Авто Засвар Үйлчилгээ - Carfix Auto Service

Авто Засвар Үйлчилгээ - Carfix Auto Service Toyota Harrier, Lexus RX гэх мэт япон автомашины задаргааны сэлбэг худалдаа, засвар үйлчилгээ. Toyota, Lexus сэлбэг захиалга. Утас: 8855-1818

Мөн дараах үйлчилгээг үзүүлж байна.

- Компьютер оношлогоо
- Тос солих
- Тэнхлэг тохиргоо
- Бүх төрлийн агрегат оношлогоо, засвар
- Бүх төрлийн хөдөлгүүр оношлогоо, засвар
- Цахилгаан оношлогоо, засвар

30/05/2026
26/05/2026
Дахин нэг
24/05/2026

Дахин нэг

21/05/2026

УБ марафонд гүйх бол заавал уншаарай❗️👇Part.1

1️⃣ Сүүлийн үед чат бичсэн хүмүүсийн ихэнх нь гэмтэж бэртсэн хүмүүс байна. Өвдөг өвдлөө. Гэмтлээ. Tape наагаад гүйвэл яах бол? Марафоноос өмнө гайгүй болох уу? гэж асууж байна. Чиний бэртэл бол чиний эго.
Эхлээд зөөлөн гүйж сууриа тавих нь чухал. Хурд дараа аяндаа ирнэ.
Марафонд бэлтгэл муутай гүйнэ гэдэг мундаг баатарлаг үйл биш ээ. Энэ бол эго. Бас тэнэглэл.
Тиймээс гэмтэж бэртсэн хүмүүс энэ жилдээ өнжсөн нь дээр.

2️⃣Скрийншотоо харуулаад энэ ямархуу байна? Эхний хэдэд шагнал өхийн? Хэдэн цаг хэдэн минут гүйвэл эхний байр эзэлхүү? гэсэн сагсуу пост олон харлаа.
Марафон бол зөвхөн хурдан гүйдэг хүмүүсийн спорт биш.
Тэвчээртэй хүмүүсийн спорт.

3️⃣ 40 мянган хүнтэй цуг гүйнэ гэж бодохоос айдас төрж байна. Цөс нь хөөрсөн залуучууд гараанаас галзуу юм шиг гардаг шүү. Түлхүүлж унаж дарагдаж гэмтсэн тохиолдол урд жилүүдэд гарч байсан. энэ жил хүмүүсийн тоо 2 дахин нэмэгдсэн. Дээрээс нь зам нарийхан, эргэдэг тойрдог дээр бүр осолтой. Гараанаас гарахдаа ялангуяа эмэгтэйчүүд хойгуур шиг зогсож байгаад аажуухан гараарай.
Марафоноо давхцуулаад машингүй өдөр гээд “мэргэн” шийдвэр гаргачихсан байдаг.
Бүх хүмүүс хүүхдүүдээ дагуулаад дугуйгаа унаад зам дээр гарна. Цагдаагийн үгэнд орохгүй зам дээр сүлжиж давхиад хэцүү байдаг. Гүйж яваад дугуйтай хүүхдүүдэд мөргүүлж унах тохиолдол их гардаг. Маш болгоомжтой гүйгээрэй.

4️⃣40 мянган хүнийг нарийхан зам дээр бүгдийг усаар хангана гэдэг бараг боломжгүй. Тиймээс засгийн юманд найдах хэрэггүй шүү. Усаа усны саванд хийгээд гель нтр ээ бэлдэж биедээ авч гүйгээрэй. Vest эсвэл гүйлтийн бүс байвал гар утас, гель, ус гээд бүх юмаа хийгээд гар сул гүйхэд амар байдаг.

5️⃣Тэр олон хүний нүргээн, чанга хөгжим дээрээс нь сэтгэл хөдлөл гээд юун төвлөрч хөгжим сонсохтой манатай. Аягүй бол airpod- оо унагачихвал мянган хүний хөл доороос олдохгүй шүү. Тиймээс чихэвчээ гэртээ үлдээсэн нь дээр.

