АЛАГ НЭХИЙ суудлын бүрээс

АЛАГ НЭХИЙ суудлын бүрээс би монгол хониний нэхийгээр суудалын бүрээс үйлдвэрлэж байна та сонирхоорой урд хос суудал үнэ 111000

Тэд биднийг хором бүр хянаж байгаа.
30/06/2024

Тэд биднийг хором бүр хянаж байгаа.

Та бусад улсын хилээр нэвтрэхдээ яг ингээд зурагаа авхуулж, нүүрнийхээ ID мэдээллийг өгч байсан уу? Хэрэв тийм бол таныг таних биометрик өгөгдөл тухайн улсын...

29/05/2024
Монголын эрдэмтэд физич Норовын Тэгшбаяр докторыг намын жагсаалтад оруулахыг дэмжиж байгаагаа АН-ын дарга Лу.Гантөмөрт и...
16/05/2024

Монголын эрдэмтэд физич Норовын Тэгшбаяр докторыг намын жагсаалтад оруулахыг дэмжиж байгаагаа АН-ын дарга Лу.Гантөмөрт илэрхийллээ

Удахгүй улс төрийн хүчнүүд дотоод хурлаараа зарлаж, намаасаа хэнийг нэр дэвшүүлэх үү, хэнийг жагсаалтад оруулах уу гэдгээ тодорхой болгоно.

Намуудын хувьд жендерийн тэгш байдал, салбар бүрийн төлөөллийг хангасан байдлаар сонгуульд нэр дэвшилтийг тодруулна. Ингэхдээ эрдэмтэн, судлаач, намын гишүүдээсээ санал авах нь мэдээж. Нийгмийн хүрээнд улс төрд дуучид, жүжигчид, бөхчүүд гэхээс илүү эрдэмтэд, судлаачид, инженерүүдийг төрд илүүтэйгээр оруулбал улсын хөгжил, бодлогод эерэг өөрчлөлтүүдийг бий болгоно гэж үздэг.

Тэр дундаа эрдэмтийг илүүтэйгээр улс төр оруулж, төрийн бодлого боловсруулахад ашигллах шаардлага ч гэдэг.

Нөгөөтэйгүүр бага орлоготой орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.5 орчим хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг аж. Өндөр хөгжилтэй орнууд гурав орчим хувийг зарцуулдаг нь улс орнуудын хувьд хөгжлийн ялгаа бий болгох голлох шалтгаануудын нэг гэж үздэг байна.

Өнөөдөр манай улс бага орлоготой орнуудын зарцуулдгаас ч бага төсөв шинжлэх ухаанд зарцуулж байгааг эрдэмтэд дор бүрнээ шүүмжилдэг. Нөгөө талаасаа эрдэмтэдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд хангалтай биш байгаа нь дээрх сөрөг нөлөөллийг бий болгож байна ч гэж үздэг байна.

Тиймээс шийдвэр гаргах түвшинд эрдэмтэн судлаач, технократуудыг оруулж судалгаа шинжилгээнд зарцуулж буй хөрөнгө оруулалтад тодорхой татварын хөнгөлөлт үзүүлэх болон татвараас чөлөөлөх бодлого хэрэгжүүлбэл хөгжлийн шинэ эринг авч ирнэ гэж зарим эрдэмтэд тодорхойлжээ. Түүнчлэн улс орнуудын хөгжлийг тодорхойлох нэг гол хүчин зүйл нь эрчим хүч байдаг.

Монгол Улс эрчим хүчний хувьд хоёр хөршөөсөө импортын хамаарлаас ангижирч, экспортлогч орон болгохын тулд атомын цахилгаан станц, усан цахилгаан станц, нарны цахилгаан станц, салхины цахилгаан станц зэрэг цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийг өргөтгөх, түүнчлэн уул уурхайн олборлолтоос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг шинжлэх ухаанч, өндөр технологийн гүрэн болоход эрдэмтэд, судлаачдын нөлөөлөл, төлөөлөл хамгийн чухал.

