MSM Group LLC

Call Directions Website Contact the business

MSM Group LLC МСМ Групп ХХК нь Автомотив, Индастриал, Шингэн хүнсний салбарт үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байна. Automotive, Industry, Agriculture, Beverages

🔌 EV, HEV, PHEV, EREV, V2L - Та ялгааг нь мэдэх үү?🔗 MSM NOW харилцагчдад зориулсан сар тутмын цахим сониныг та дараах х...
22/09/2026

🔌 EV, HEV, PHEV, EREV, V2L - Та ялгааг нь мэдэх үү?

🔗 MSM NOW харилцагчдад зориулсан сар тутмын цахим сониныг та дараах холбоосоор орж уншаарай: https://mailchi.mp/msmco.net/msmnow202609

Сар бүрийн дугаарт:

🟠 MSM Automotive автомотивийн мэдээлэл, хөнгөлөлт урамшуулал
🟠 MSM Industrial техник, тоног төхөөрөмжийн мэдээлэл, хөнгөлөлт урамшуулал
🟠 MSM Betastar шингэн хүнсний мэдээлэл, хөнгөлөлт урамшуулал
🟠 MSM Careers компанийн соёл, хүний нөөцийн мэдээлэл
🟠 МСМ Группийн мэдээлэлтэй танилцаарай.

***

🔌 EV, HEV, PHEV, EREV, V2L - Explaining the differences

MSM Group presents MSM NOW, a monthly newsletter for our customers and partners.

🔗 Click here read to the newsletter: https://mailchi.mp/msmco.net/msmnow202609

Contents include:

🟠 MSM Automotive news & updates
🟠 MSM Industrial news & updates
🟠 MSM Betastar news & updates
🟠 MSM Careers career opportunities, benefits, news & updates
🟠 MSM Group news & updates

JYROX-2026 ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУДДАА БАЯР ХҮРГЭЕWe are Jebsen & Jessen Группийн нэрэмжит JYROX-2026 тэмцээнд МСМ Группийн ба...
21/09/2026

JYROX-2026 ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУДДАА БАЯР ХҮРГЭЕ

We are Jebsen & Jessen Группийн нэрэмжит JYROX-2026 тэмцээнд МСМ Группийн баг амжилттай оролцож, ТЭРГҮҮН БАЙР эзэллээ.

Тус тэмцээн 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Малайз улсад зохион байгуулагдаж, Jebsen & Jessen Группийн олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 9 компанийн шилдэг тамирчид хүч, хурд, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн юм.

МСМ Группийн тамирчид тэмцээний туршид хүч, тэсвэр, багийн нэгдлээ харуулж, өндөр амжилт гарган, МСМ Группээ бахархалтайгаар төлөөллөө.

🏆 Тэргүүн байр эзэлж, бахархам амжилтын эзэд болсон тамирчдадаа халуун баяр хүргэе.

18/09/2026

🌳 НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА МОД ТАРЬСАН МСМ-ЧҮҮДДЭЭ БАЯРЛАЛАА

МСМ-чүүд гэр бүл, найз нөхдийн хамт “Инчон мөрөөдлийн төгөл”-д мод тарих өдөрлөгт оролцож, нийт 300 гаруй мод суулгалаа.

Энэ өдөр бид байгальд хувь нэмрээ оруулахаас гадна цэвэр агаарт гэр бүлээрээ цагийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ. 🌿

Мөн хүүхдүүд “Инчон мөрөөдлийн төгөл”-ийн буга болон тэжээвэр амьтдыг үзэж, танин мэдэхүй, зугаатай цагийг өнгөрүүлсэн юм. 🦌

Өдөрлөгт оролцож, ногоон ирээдүйд өөрсдийн хувь нэмрээ оруулсан нийт МСМ-чүүд, гэр бүл, бяцхан үрсдээ баярлалаа💚

МСМ Групп нь Монгол Улсад Leapmotor брэндийн борлуулалтын түншээр хамтран ажиллах сонирхол бүхий аж ахуйн нэгжүүдийг тен...
18/09/2026

МСМ Групп нь Монгол Улсад Leapmotor брэндийн борлуулалтын түншээр хамтран ажиллах сонирхол бүхий аж ахуйн нэгжүүдийг тендерт оролцохыг урьж байна.

Сонирхсон аж ахуйн нэгжүүд тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн албан бичгээ 2026 оны 10-р сарын 18-ны өдрийн дотор [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.

17/09/2026

МСМ Группийн дөрвөн тамирчин маань JYROX 2026 тэмцээнд оролцохоор Малайз улсыг зорилоо.

