13/06/2024
Өнөөдөр Олон нийтийн аюулгүй байдлын хуулийг батлуулахын төлөө өдөр
2024 оны 06 сарын 12
Улаанбаатар хот, Монгол Улс
Танилцуулах хууль #️⃣1️⃣
Олон нийтийн аюулгүй байдлын хууль нь манай ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, ослоос хамгаалах болно. Энэхүү хууль нь та бидний өдөр бүр зорчдог манай гудамж, замыг аюулгүй болгож, та бид эргэн тойрон, ойр орчиндоо тайван амгалан амьдрах, зорчих, зугаалах боломжийг олгоно.
Гэнэтийн нас баралт, осол гэмтлийг бууруулах, ойр дотны хүмүүсээ урьдчилан сэргийлэх боломжтой аюул ослоос хамгаалахад олон нийтийн аюулгүй байдлыг хангах нь чухал юм. Энэ нь таныг гудамжаар айхгүйгээр алхаж, сургууль цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбайгаа аюулгүй, тайван амгалан байлгаж, амар тайван амьдрах боломжийг хангах тухай юм.
#ОлонНийтийнАюулгүйБайдлынХуулийнТөлөө
#хүнийаюулгүйбайдлынтөлөө
#хүүхдийнаюулгүйбайдлынтөлөө
#ИлүүСайханМонголынТөлөө