Тэр утгаараа энэхүү салбарт хэдийн танигдсан физикч Норовын Тэгшбаяр докторыг Монголын шинжлэх ухааны нэр бүхий эрдэмтэд намын жагсаалтад оруулж өгөхийг дэмжин гарын үсэг цуглуулжээ. Тухайлбал Физикч, Монгол Улсын гавьяат багш, Математик-Физикийн ШУ-ны доктор Х. Цоохүү, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Төрийн шагналт,Чингис хаан одонт Х. Намсрай, Монгол Улсын гавьяат багш, Математикийн ШУ-ны доктор Ч. Дашдорж, Академич, профессор Ж. Даваасамбуу, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, Академич Ц. Баатар нарын зэрэг тавь гаруй эрдэмтэд гарын үсэг цуглуулж, улмаар энэхүү хүсэлтээ Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт гардуулан өгсөн байна. Жагсаалт оруулахдаа сонгогдох магадлалтай дараалалд физикч Норовын Тэгшбаярыг багтаах, мөн Монгол Улсын Их Хуралд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэхийг давхар уриалж байгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Өдрийн Сонин

Өөр хэн гэдэг хүмүүс байна вэ?Монгол хэл дээр шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг,  мэдээллийг олон хүнд хүргэж байгаа цөө...
13/05/2024

Өөр хэн гэдэг хүмүүс байна вэ?

Монгол хэл дээр шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг, мэдээллийг олон хүнд хүргэж байгаа цөөхөн хэдэн хүмүүс. Миний хувьд эдгээр хүмүүсийг л хамгийн ихээр магтмаар байна.
1. Доржпалам- Гэж юу вэ Youtube суваг хөтлөгч шинжлэх ухааны монгол хэл дээрх хамгийн сайн контент бүтээгч \миний хувьд\ Ðorj Palam
2. М.Хасчулуу- Компьютерын шинжлэх ухаанч Khaschuluu Munkhbayar
3. Н.Тэгшбаяр- Шинжлэх ухааныг хялбаршуулсан байдлаар тайлбарласан контент бүтээгч Норовын Тэгшбаяр,
4. Б.Билгүүн- Онолын физикч шинжлэх ухааны олон нэвтрүүлэгт оролцож үнэтэй мэдлэг түгээгч Bilguun Bayarsaihan
5. Хөтлөгч Зандаа- Бүгд таних байх. Zandaa Goosh

Хуулбар Soninbilegt Ulambayar

12/04/2024

Их хуралд мэдлэг чадвартай Эх оронч залуучуудаа дэмжье. Авлигачдаас төрөө цэвэрлэе....

✅ТААЛАГДДАГ ПОДКАСТУУДШИЛДЭГ НОМ: https://www.youtube.com/-nomЯпонд амьдардаг өвөрмонгол залуугийн хөтөлдөг подкаст. 56 ...
07/04/2024

✅ТААЛАГДДАГ ПОДКАСТУУД

ШИЛДЭГ НОМ: https://www.youtube.com/-nom
Японд амьдардаг өвөрмонгол залуугийн хөтөлдөг подкаст. 56 мянган дагагчтай. Гэвч мэддэггүй хүн миний эргэн тойронд олон байдаг тул зориуд дурдав. Хөтлөгчийг би танихгүй, нэрийг нь ч мэдэхгүй. Уншсан номуудаа маш цэгцтэй ярьдаг нь таалагддаг. Дуу хоолой нь тод. Дундуур нь хадуурахгүй. Сайтар бэлтгэсэн лекц гэлтэй. Өвөрмонголд, малчин аав ээжийн гар дээр хүүхэд насаа өнгөрүүлснийг ярианаас нь мэдсэн. Монгол зүйр цэцэн үгсээ их хэрэглэдэг нь таатай. Энэ залуу монголчууддаа санаа зовж явдаг нь үргэлж мэдрэгддэг ээ. Маш их сэтгэл гаргаж буй нь тодорхой байдаг шүү. Ихэнхдээ япон ном сонгож ярьдгаас эрүүл мэндийн талаарх яриануудыг нь би сонгоод бүгдийг сонсчихсон 🙂 Подкастуудынхаа төгсгөлд ярьсан зүйлсээ сайтар базан дүгнэж, ахин сануулдаг нь их зүгээр.

