар авахгүй байх тохиолдол олон гарна. Шатахууны хувьд ихэнх автомат машин механикаас 20-25 хувиар илүүг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Хурдан давхих дуртай хүмүүс үүнээс болж механикийг илүүд үздэг. Хурд авах тал дээр автомат араа нөгөөгөөсөө дутахгүй. Гэхдээ жолооч өөрийн мэдрэмжээр араагаа сольж чадахгүй тул эргэлт, өгсүүр зам зэрэг дээр хурд алдах нь бий. 2 дисктэй хоонс энэ сул талыг арилгаж чадах ч эргээд маш үнэтэй тусдаг. Үүний зэрэгцээ хамгийн үнэтэй автомат араатай спорт машиныг хүртэл яг мэдрэмждээ тааруулж жолоодно гэж байхгүй.

Өндөр хурдтай явж байх үед автомашины дугуй буудвал юу хийх вэ?1. Эхний алхам:Дугуй дэлбэрэх үед аль болох тайван байж, ...
30/05/2021

Өндөр хурдтай явж байх үед автомашины дугуй буудвал юу хийх вэ?

1. Эхний алхам:
Дугуй дэлбэрэх үед аль болох тайван байж, жолоогоо хоёр гараараа чанга барих хэрэгтэй.

2. Хоёр дахь алхам:
Хамгийн чухал зүйл бол хөлөө тоормосноос холдуулж, огт тоормослохгүй байх явдал юм. Тоормосны педал руу бүү хар, тэр тухай бодохын ч хэрэггүй.

3. Гурав дахь алхам:
Явж буй чиглэлээ бүү өөрчил, огцом эргэлт хийж болохгүй аль болох шулуун чигээрээ явахыг хичээ.

4. Дөрөв дэх алхам:
Хэрэв таны машин механик хурдны хайрцагтай бол аажмаар арааг шилжүүлээрэй, гэхдээ ЗӨВХӨН машин бүрэн хяналтанд байгаа гэж бодож байвал шилжүүлээрэй.
Хэрэв таны автомашин автомат хурдны хайрцагтай бол Драйв (D) араанд нь хэвээр байлга. (B) араа байдаг бол шилжүүлээрэй.

5. Тав дахь алхам:
Тоормос бүү ашиглаарай, буудсан дугуй аяандаа машиныг удаашруулна.

6. Зургаа дахь алхам:
Хурд 50 км / цаг хүртэл буурахад та машины тоормозоо зөөлөн гишгэж болно
Бусадтай хуваалцаарай! Та хүний амь аварч ч магадгүй.

АВТОМАТ ХУРДНЫ ХАЙРЦГИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР  #1P - parking:Зогсоолд тавих ба хөдөлгүүрийг асаахад хэрэглэнэ. Бүрэн зогссоны...
30/05/2021

АВТОМАТ ХУРДНЫ ХАЙРЦГИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР #1

P - parking:Зогсоолд тавих ба хөдөлгүүрийг асаахад хэрэглэнэ. Бүрэн зогссоны дараа энэ байрлалд хийх хэрэгтэй.
R - reverse: Ухрах үед хэрэглэнэ. Бүрэн зогссоны дараа энэ байрлалд хийх хэрэгтэй.
N - neutral: Aраа сална. Чирэгдэх үед ашиглах бөгөөд хурдыг 30 км/ц аас хэтрүүлж болохгүй. Мөн хөдөлгүүрийг асаах байрлал.
D - driving: Ердийн үед явахад хэрэглэнэ. Явдал дунд арааг салгаж болохгүй өөрөөр хэлбэл N байрлалд шилжүүлэхэд хурдны хайрцаг шууд эвдрэхгүй ч ажиллагаа муудаж яваандаа эвдрэх шалтгаан болно.
2 - second: Энэ байрлалд 1 ба 2-р араа автоматаар солигдоно. Зарим автомашинд дан 2-р араа байх тохиолдол бий. Иймд анхаарах хэрэгтэй. Хөдөлгүүрийн тоормос хийхэд хэрэглэнэ.
L - low: 1-р араа буюу хүнд араа, огцом уруу газар хөдөлгүүрийн тоормос хийх, огцом өгсүүр, гол горхи гатлах үед, мөн хөдөлгүүрийн өндөр эргэлт шаардсан үед хэрэглэнэ.

Address

Songgino Khairkhan District 9th Khoroo
Ulaanbaatar
16000

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00

Telephone

+97699783366

Alerts

Be the first to know and let us send you an email when ДАШИЙДЭЛЭГ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ДАШИЙДЭЛЭГ:

Share