6️⃣Талбай дээр жорлон байхгүй. Тиймээс гэртээ хүндэрч аваарай. гэрээсээ гарахдаа ус битгий цэрийтлээ уугаарай. Биедээ усны сав авч яваад бага багаар шингэнээ тогтмол нөхөөрэй. Бэлэн salt tablet электролит гарчихсан байхад бүхнийг мэдэгчдийн үгээр жамц давс хүлхэж битгий тэнэгтээрэй. Яг одоо амандаа давс хийгээд хүлхээд үз. Ам гашуураад ус их ууна, тэгээд шээс хүрнэ. Судсаар гүйлгэж байгаа биш үзэмний шүүс уугаад ямар ч нэмэргүй. Тэрний оронд магни уу. Электролит усандаа уусгаад бага багаар балгаад гүйвэл ядаж л булчин зангирч шөрмөс татахгүй.
Хэрэв байнга шөрмөс татдаг бол өгөрцийний шүүс жижиг саванд хийгээд авчих. Эсвэл ганц tonic water vest-ндээ хийчихвэл булчин зангирч шөрмөс татахад тулсан үед дор нь тавиулж аминд орно.

7️⃣Сугандаа хөлс дарагч түрхээд салтаа, цавь, анус, хөлийн хуруундаа, мөн бра холгодог, үрэгддэг хэсгүүдээрээ вазелин түрхээрэй.

8️⃣Өөрийн туршлагаас хэлэхэд ибопруфен, diarrhea, ходоод гэдэсний эм жижиг гялгар уутанд хийгээд авахад ойр газраа юмуу шортныхоо халаасанд хийчихэд илүүдэхгүй.

9️⃣ Хоол ундаа тохируулах хэрэгтэй.
5-10 км буюу ойрын зайд гүйх бол их идэх шаардлагагүй. Харин хагас болон бүтэн марафонд гүйх бол дор хаяж 2-3 цагийн өмнө хоол идэх, хэрэв боломжгүй бол хурдан шингэцтэй, нүүрс устай хоол хүнс ( мюсли овьёос, банан, самрын нухаштай эсвэл вареньетэй зүсэм талх, печенье, атга үзэм г.м) дор хаяж 1.5 цагийн өмнө идэж, кофе уувал зүгээр.
Тэмцээний үеэр алдагдсан энергээ нөхөх хамгийн тохиромжтой хоол бол гүйлтийн гель.

🔟 Урд орой нь юмаа бэлдэж тавиад гарааны цагаа хараад эртхэн ирээрэй. Мөн машин зам хаагдахыг анхаараарай. Найзууд гэрийнхнээсээ хүн дагуулж ирвэл сайн.
Одооноос checklist гаргаад өмсөх хувцас хэрэгслээ бүртгэж бэлтгээрэй. Манай салбарууд уртгасгасан цагаар ажиллаж байгаа. Очиж амжихгүй бол хэрэгтэй зүйлсээ хүргүүлээд аваарай.

За тэгээд анхны марафонд цаг чухал биш, миарахгүй барианд орох нь л чухал шүү.
Замаа сайхан дуусгаж бариандаа цоглог орж ирээд гоё дурсамж өөртөө болон үр хүүхдүүддээ үлдээгээрэй.
Та бүхэнд амжилт хүсье.
Хадгалж аваад юмаа бэлдээрэй.
Мөн УБ марафонд гүйж байгаа найздаа дуулгаарай.

📩 Хүргэлтээр авах бол манай page-р холбогдоорой.

💸Pocket zero-р төлөх боломжтой

📍 БЗД, 26-р хороо, Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно зам дагуу, Олонлог сургуулийн баруун талд, 361-р байр RUNNERS’ WORLD
📍 БЗД, 26-р хороо, Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно зам дагуу, Олонлог сургуулийн баруун талд, 359-р байр G RUNNING
📍 СБД, 11-р хороолол, Ардчиллын ордны урд зам дагуу G SHOP.

Дахин нэг эрхүүгээс ирж хойд тэнхлэг бүрэн угсарж явууллаа
18/05/2026

Дахин нэг эрхүүгээс ирж хойд тэнхлэг бүрэн угсарж явууллаа

15/05/2026

Би, би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би, би ямар дээлтэй цахиур шиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш" xэмээн найраглаж байсан Ш.Гүрбазар нь 71 насыг элээж газрын дайтай наслаагүй ч гэсэн түүний xийсэн бүтээлүүд нь Монголын ард түмний сэтгэл зүрxэнд газрын дайтай наслаж, галын дайтай дүрэлзэx болно.

Address

Эмнэлэгийн 21 657
Ulaanbaatar
13280

Alerts

Be the first to know and let us send you an email when Авто Засвар Үйлчилгээ - Carfix Auto Service posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share