Дөрвөн Хүчтэн Моторс

Дөрвөн Хүчтэн Моторс ЯПОН АВТОМАШИН ХУДАЛДАА ЗАХИАЛГА

2 жилийн дараа таксины сонсгол болно
29/12/2025

2 жилийн дараа таксины сонсгол болно

27/11/2025

Би энэ Монголын хууль журмуудыг ер ойлгохгүй юмаа. Жишээ болгож ганц нэгийг нь бичие.

1. Би BCDE ангилалтай жолооч хүн. Ачааны машиныг бүх төрлөөр нь барьдаг, чаддаг. Гэтэл саяхан Тундра машины араас 2 тн даацтай бага оврын чиргүүл чирээд явж байтал цагдаа зогсоогоод танд бага оврын чиргүүл чирэх ангилал алга, арга хэмжээ авнаа гэв. Гэтэл BE гэж өөр ангилал байх ёстой гэнээ. Би баахан маргав. Би энэ байтугай 20-30 тн ачаатай чиргүүл чирээд явдаг ачааны машин барьдаг ангилалтай хүн шүү дээ, энэ ишигний давсаг шиг чиргүүлийг яагад чирч болохгүй гэх мэтээр баахан маргаад надад хууль дүрэм уншиж өгөөд би буруутав. Жишээ нь би мотоцикл жолоодох эрхтэй ч гэсэн унадаг дугуй унаж болохгүй гэдэгтэй агаар нэг санагдав.

2. Би хөдөө байдаг эвдрээд олон жил болсон ачааны машиныг хүнд зарах гээд албан ёсоор тэр хүний өмчлөлд шилжүүлэх хэрэгтэй боллоо. Тэр хүн өөрөө засаж сэлбээд цаашид хэрэглэнэ гэж байгаа. Гэтэл тэр хүний өмчлөлд шилжүүлэхийн тулд тэр машиныг заавал техникийн оношлогоонд оруулж байж нэр шилжүүлэх эрх үүснэ. Тэр болтол тэр машин хэний ч өмч биш бололтой. Хэхэ. Оношлогоонд тэнцтэл засаж сэлбээд босгоод ирвэл би өөрөө хэрэглэнэ шдээ. Надад түүнийг засаж сэлбэх цаг зав, хүн хүч нь байхгүй учраас өөр боломжтой хүнд нь өгөх гэхээр тэр хүний өмчлөлд шилжүүлэх боломжгүй.

3. Хөдөө гадаа явж байхдаа бензин түлш саванд нөөцөлж авч явж болохгүй. Онцгой байдлын хориглосон журам гэнэ. Тэгсэн нөгөө Онцгой байдлын газраас нь хол замд явахдаа түлш шатахуунаа хангалттай нөөцөлж яваарай гээд анхааруулаад байдаг. Хэхэ. Элэг хөшмөөр эргүү хүүрнүүд шүү. Яахав зориулалтын сав гэнэ. Нөгөөх нь ялгаагүй л хуванцар сав зөндөө байдаг шдээ. Зарим колонкийн эргүүнүүд нь төмөр саванд нь ч өгөхгүй. Саванд авахаар түймэр тавина гэнээ. Түймэр тавихаа хүрвэл бензинтэй бензингүй л түймэр тавина шдээ ер нь. Хөдөө мотоциклын бензин, худгийн моторын бензин гэх мэтээр бензин саванд авах хэрэгцээ маш их гардаг юм шдээ. Заа тэгээд одоо сүүлийн үед саванд байтугай машиныхаа баканд ч хангалттай авах боломжгүй болж бна даа хөөрхий.

Энэ мэтчилэн амьдралд нийцэхгүй хууль журмууд зөндөө байнаа. Яацарсан дүүрсэн эргүүнүүд нь ийм хууль журмууд батлаад сууж байдаг юм байгаан. Заа тэгээд өөр амьдралд нийцэхгүй ямар дүрэм журам байна бичээрэй.

Бичсэн: Batmunkh

 #ЗАРАГДСАН 2013 оны Toyota Prius 41. Манайхыг сонгон үйлчлүүлсэн хэрэглэгчдээ баярлалаа.  ✅3.5 үнэлгээтэй, бага гүйлттэ...
23/10/2025

#ЗАРАГДСАН 2013 оны Toyota Prius 41. Манайхыг сонгон үйлчлүүлсэн хэрэглэгчдээ баярлалаа.

