Shunkhlai LLC / Шунхлай ХХК

Call Directions Website Contact the business

Shunkhlai LLC / Шунхлай ХХК Менежментийн тогтолцооны тулгуур 3 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН АНХДАГЧ КОМПАНИ

"Шунхлай" ХХК нь ОХУ, Европын холбооны улсын "Роснефть", "Газпром", "ТNK-BP", АНУ-ын "ConocoPhilips", БНСУ-ын "SK energy","Hyundai Oil Bank", БНХАУ-ын "China Oil" зэрэг дэлхийн нефтийн салбарт тэргүүлэгч компаниудтай урт хугацааны гэрээ байгуулан газрын тосны бүтээгдэхүүн импортлодог.

Гадаад түншүүдтэй хамтран ажиллах харилцаагаа өргөжүүлж, олон улсын чанарын стандарт /ГОСТ, MNS, ЕВРО-2, ЕВРО-3, ЕВРО-4/-д бүрэн нийцсэн бүтээгдэхүүнийг хямд үнээр тогтвортой, найдвартай, цаг хугацаанд нь нийлүүлэн ажиллаж байна.

ӨВӨЛДӨӨ БЭЛДЬЕ!❄  багцын худалдаа эхэллээ.Та өөрийн автомашинд тохирсон тос, тосолгооны багцыг сонгон, ӨВӨЛДӨӨ БЭЛДЭЭРЭЙ...
05/10/2026

ӨВӨЛДӨӨ БЭЛДЬЕ!❄ багцын худалдаа эхэллээ.

Та өөрийн автомашинд тохирсон тос, тосолгооны багцыг сонгон, ӨВӨЛДӨӨ БЭЛДЭЭРЭЙ 👇

БАГЦЫН БЭЛЭГ: Шил арчигч шингэн 🎁+Машины үнэртүүлэгч 🎁+ Тос солих үйлчилгээ🎁

📍Шунхлай авто сервисийн салбаруудаар:
1. Хуучнаар КТМС-н урд байрлах Шунхлай ШТС-3
2. Гандангаас Баянбүрд явах зам дагуу Шунхлай ШТС-32
3. Хүүшийн аманд байрлах Шунхлай ШТС-30

Уриалга 👍
30/09/2026

Уриалга 👍

ШУНХЛАЙ КОМПАНИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ШИНЭ ВЭБСАЙТ АШИГЛАЛТАД ОРЛОО! 🧡Шунхлай компанийн карьер, ажлын байрны мэдээллийг илүү х...
30/09/2026

ШУНХЛАЙ КОМПАНИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ШИНЭ ВЭБСАЙТ АШИГЛАЛТАД ОРЛОО! 🧡

Шунхлай компанийн карьер, ажлын байрны мэдээллийг илүү хүртээмжтэй хүргэх хүний нөөцийн албан ёсны вэбсайт нээгдлээ.

Шинэ вэбсайтаас та:

• Нээлттэй ажлын байр
• Шунхлайд ажиллах орчин, байгууллагын соёл
• Сургалт, хөгжлийн боломж
• Ажилтнуудад зориулсан хөтөлбөр, дэмжлэг
• Карьерын боломжууд

зэрэг мэдээллийг нэг дороос авах боломжтой.

Мөн өөрт тохирох ажлын байрны мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцаж, шууд бүртгүүлэх боломжтой боллоо.

Шинэ ажил, шинэ боломж, карьерынхаа дараагийн алхмыг хайж байгаа бол Шунхлайн карьерын вэбсайтаар зочлоорой.

𝗬𝗼𝘂𝗿 𝗰𝗮𝗿𝗲𝗲𝗿 𝘀𝘁𝗮𝗿𝘁𝘀 𝗵𝗲𝗿𝗲. ✨
Вэбсайтын холбоос: [https://career.shunkhlai.mn/]

#Шунхлай #НээлттэйАжлынБайр #Карьер

22/09/2026

🔔 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ҮЙЛ ЯВДАЛ

“A” зэрэглэлтэй “Шунхлай-4” бондоор ₮100 тэрбумын санхүүжилтийг анхдагч зах зээлээс татан төвлөрүүлсэн нь хувийн хэвшлийн санхүүжилтэд хөрөнгийн зах зээлийн оролцоо тэлж буйг харууллаа.

Голомт Капитал ҮЦК андеррайтераар ажилласан тус бондын арилжааг нээх цан цохих ёслол амжилттай болж өндөрлөлөө.
Итгэл хүлээлгэн оролцсон хөрөнгө оруулагчид, “Шунхлай” ХХК болон хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

#Шунхлай4Бонд #ГоломтКапитал #ХөрөнгийнЗахЗээл

“Шунхлай Бонд-4” нээлттэй бондын арилжаа албан ёсоор эхэллээ.Өнөөдөр Монголын Хөрөнгийн Биржид “Шунхлай” ХХК-ийн 100 тэр...
22/09/2026

“Шунхлай Бонд-4” нээлттэй бондын арилжаа албан ёсоор эхэллээ.

Өнөөдөр Монголын Хөрөнгийн Биржид “Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн хөтөлбөр бүхий “Шунхлай Бонд-4” нээлттэй бондын арилжааг эхлүүлж, цан цохих ёслол боллоо.

