10/02/2026
Японы алдарт Панасоник компаныг үүсгэн байгуулагч нь Мацүшита Кооносүкэ гэдэг хүн байдаг.
Энэ хүн өөрийнхөө амжилтанд хүрсэн 3 нууцаа ингэж хэлсэн байдаг:
- Би ядуу байсан, өндөр боловсролгүй байсан, бие муутай байсан болохоор л амжилтанд хүрсэн юм гэж.
Энэ эрхэмийг маш энгийн, хүнтэй маш хүндэтгэлтэй харьцдаг байсан гэдэг юм.
Тэгсэн энэ хүний талаар японы жирийн нэг иргэн ийм нийтлэл бичжээ.
Би нөхөртэйгөө шинкансэнд суугаад явж байлаа. Бидний суусан шинкансэнд алдарт панасоник компанийг үүсгэн байгуулагч Мацүшита байгааг бид анзаарав. Нөхөр маань шүтэж биширдэг байсан тул очоод мэндэлмээр байна гээд болдоггүй. Тэр алдартай баян хүн өөрийг нь тоохгүй төвөгшөөх байх гээд зориг нь хүрэхгүй эргэлзээд л байлаа. Би нөхөртөө хэллээ мандарин аваачиж өгөөд, мэндлээд ир гээд.
Нөхөр нээрээ тэгье гээд гартаа мандарин бариад очоод май гээд өгтөл:
- Өө баярлалаа гээд тэр доор нь халислаад идэв. Тэгээд нөхөр ч мэндлээд үг сольсондоо баярлаад л буцаад суудалдаа ирэв. Удалгүй Киото хотод зогсох дөхтөл Мацүшита гуай буух болсон бололтой. Буухаасаа өмнө бидний суудлын дэргэд ирээд:
- Мандарин өгсөнд баярлалаа. Маш амттай байлаа гэлээ. Бид ч бас баярлаад ёслоод үдэж өгөв. Тэгээд цонхруу хартал буусныхаа дараа бидний цонхны хажууд ирээд инээмсэглээд ёслоод биднийг үдэж өгөв. Шинкансэн хөдлөөд явсан ч гараа даллаад зогсоод л байв. Нөхөр маань энэ үйлдэлд нь учиргүй баярлаад нүдэнд нь нулимс цийлэгнээд бөөн баяр гэртээ ирлээ. Тэгээд л гэнэт би бүх цахилгаан бараагаа Панасоник болгоно гээд цахилгаан барааны дэлгүүр лүү гараад явсан. Нээрээ л болгосондоо ( инээв).
👏👏👏👏
Маш алдартай нэр хүндтэй болсон хойноо ч хүнтэй маш энгийн харьцдаг байсан гэгддэг эрхэм юм л даа.
9 настайдаа Осака хотруу сурангаа ажил хийхээр ганцаараа явсан. Маш хүнд өвчтэй байсан ч тэрийгээ ялан дийлж 94 насалж чадсан гээд л түүхийг нь уншвал үнэхээр суралцаж, бодууштай юм их байдаг...