IWRM project

IWRM project IWRA IWRA has strived to improve water management worldwide through dialogue, education, and research for over 35 years.

Since its official formation in 1972, the organization has actively promoted the sustainable management of water resources around the globe. The world is a much smaller place today than when IWRA began its work due to advancing technologies and global social changes. The belief that sustainability requires interdisciplinary action and international cooperation is a driving force behind the associa

tion. IWRA seeks to improve water resource outcomes by improving our collective understanding of the physical, biological, chemical, institutional, and socioeconomic aspects of water.

15/11/2011
20/10/2011

Туул голын сав газрын хүн амын ус хэрэглээ /2008 оноор/
Унд ахуйн ус хангамж. Нэг хүнд ноогдох усны хэрэглээ хамгийн их ялгаатай байдаг сав газар бол Туул голын сав газар юм. Төвлөрсөн ус хангамжийн системд холбогдсон орон сууцанд амьдардаг нэг хүн өдөр дунджаар 240 л ус хэрэглэдэг бол гэр хорооллын 1 хүн 7-10л ус хэрэглэж байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан нэг хүний унд ахуйнхаа наад захын хэрэгцээг хангахад шаардагдах 25л усны хэмжээнээс 2.5-3.6 дахин бага үзүүлэлт юм. Түүнчлэн усны үнэ ч ихээхэн зөрөөтэй байна. ТГСГ-т хийсэн судалгааны санал асуулгын дүнгээс харахад хүн амын ядуу хэсэг зонхилон амьдардаг Улаанбаатар хотын гэр хороололд 1л усны үнэ 1-1.5 төгрөг байгаа бөгөөд ус авахдаа өдөрт дунджаар 1-2 цаг зарцуулдаг гэсэн байна. Гэр хорооллын 4 хүнтэй ам бүл өдөрт 40л ус хэрэглэж 1л-ийг нь 1 төгрөгөөр авдаг гэж үзвэл сард 1200 төгрөг усандаа зарцуулах бөгөөд энэ нь тухайн өрхийн орлогын 0.3 (өрхийн орлогыг 2008 оны статистик үзүүлэлт 406.7 мянган төгрөг гэж үзвэл) орчим хувийг эзэлж байгаа нь олон улсын жишигтэй ойролцоо үзүүлэлт юм. Мөн санал асуулгаар ус хангамжийг сайжруулбал иргэд 1л усанд 1.5 төгрөг төлөхөд бэлэн байна гэсэн нь ус хэрэглээнд үнийн бус нөхцөл байдал давуу нөлөөлж буйг харуулж байна.
Манай улс нэг хүнд ноогдох усны хэмжээгээр дэлхийн дунджаас дээгүүр ордогч нэгж км талбайд оногдох хэмжээгээр дэлхийн дунджаас нилээн доогуур ордог.

20/10/2011

“Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг (УННМ)
бэхжүүлэх нь” төсөл
Товч танилцуулга: Бүрэлдхүүн хэсэг A (Хүний нөөцийг чадавхжуулах хэсэг) Хүний нөөцийг чадавхжуулах хэсэг
Хүний нөөцийг чадавхжуулах хэсгийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь төслийн нэгж болон хамтрагч байгууллагуудын хүний нөөцийг бэхжүүлэхэд чиглэнэ. ТЮслийн нэгж болон хамтрагч байгууллагуудын хэрэгцээнд чиглэгдсэн дараах үйл ажиллагааг хариуцдаг.
Магистрийн сургалт.
Төслийн нэгж, хамтрагч байгуулагуудаас төслийн хэрэгцээ шаардлагыг харгалзан УННМ, хүрээлэн буй орчны инженер, ус хангамж, усны бодлогын чиглэлээр 6 залуу мэргэжилтнийг ЮНЕСКО-ын Усны боловсролын хүрээлэн болон бусад хөгжингүй орны их дээд сургуульд магистрын хөтөлбөрт суралцуулна.
Ажлын байран дээрх сургалт. Төслийн мэргэжилтнүүдийн ажлын байран дээрх сургалт үндэсний болон олон улсын зөвлөхүүдийн дэмжлэгтэй явагдана. Дотоод, гадаадын мэргэжилтнүүд тодорхой сэдвүүдээр сургалт, семинар явуулна.
Богино хугацааны сургалт.
Төслийн нэгж, хамтрагч байгууллагуудын мэргэжилтнүүдийн УННМ-ийн мэдлэг, чадварыг сайжруулахад чиглэгдэнэ. Мэргэжилтнүүдийг ЮНЕСКО-ийн Усны боловсролын хүрээлэн, Делтарес болон өндөр хөгжилтэй орны их дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудад богино хугацааны сургалт, хөтөлбөрт хамруулна. УННМ-ийн чиглэлээр олон улсын хурал зөвөлгөөнд оролцох болон УННМ-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа орнуудад туршлага судлахыг дэмжинэ.
Докторын сургалт.
Төслийн үйл ажиллагаанд дэмжлэг болох УННМ-тэй холбоотой сэдвээр суурь судалгаа хийлгэх, УННМ-ийг шинжлэх ухааны түвшинд бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэхжүүлэх зорилгоор 3 докторантад өндөр хөгжилтэй орны их дээд сургууль, мэргэжлийн байгууллагад судалгаа хийж зэрэг хамгаалахад нь дэмжлэг үзүүлнэ. Экологийн урсацын шаардлага, усны үнэ тариф, Төв суурин газрын (хотын) усны менежмент, УННМ ба үйлдвэр-уурхайн ус ашиглалт зэрэг сэдвүүд байж болно.