✅3.5 үнэлгээтэй, бага гүйлттэй 170к
✅Өвлийн загвар
✅Лед их гэрэл
✅Арьсан суудлын бүрээс
✅Дэлгэцтэй хөгжим, ухрах камертай
✅3 тал автомат хаалга
✅Стандарт обуд, дугуй
✅Гоёлын 4 тал хормой
✅Будаг замаска, сэв зураасгүй.
✅Үзлэг оношилгоондоо орсон

 #ЗАРАГДСАН 2012 оны Toyota Prius 41 Өмнөговь аймгийг зорилоо. Манайхыг сонгон үйлчлүүлсэн хэрэглэгчдээ баярлалаа.  ✅3.5...
23/10/2025

#ЗАРАГДСАН 2012 оны Toyota Prius 41 Өмнөговь аймгийг зорилоо. Манайхыг сонгон үйлчлүүлсэн хэрэглэгчдээ баярлалаа.

✅3.5 үнэлгээтэй, бага гүйлттэй 180к
✅Лед их гэрэл
✅Арьсан суудлын бүрээс
✅Дэлгэцтэй олон үйлдэлтэй Carrozzeria ориганал хөгжим, ухрах камертай
✅3 тал автомат хаалга
✅Стандарт обуд, дугуй
✅Будаг замаска, сэв зураасгүй.
✅Үзлэг оношилгоондоо орсон

 #ЗАРАГДСАН 2015/2024.07 Toyota Сrown 210 Athlete зарна. ✅УБ дугаартай. 2500 cc Hybrid✅Суудал хална, хөрнө.✅Руль халаагч...
26/09/2025

#ЗАРАГДСАН 2015/2024.07 Toyota Сrown 210 Athlete зарна.
✅УБ дугаартай. 2500 cc Hybrid
✅Суудал хална, хөрнө.
✅Руль халаагчтай.
✅Гүйлт бага: 130000 км
✅Дэлгэцтэй хөгжим, ухрах камер
✅Лед их гэрэл, арын шил арчигч
✅Автомат гэрлийн тохиргоо
✅Зэв, сэвгүй гялгар
✅Сувдан цагаан өнгөтэй
✅Гоёлын 18" обуд, Өвлийн 4 дугуй
✅Будаг огт хийгдээгүй, зураас ч байхгүй.
✅Техникийн үзүүлэлт өндөр, маш цэвэрхэн

 #Зарагдсан 🇯🇵Toyota VELLFIRE хямд зарна.⚡2011/2021 он⚡Энгийн бензин 2400 сс, автомат⚡Маш гамтай унасан гялгар, дотно га...
24/09/2025

#Зарагдсан 🇯🇵Toyota VELLFIRE хямд зарна.
⚡2011/2021 он
⚡Энгийн бензин 2400 сс, автомат
⚡Маш гамтай унасан гялгар, дотно гаднаа цэвэрхэн
⚡Урд, хойд мэдрэгч
⚡Олон бүсийн агааржуулалтын систем
⚡Ксенон их гэрэл
⚡Заалны 2 талын хаалга, хойд хаалга автоматаар нээж, хаагдана. Хаалга сорж хаагдана.
⚡Үйлдвэрийн дэлгэцтэй хөгжим, ухрах камертай
⚡Бор дубен оруулгатай арьсан руль
⚡Гоёлын обуд, өвлийн шинэ дугуйтай.
⚡Нэмэлт хормой
⚡Урд манангийн гэрэл, арын шил арчигч
⚡Гялгар хар өнгөтэй

Үнэ: 27 сая

ТАНЫ МАШИНЫ НЭР ЯМАР УЧИРТАЙГ МЭДЭХ ҮҮ?Бүхий л брэндийн автомашин үйлдвэрлэгчид шинэ загварт нэр өгөхдөө ирээдүйн амжилт...
22/09/2025

ТАНЫ МАШИНЫ НЭР ЯМАР УЧИРТАЙГ МЭДЭХ ҮҮ?

