29/09/2026
⚠️Монголын эрс тэс уур амьсгал, авто замын чанар, зах зээлийн онцлогоос шалтгаалаад зөвхөн үзэмж эсвэл хямд үнийг харж машин сонгох нь дараа нь асар их эдийн засгийн болон цаг хугацааны алдагдал дагуулдаг.
Тиймээс дараах үзүүлэлтүүдийг харж сонголт хийгээрэй:
🚨Сэлбэгийн олдоц ба Засвар үйлчилгээ: Нийтлэг биш ховор бренд эсвэл загвар сонгоход жижиг деталь сэлбэг ирэхийг сараар хүлээх, эсвэл хэд дахин өндөр үнээр авах эрсдэлтэй.
🥶Өвлийн асалт ба Өндөр: Өвөл -30°C-аас дээш хүйтэрдэг тул батерей, тос, цахилгааны систем сайтай машин хэрэгтэй. Мөн хотын болон хөдөөгийн замын барзгар, цас, ховил ихтэй нөхцөлд газраас доод тал нь 160–200 мм өндөр байх нь явах эд ангиа хамгаална.
🛻4WD/AWD ба Явах эд анги: Өвөл хөлдүү, хальтиргаатай замд болон хөдөө гадаа явахад 4 дугуйгаар хөтөлдөг систем аюулгүй байдлын гол баталгаа болдог. Чанга гар, цохилт даах бөх амортизатор, явах эд анги нь ойр ойрхон засварт орохоос сэргийлнэ.
💸Түлш ба Дахин борлуулалт: Бензин үнэтэй байгаа үед түлш зарцуулалт багатай (гибрид эсвэл бага багтаамжтай) байх нь өдөр тутмын зардлыг хэмнэнэ. Мөн хэзээ нэгэн цагт машинаа зарах эсвэл шинэчлэхэд зах зээлд эрэлттэй, үнээ барьдаг загвар (дамжин борлогдох чадвар сайтай) байх нь чухал.
Эдгээр бүх үзүүлэлтийг хамгийн сайн хангадаг тул Монголд Lexus (RX, LX, NX) Toyota (Prius, Harrier, RAV4, Land Cruiser, Prado) эсвэл Subaru, Nissan-ий зарим 4WD загварууд өргөн хэрэглэгддэг.