29/08/2025
Nissan компани авто машин сонирхогчдын хамгийн хайртай спорт машинуудын нэг GT-R загварын үйлдвэрлэлээ албан ёсоор зогсоолоо
2007 онд анх худалдаанд гарсан энэхүү машин дотоод, гадаадад асар олон үнэнч шүтэн бишрэгчтэй болж, Японы нэгэн бэлгэ тэмдэг болсон. GT-R загварын автомашин 18 жилийн турш нийт 48,000 гаруй ширхэг борлуулагджээ. Үүнээс 17,000 гаруй нь Японд худалдаалагджээ. Хорт утаа болон аюулгүй байдлын илүү чанга зохицуулалт инженерүүдийг шинэ эд анги, системүүд зохион бүтээхэд хүргэсэн нь зардлыг улам нэмэгдүүлсэн байна.
Зардал нэмэгдэхийн хэрээр машины үнэ ч мөн адил өссөн. GT-R-ийн суурь загвар өнөөдөр 14.44 сая иенээс эхэлж байгаа нь анх худалдаанд гарч байсан үеийнхээс ойролцоогоор 1.8 дахин өндөр үнэ юм.