Бүхий л брэндийн автомашин үйлдвэрлэгчид шинэ загварт нэр өгөхдөө ирээдүйн амжилт бэлгэдлийг нь бодож их нухацтай ханддаг. Зарим брэндүүдийн автомашины загварын нэрийн агуулга:
Toyota
• Alphard- Огторгуйн хамгийн тод Альфа од
• Avalon- Диваажингийн цэцэрлэг. Артур хааныг оршуулсан газар гэж кельтийн домогт гардаг
• Axio- Үнэт зүйл (Грек)
• Camry- Титэм (Япон)
• Chaser- Анчин, мөрч (Англи)
• Crown- Титэм (Англи)
• Estima- Хүндэтгэл хүлээсэн (Англи хэлний estimable үгнээс гаралтай)
• Gaia- Газар, дэлхийн бурхан (Грек)
• Granvia - Агуу хүчирхэг, зам (Латин)
• Harrier- Анч шувуу (Англи)
• Hiace- Өндөр зэрэглэлийн мэргэжилтэн (Англи хэлний high, ace үгнүүдээс гаралтай)
• Highlander - Уулын өндөрлөг нутгийн хүн (Англи)
• Hilux- Өндөр зэрэглэл, ангилал (Англи)
• Kluger- Ухаантай, мэргэн (Герман)
• Land Cruiser- Газрын хөлөг онгоц, крейсер (Англи)
• Prado- Өвст нуга, тал (Португали)
• Prius- Бусдын урд, түрүүнд, хөтлөгч (Латин)
• Raum- Зай, талбай (Герман)
• Vitz- Авьяслаг, хурц ухаантай (Герман)
Volkswagen
• Arteon - Уран хийц (Англи)
• Amarok - Чоно (АНУ-н уугуул иргэдийн хэл)
• Bora - Хүйтэн салхи (Итали)
• Passat - Салхи, урсгал (Герман)
• Tiguan - Бар+игуана (Үгсийг товчилж зохиомол нэр үүсгэсэн)
• Touareg - Сахарын цөлд амьдардаг Touareg үндэстэн
• Polo - Поло спортын нэр (Англи)
• Vento - Салхи (Испани)
Porsche
• Cayenne - Кайенн чинжүү (Англи)
• Cayman - Өмнөд Америк-д амьдардаг матрын төрөл (Англи)
• Carrera - Уралдаан (Испани)
• Macan - Бар (Индонези)
• Taycan - Залуу, хурдан морь (Турк)
Subaru
• Impreza - Амжилт, сэтгэгдэл төрүүлэх (Англи)
• Legacy - Өв залгамжлал (Англи)
• Outback - Алсын нутаг (Австралийн алсгщлагдсан нутгийн нэр)
• Forester - Ойн ажилтан (Англи)
• Crosstrek - Давхцал + аялал (Англи)

12/09/2025

Маргааш Сондгой нууд үнэн азгүй юм тэ. Арай гэж машин гардаг болсон чинь Автомашингүй өдөр…

1. Байшинтай болъё гэвэл газар авахаас эхэлдэг2. Галбиржихыг хүсвэл эрүүл хооллолтоос эхэлдэг3. Ухаан сууя гэвэл ном унш...
08/09/2025

