Монголын автомашин хэрэглэгчдийн холбоо

Монголын автомашин хэрэглэгчдийн холбоо Монголын автомашин хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаала? Монголын автомашин хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, зөв хэрэглээ соёл түгээх.

30/03/2026

⚠️ Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлсэн болон гүйцэт түрүүлэх үйлдлийг буруу хийх, урсгал сөрсөн үйлдэл эзэлдэг.

🚗 Жолооч та орон нутгийн замд зорчихдоо хурдны тогтоосон хэмжээг хэтрүүлэхгүй байх, өөрийн болон зорчигчдын, бусдын аюулгүй байдлыг хангаж, хориглосон_нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна.

30/03/2026
30/03/2026

МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД:

03 дугаар сарын 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

30/03/2026

✅"ХАВРААС ХАМТДАА АЮУЛГҮЙ ЗОРЧЪЁ" АЯН
#ХамтдааАюулгүйЗорчъё
#ХЭҮК

29/01/2026

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

📌Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа
📌Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага тооцож, хөдөлгөөнд соёлтой оролцуулах
📌Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх
📌Нийслэлийн есөн дүүрэгт теле камерын хяналтын дэд төв байгуулан, системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах, нэгдсэн удирдлагаар хангаж байна.
📌Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн ажилд хяналтын камер ашиглаж байна.
📌Бүтээн байгуулалтын ажлыг, бодит цагаар хянах
📌Нэгдсэн төвийн хяналтын теле камерыг холбогдох бусад байгууллагууд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ашигладаг болсон.
📌Болзошгүй гамшиг ослын мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

https://ulaanbaatar.mn/news/22354

29/01/2026

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны камерыг нэгдсэн сүлжээнд холбож, Теле камерын хяналтын нэгдсэн төв болон дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй ухаалаг камерыг шинээр суурилуулсан юм. Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байгаа бөгөөд үүний нэг авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байна.

Ухаалаг камерын систем нэвтрүүлэхээс өмнө “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ жилд дунджаар 70 уулзварын эрчмийн тооллогыг гар аргаар хийж, 44 камерын бичлэг шүүж, тооцоолол хийсний үндсэн дээр уулзваруудын гэрлэн дохионы горим болон хугацааг тохируулан ажилладаг байсан. Мөн жилд нэг удаа, нэг уулзварт өдрийн оргил ачааллын цагууд буюу 07:00-08:00, 13:00-14:00, 17:00-18:00 цагт тооллого хийдэг байсан.

Харин ухаалаг камерын систем нэвтрүүлснээс хойш дараах үр дүн гарсан. Авто замын хөдөлгөөний эрчмийн тооллогыг бодит цагийн горимд хийдэг болсон, авто машины зорчилт хөдөлгөөний урсгал чиглэлийг тодорхойлох, хөдөлгөөнд оролцож буй зөрчилтэй авто машиныг илрүүлж, хяналт тавин ажиллаж байна. Ингэснээр бүх зохицуулдаг уулзвар, гарцын гэрлэн дохионуудыг зөв тохируулж, гэрлэн дохио удирдах тоог 50 хувиар бууруулсан. Үр дүнд нь нэг албан хаагчид ногдох ачааллыг бууруулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгосон.

Систем нэвтрүүлэхээс өмнө 50 уулзварын гэрлэн дохиог өдөрт дунджаар 4500-4800 удаа удирддаг байсан. Харин өнөөдрийн байдлаар 93 уулзварын гэрлэн дохиог өдөрт дунджаар 4500-4800 удаа удирдан ажиллаж байна. Цаашид хүний оролцоогүйгээр ухаалаг системээр замын хөдөлгөөний ачааллыг тооцоолон бүх уулзварын уялдааг хангаж, нэгэн зэрэг удирдах автомат системийн бодит цагийн суурь өгөгдлийг хөгжүүлж байна.

30/11/2025

🚗🥃Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд оногдуулах хариуцлага‼️

30/03/2025
31/01/2025

ХЯНАХ САМБАР дээр асдаг анхааруулах гэрлийн тайлбарыг та бүхэнд хүргэж байна

Address

Tsagdaagiin Gudamj
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын автомашин хэрэглэгчдийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category