20/10/2011

Дэлхийн Усны Өдрийн тухай
Дэлхийн Усны өдөр жил бүрийн 3-р сарын 22ны өдөр зохион байгуулагддаг ба, үүнд цэвэр усны ач холбогдол болон түүний нөөцийн тогтвортой менежментийг дэмжих тал дээр анхаарлаа төлөврүүлдэг.
Анх 1992 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль Орчин ба Хөгжлийн чуулга уулзалтан дээр санал болгосны дагуу Олон Улсын Цэвэр Усны өдрийг тэмдэглэдэг болсон. Үүнийг Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблей-с зөвшөөрөн Дэлхийн Усны өдрийг анх 1993 оны 3-р сарын 22нд тэмдэглэхээр тогтоосон.

Дэлхийн хүн амын өсөлт болон улс орнуудын хотжилт, хөдөө аж ахуйн үсрэнгүй хөгжлийг даган цэвэр усны хэрэглээ мэдэгдэхүйцээр өсөж байгаа. Энэ өссөж буй хэрэгцээг хангахаар хаа сайгүй усан хангамжийн системүүд бий болж байгаа хэдий ч өнөөдөр дэлхийн хүн амын 40% нь усны хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа бөгөөд цаашлаад 2025 он гэхэд 2/3 нь ийм байдалд орно гэсэн тооцоо байдаг.
Үнэндээ ус гэдэг амьдралын үндэс, бид усгүйгээр амьдрах аргагүй. Иймд дэлхийн буурай хөгжилтэй орны иргэд цэвэр усны хомсдлоос болж бохирдсон ус хэрэглэж жил бүр сая саяараа халдварт өвчинд нэрвэгдэн үхэж байна. Гэхдээ бид үүний эсрэг тэмцэж чадна
Жил бүрийн Дэлхийн Усны өдөр цэвэр усны тодорхой нэг асуудлыг хөндөн ярилцдаг. Энэ хуудсанд, Дэлхийн Усны өдрөөр хөндөгдөж байсан олон төрлийн асуудлуудын тоймоос хүргэж байна. 2011 оны Дэлхийн Усны өдрийн зорилго нь хотын хүн амын хурдацтай өсөлт, үйлдвэрлэлт, цаг агаарын өөрчлөлт, байгалийн гамшиг зэргийн хот газрын усны систем энд үүсгэж байгаа нөлөөллийн талаар илүү анхаарлаа хандуулах юм. Энэ жилийн сэдэв, Хот газрын Ус: Хот газрын асуудлын хариулт, засгийн газар, байгууллага, холбоо нэгдэл болон хувь хүмүүсийг хот газрын усны менежментэд идэвхтэйгээр оролцохыг уриалахад гол анхаарлаа хандуулах юм.