’s Podcasts: Физикийн ухааны доктор Норовын Тэгшбаяр хөтлөн явужлдаг Шинжлэх ухаанч, эрдэмтэн хүмүүсийг та бүхэнтэй уулзуулах зорилготой "Tegshee's Podcast"-их таалагдлаа. https://youtu.be/8-GPb2sCzS0?si=xNOY4XJmLWUrvskm

ХЭВТЭНГЭЭ СУРГУУЛЬ https://www.youtube.com/
Энэ подкаст намайг өвөрмөц нэрээрээ анх татсан. Одоо агуулгаараа татаж байгаа. Хөтлөгч Данна тухалж ХЭВТЭНГЭЭ сонин хачин зүйлсийг бидэнд хуучилна. Уг подкастын бэлгэдлийн амьтан харх гээд бод доо. Хархыг сайнаар бодож үзээгүй надад их юм бодуулсан шүү. Манай залуучуудын сэтгэлгээ их өнгөлөг, хурц болж байна аа. Бахархмаар!
“Хэвтэнгээ”-г та хэвтэнгээ, суунгаа, усанд оронгоо, гэрээ цэвэрлэнгээ, алхангаа сонсож болно. Хөтлөгчийнх нь охин хонгор дууг өхөөрдсөөр, шинжлэх ухааны баримтууд сонсох гоё байдаг.

BODICAST https://www.youtube.com//videos
Лам хүн хөтөлдөг гэхэд шашнаар хязгаарлагдаагүй, өөр өөр мэргэжлийн олон сайхан зочин орсон, солонгорсон өнгөтэй подкаст аж. Хөтлөгч нь Luvsanjamts Davaanyam (фэйсбүүк хаяг нь). Ихэнх ярилцлага нь таалагдав.

KLUNASS https://www.youtube.com//videos
Энэ жаахан бүсгүйг бас л танихгүй учир хэрхэн танилцуулахаа мэдэхгүй юм. Юутай ч, эрүүл мэндийн талаарх яриануудаас нь ихийг мэдэж авсан учир хуудсыг минь дагадаг эмэгтэйчүүддээ санал болгоё.

“Шилдэг ном”-оос бусад нь ОДООХОНДОО тийм ч олон дагагчтай биш харагдсан. Тиймээс л хэрэгтэй зүйл хийж буй хүмүүсийг дэмжих санаагаар бичив. Хэнээс нь ч мөнгө төгрөг аваагүй 🙂 Хэн нь ч надаас гуйгаагүй болно.
Олон дагагчтай подкастуудын талаар ярих нь илүүц биз ээ.

Сайн байцгаана уу, би та бүхэнтэй өөрийн уншиж судалсан, сонссон бүхнээ хуваалцахаар энэхүү сувгийг нээлээ.

📚Шинжлэх ухаанч, эрдэмтэн хүмүүсийг та бүхэнтэй уулзуулах зорилготой "Tegshee's Podcast"-ын ээлжит дугаарыг хүргэж байна...
03/03/2024

📚Шинжлэх ухаанч, эрдэмтэн хүмүүсийг та бүхэнтэй уулзуулах зорилготой "Tegshee's Podcast"-ын ээлжит дугаарыг хүргэж байна.

Энэ удаагийн зочноор Монкрем ХХК-ийн үүсгэн байгуулагч, Химийн Ухааны Доктор, Эрдэнэбатын Уранчимэг оролцлоо.

Тухлан сууж, таалан сонсоно уу.

YouTube сувгаас үзэх холбоос: https://youtu.be/wpr5vsIG_b0

Castbox: https://castbox.fm/channel/id5643149?utm_source=website&utm_medium=dlink&utm_campaign=web_share&utm_content=Tegshbayar%20Norov-CastBox_FM

Энэхүү видео нийтлэлүүд нь сайн дурын үндсэн дээр хийгддэг тул та хүүхэд залуусын ирээдүйн боловсролд хувь нэмэр оруулахыг хүсвэл Норов Тэгшбаяр гэсэн ХААН Банкны доорх 5007965080 төгрөгийн дансанд хандив өгч болно шүү.

2024.03.03

's_podcast
#Норов #Норовын #Тэгшбаяр #Тэгшээ #Тэгшэ #Доктор


https://youtu.be/wpr5vsIG_b0?si=zDiIGXDglpl-hBOX

Шинжлэх ухаанч, эрдэмтэн хүмүүсийг та бүхэнтэй уулзуулах зорилготой "Tegshee's Podcast"-ын ээлжит дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн зочноор Монкрем ХХК-ийн...

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 23:00
Tuesday 08:00 - 23:00
Wednesday 08:00 - 23:00
Thursday 08:00 - 23:00
Friday 08:00 - 23:00
Saturday 08:00 - 23:00
Sunday 08:00 - 23:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when АЛАГ НЭХИЙ суудлын бүрээс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share