“Шунхлай” ХХК нь хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлж, татан төвлөрүүлэх хөрөнгийг компанийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөж байна.

“Шунхлай Бонд-4” нь 12 сарын хугацаатай, жилийн 18.0 хувийн хүүтэй, Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК-аас “A тогтвортой” зээлжих зэрэглэл авсан.

Энэхүү бондын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Монголын Хөрөнгийн Бирж, Голомт Капитал ҮЦК ХХК, Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК, Өмгөөллийн Легал Полиси ХХК болон нийт хамтрагч байгууллага, мэргэжлийн баг хамт олондоо талархал илэрхийлье.

Хамтын итгэлцэл, хариуцлагатай өсөлтийн дараагийн алхам — “Шунхлай Бонд-4”.

#Шунхлай #ШунхлайБонд4 #МонголынХөрөнгийнБирж

21/09/2026

Хүний хөгжил бол байгууллагын тогтвортой өсөлтийн үндэс. 🌱

Шунхлай компани ажилтан бүрийн мэдлэг, ур чадвар, манлайллын чадамжийг тасралтгүй хөгжүүлэх орчныг бүрдүүлж, суралцах боломжийг өдөр тутмын ажлын нэг хэсэг болгохыг зорьдог.

Бидний хувьд хөгжил гэдэг зөвхөн сургалтад хамрагдах бус, шинэ туршлага хуримтлуулах, мэдлэгээ хуваалцах, бие даан суралцах, карьерын дараагийн боломждоо бэлтгэх цогц үйл явц юм. 🚀

Өнөөдрийн хөгжил — маргаашийн илүү том боломжийн суурь.
**Шунхлайд сурч хөгжих орон зай хүн бүрт бий.** 🧡

🔶“ШУНХЛАЙ-4” УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАГоломт Капитал ҮЦК нь Монголын хамгийн өндөр “A Тогтвортой” зэрэглэлтэй ...
18/09/2026

🔶“ШУНХЛАЙ-4” УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь Монголын хамгийн өндөр “A Тогтвортой” зэрэглэлтэй Шунхлай нээлттэй бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

Бондын үндсэн нөхцөл:
🔹 Жилийн хүү: 18%
🔹 Хугацаа: 12 сар
🔹 Хүүний төлөлт: Хагас жил тутам
🔹 Хүүний орлогын албан татвар: 5%

“Шунхлай-4” бондын анхдагч зах зээлийн арилжаанд Golomt Capital аппликейшн болон вебсайтаар дамжуулан оролцоорой.

☎️Дэлгэрэнгүй мэдээлэл: 8888-9183 | 8888-5901 | 8665-4422| 8665-1177 | 8083-6622
🌐Бондын форм :https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх : https://trader.golomtcapital.com/
#Шунхлай #Бонд #ХөрөнгөОруулалт

15/09/2026

Шинэ ажил, шинэ орчин, шинэ хүмүүс… Эхний өдрүүдэд мэдэхгүй, асуух зүйл олон байх нь мэдээж. 🧡

Тиймээс Шунхлайд шинэ ажилтан бүрийн дэргэд Buddy нь байж, ажлын орчинтойгоо танилцахаас эхлээд өдөр тутмын жижиг асуулт бүрд нь тусалдаг.

Харин Bus Tour-оор бидний бизнес хэрхэн ажилладгийг илүү ойроос харж, шатахуун түгээх станц, оффис, газрын тосны агуулахын үйл ажиллагаатай биечлэн танилцдаг.

Учир нь шинэ ажилтны дасан зохицол гэдэг зөвхөн ажлаа сурахаас биш, хамт олныхоо нэг хэсэг гэдгээ мэдрэхээс эхэлдэг.

Шунхлайн шинэ ажилтны эхлэл — тавтай морил. 🧡

08/09/2026

Шунхлай компани нь шатахууныг импортлохоос эхлээд хэрэглэгчийн гарт хүргэх бүхий л үйл ажиллагааны үе шатандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг нэн тэргүүнд тавин ажилладаг.

Бидний хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, чанар, эрүүл ахуй нь зөвхөн дүрэм, шаардлага бус, өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын салшгүй хэсэг юм.

#ХөдөлмөрийнАюулгүйБайдал

02/09/2026

**Сайн ажилтан хүсэж байвал, эхлээд сайн орчин бүтээ.**

Хүн өөрийгөө үнэлүүлж, дэмжүүлж, хөгжих боломжтой үедээ ажилдаа илүү дуртай байдаг.

Ажилдаа дуртай хүн илүү ихийг бүтээдэг.
Илүү ихийг бүтээдэг хүмүүс хамтдаа илүү хүчтэй болдог.

**Бидний дэмжлэг — Таны сэтгэл ханамж.
Таны сэтгэл ханамж — Шунхлайн амжилт. 💚**

#Шунхлай #ХамтдааАмжилтад #АжилтныСайнСайханБайдал

Address

Капитал хаус, Чингисийн өргөн чөлөө 48/1, Улаанбаатар-36, Монгол улс
Ulaanbaatar
210130

Alerts

Be the first to know and let us send you an email when Shunkhlai LLC / Шунхлай ХХК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Shunkhlai LLC / Шунхлай ХХК:

Shortcuts

Share