20/10/2011

“МОНГОЛ ОРОНД УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ”
ТӨСЛÈÉÍ ÒÀËÀÀÐ

Эрхэм зорилго:
Монгол орны биологийн арвин баялаг төрөл зүйл бүхий экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахын зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засгийг 2025 он хүртэл болон цаашид урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд шаардагдах цэвэр усны нөөцийг бүрдүүлж, зохистой ашиглах, хамгаалах, арвижуулах үндсэн нөхцөлийг буй болгоход төслийн эрхэм зорилго оршино.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

А: Хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх

• Усны хэрэг эрхлэх газрын болон төслийн үндэсний багийн мэргэжилтнүүд олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажиллах, ажил дээр нь дагалдан суралцах замаар чадавхийг дээшлүүлэх;
• Нидерланд улсын Дэлфт болон Твентегийн их сургуульд усны менежментийн чиглэлээр 6 магистр бэлтгэх;
• Нидерланд болон бусад оронд усны салбарын 60 гаруй хүнийг усны менежментийн чиглэлээр богино хугацааны сургалтанд хамруулж, туршлага судлуулах;
• Усны менежментийн чиглэлээр Монгол-Нидерландын хамтарсан докторантурын хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 6 хүнийг докторантурын сургалтанд хамруулах;
• МУИС, ШУТИС дээр усны менежментийн чиглэлээр явуулах магистрын сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

В: Усны хэрэг эрхлэх газрыг бэхжүүлэх

• Усны нэгдсэн менежментийг Монгол оронд хэрэгжүүлэх байгууллагын бүтэц, зохион байгуулалтын оновчтой хувилбарыг гаргах, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх;
• Усны нөөц, чанарын мониторингийн сүлжээг өргөтгөх, шаардлагатай газруудад шинээр байгуулах;
• Усны мэдээллийн нэгдсэн сан байгуулахад шаардагдах техник хэрэгсэл, программ хангамжийг бүрдүүлэх, мэдээллийн сан байгуулах, ашиглах, мэдээллийн менежментийг сайжруулах;
• Үндэсний болон Орхон-Туулын сав газрын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх чадавхийг бий болгох.

С: Усны нэгдсэн менежментийн үндэсний төлөвлөгөө боловсруулах

• Усны нэгдсэн менежментийн үндсэн зарчим, шинэ хандлагад тулгуурласан усны салбарын бүтэц зохион байгуулалтын зохистой загвар гаргах;
• Усны салбарт тулгамдаж буй асуудал, цаашид тулгарч болох бэрхшээлийг тодорхойлж, авах арга хэмжээг төлөвлөх;
• Усны нэгдсэн менежментийн үндэсний төлөвлөгөө боловсруулж Засгийн газраар батлуулах.

Д: Орхон-Туулын сав газрын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах

• Орхон-Туулын сав газарт тулгамдаж буй асуудлууд, цаашид тулгарч болох бэрхшээлүүдийг тодорхойлж, авах арга хэмжээг төлөвлөх;
• Орхон-Туулын сав газрын усны менежментийн төлөвлөгөө боловсруулж, холбогдох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;
• Орхон-Туулын сав газрын зөвлөл байгуулах ажлыг зохион байгуулах, мэргэжлийн зөвөлгөө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар үйл ажиллагааг тогтмолжуулах.

E: Төслийн менежмент

• Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааг шуурхай, оновчтой зохион байгуулж, төлөвлөсөн үр дүнг цаг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гаргахад энэхүү бүрэлдэхүүн хэсгийн зорилго чиглэгдэнэ.

Гарах үр дүн:

• Усны салбарын бүтэц, зохион байгуулалтын оновчтой загвар бий болж, усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ.

• УХЭГ нь Монгол оронд УННМ-ийг хэрэгжүүлэх мэргэжлийн өндөр чадвар, чадавхитай болж бэхжинэ.

• Усны салбар чадварлаг мэргэжилтнүүдтэй болно.

• Гадаргын болон газрын доорхи усны мониторингийн сүлжээг өргөжүүлэн байгуулснаар усны нөөц, чанарын өөрчлөлтийн талаар бодитой, шинэ мэдээ мэдээлэл бий болж, усны нөөцийн үнэлгээ хийх, усны салбарын арга хэмжээний төлөвлөлтийг үндэслэл сайтай хийх нөхцөл бүрдэнэ.

• Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн концепцид тулгуурласан, усны нөөцийн нэгдсэн менежментийн үндсэн чиг хандлагыг агуулсан Үндэсний болон Орхон-Туулын сав газрын усны менежментийн төлөвлөгөөтэй болно.

20/10/2011

Hello. Welcome our new page

Address

Chingunjav Street, Bayangol District Ulaanbaatar-16050
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when IWRM project posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share