1. Байшинтай болъё гэвэл газар авахаас эхэлдэг
2. Галбиржихыг хүсвэл эрүүл хооллолтоос эхэлдэг
3. Ухаан сууя гэвэл ном уншихаас эхэлнэ
4. Дэлхийгээр аялахыг хүсвэл мөнгөө хэмнэхээс эхэлдэг
5. Аз жаргалтай байхыг хүсвэл талархахаас эхэлдэг
6. Хөрөнгөтэй байя гэвэл санхүүгээ удирдахаас эхэлдэг
7. Сайн удирдагч байхыг хүсвэл эхлээд өөрийгөө удирдахаас эхэлнэ
8. Сайн эцэг эх байхыг хүсвэл зөв үлгэр дуурайлал болохоос эхэлнэ
9. Амжилтад хүрье гэвэл жижиг алхам хийхээс эхэлдэг
10. Өөртөө итгэлтэй байхыг хүсвэл өөртөө итгэхээс эхэлнэ
11. Шинэ ур чадварт суралцъя гэвэл өдөр бүр хичээллэж эхэлдэг
12. Бүтээлч байхыг хүсвэл шинэ зүйл туршиж үзэхээс эхэлдэг
13. Хүндлүүлэхийг хүсвэл бусдыг хүндлэхээс эхэлдэг
14. Бат бөх харилцааг бүтээе гэвэл итгэл даахаас эхэлдэг
15. Зорилгодоо хүрье гэвэл түүнийгээ тодорхой тавихаас эхэлдэг
16. Эрх чөлөөтэй байхыг хүсвэл айдсаа орхихоос эхэлдэг
17. Өөрчлөлт хийхийг хүсэж байвал эхлээд өөрийгөө өөрчлөхөөс эхэлнэ
18. Марафонд гүймээр байвал өдөр бүр алхахаас эхэлдэг
19. Бусдад туслахыг хүсвэл өөртөө эхлээд туслахаас эхэлдэг
20. Хэл сурах гэж байгаа бол өдөр бүр тасралтгүй хичээллэ
21. Үр бүтээлтэй байя гэвэл цагаа зөв зохицуулахаас эхэлдэг
22. Мэдлэгтэй болъё гэвэл асуулт асууж эхэлдэг
23. Эрүүл байхыг хүсвэл дасгал хөдөлгөөн тогтмол хийхээс эхэлдэг
24. Амар тайван байя гэвэл өс хонзон тээхгүй байхаас эхэлдэг
25. Хүчтэй байя гэвэл сорилтыг итгэлээр тэвчиж эхэлдэг
26. Эелдэг байхыг хүсвэл эхлээд өөртөө эелдэг хандахаас эхэлдэг
27. Нөлөөлөхийг хүсвэл жинхэнэ байхаас эхэлдэг

Амжилт нэг шөнийн дотор тохиолддоггүй бөгөөд ямар нэгэн чухал зүйлд хүрэхэд тууштай хичээл зүтгэл хэрэгтэй.
Урдах зорилгынхоо төлөө бүү сэтгэлээр уна.
Эхний алхам, дараа дараагийн алхмаа хийхэд анхаарлаа төвлөрүүл.
Гол нь бага гэлтгүй эхлэх, тууштай байх хэрэгтэй.
Итгэсээр л бай, тэгвэл ахиц дэвшил гарна

#Сору

06/09/2025
 #Зарагдлаа. Prius 40 G номероо зүүгээд Говьсүмбэр аймгийг зорилоо.  Худалдан авагчдаа баярлалаа. Алтан шар зам нь өлзий...
03/09/2025

#Зарагдлаа. Prius 40 G номероо зүүгээд Говьсүмбэр аймгийг зорилоо. Худалдан авагчдаа баярлалаа. Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай💪

 #Зарагдсан 🇯🇵Сая буусан гаальтай Toyota Prius 40 G TUNE BLACK зарна.  ⚡️НӨАТ 20% буцаалттай И баримт өгнө.✅2013/12 сар,...
25/08/2025

#Зарагдсан
🇯🇵Сая буусан гаальтай Toyota Prius 40 G TUNE BLACK зарна.
⚡️НӨАТ 20% буцаалттай И баримт өгнө.
✅2013/12 сар, 3.5 үнэлгээтэй
✅3 салаа лед их гэрэл
✅Үйлдвэрийн арьсан суудал
✅Урд, хойд мэдрэгч
✅Их гэрэл шүршигч
✅Үйлдвэрийн дэлгэцтэй хөгжим, ухрах камертай
✅Арьсан руль
✅3 тал автомат хаалга
✅Нэмэлт хормой
✅Стандарт обуд, дугуй
✅Урд манангийн гэрэл, арын шил арчигч
✅Сувдан цагаан өнгөтэй
✅7 суудал

Үнэ: 27,5 сая

Address

Ulaanbaatar
00976

Opening Hours

Monday 05:45 - 23:00
Tuesday 05:45 - 23:00
Wednesday 05:45 - 23:00
Thursday 05:45 - 23:00
Friday 05:15 - 23:00
Saturday 06:00 - 22:00
Sunday 06:00 - 22:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Дөрвөн Хүчтэн Моторс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category