1998 онд байгуулагдсан 4х4 Авто Сервис нь Альфа Моторс ХХК-ийн үйлчилгээний нэгжээр анх байгуулагдаж байсан бөгөөд LAUNCH TECH-ийн гаражийн иж бүрэн тоног төхөөрөмжтэйгээр 2003 онд нээлтээ хийснээс хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна. Энэ хугацаанд 4х4 Автосервисийн хамт олон X-431 Super scanner, ЕА-2000 Хөдөлгүүрийн оношлогооны стенд, KES-200 мотор тестер, VEA-501 Утааны хийн найрлаг
а шинжлэх багаж, ADD9000A Автомашины тоон оношлогооны иж бүрдэл багаж зэрэг мэргэжлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Оношлогооны мэргэжлийн багийг ажиллуулж орчин үеийн хөдөлгүүр болон автомашины удирдлагын цахим систем (ECU) бүхий бүх төрлийн Aвтомат хурдны хайрцаг, ABS, ослын дэр, круйз контроль, климат контроль, иммобилайзер, зогсоолын систем, хийн нуман систем, GDI буюу Бензиний шууд цацалтат хөдөлгүүр зэргийн оношлогоо, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэж байна.
Мөн манай төвийн механик, засварчдын баг бүх төрлийн Япон автомашины дизель болон бензин хөдөлгүүрийн засвар, Хүч дамжуулах ангийн засвар, Тэнхлэгийн засвар, Цахилгаан тоноглолын засвар, оношлогоо зэргийг мэргэжлийн өндөр түвшинд найдвартай хийж хэрэглэгчдийн талархлыг хүлээж байдаг