Энэхүү багийг бүрдүүлэх, тамирчдаа бэлтгэх үйл явцад идэвхтэй оролцож, тууштай дэмжиж ажилласан T31 Functional Fitness -ийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн бэлтгэлд хамрагдаж, өөрсдийгөө сорин оролцсон нийт 57 ажилтан, эхний шатанд шалгарсан 12 тамирчиндаа баярлалаа.

МСМ Группийг төлөөлөн оролцож буй тамирчдадаа амжилт хүсье.

МСМ Групп ЕСБХБ-ны "Entrepreneurship and Private Enterprise Champion" шагналыг хүртлээМСМ Групп нь Монгол Улс дахь хувий...
16/09/2026

МСМ Групп ЕСБХБ-ны "Entrepreneurship and Private Enterprise Champion" шагналыг хүртлээ

МСМ Групп нь Монгол Улс дахь хувийн хэвшлийн хөгжил болон бизнес эрхлэлтийг дэмжихэд оруулж буй хувь нэмрээ үнэлүүлэн Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны “Entrepreneurship and Private Enterprise Champion” шагналыг хүртлээ.

Тус шагналыг ЕСБХБ EBRD in Mongolia Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ойн хүрээнд гардуулсан бөгөөд энэхүү 20 жилийн турш үндэсний бизнесүүд, хөрөнгө оруулалт, инновац болон тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжин ажиллаж байна.

Энэхүү шагнал нь ЕСБХБ-ны Монгол дахь 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцгой ач холбогдолтой. Өнгөрсөн 20 жилийн турш тус банк Монголд 172 төслөөр дамжуулан 3.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгосноос ихэнх хэсэг нь хувийн хэвшилд чиглэсэн байдаг.

МСМ Группийн хувьд энэхүү шагнал нь Монгол Улсад илүү хүчирхэг, олон талт хувийн хэвшлийг бүтээхийн төлөөх компанийн урт хугацааны зорилт, хичээл зүтгэлийн үнэлгээ юм. МСМ Групп нь хүний нөөц, дэд бүтэц, технологи болон олон улсын түншлэлдээ үргэлжлүүлэн хөрөнгө оруулснаар бизнесийн тогтвортой өсөлтийг бий болгож, Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

***

MSM Group Recognized as 'Entrepreneurship and Private Enterprise Champion' by EBRD

MSM Group has been honored with the “Entrepreneurship and Private Enterprise Champion” award by the European Bank for Reconstruction and Development (EBRD), recognizing the company’s contribution to private-sector development and entrepreneurship in Mongolia.

The award was presented as the EBRD marks 20 years of operations in Mongolia, celebrating two decades of supporting businesses, investment, innovation, and sustainable economic development across the country.

The recognition comes at a meaningful time as EBRD EBRD in Mongolia celebrates its 20-year presence in Mongolia. Over the past two decades, the Bank has committed US$3.2 billion through 172 projects in the country, with the majority of its financing directed toward the private sector.

For MSM Group, the award is a recognition of the company’s long-term commitment to building a stronger and more diversified private sector in Mongolia. By continuing to invest in people, infrastructure, technology, and international partnerships, MSM Group remains committed to creating sustainable business growth and contributing to Mongolia’s broader economic development.

МСМ Групп нь Монгол Улс дахь хувийн хэвшлийн хөгжил болон бизнес эрхлэлтийг дэмжихэд оруулж буй хувь нэмрээ үнэлүүлэн Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХ....

МСМ-ЧҮҮД 340 МОД ТАРЬЖ, НОГООН ИРЭЭДҮЙД ХУВЬ НЭМЭР ОРУУЛЛАА МСМ-чүүд гэр бүл, найз нөхөдтэйгөө нэгэн өдрийг байгальд өнг...
14/09/2026

МСМ-ЧҮҮД 340 МОД ТАРЬЖ, НОГООН ИРЭЭДҮЙД ХУВЬ НЭМЭР ОРУУЛЛАА
МСМ-чүүд гэр бүл, найз нөхөдтэйгөө нэгэн өдрийг байгальд өнгөрүүлж, “Инчон мөрөөдлийн төгөл”-д мод тарих өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэ өдөрлөгөөр бид мод тарьж, байгальд хувь нэмрээ оруулаад зогсохгүй цэвэр агаарт гарч, гэр бүлээрээ цагийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлсэн юм. 🌿Өдөрлөгийн хүрээнд нийт 340 мод суулгасан бөгөөд байгальд өөрсдийн жижигхэн мөрийг үлдээлээ.
Мөн “Инчон мөрөөдлийн төгөл”-д хариуцагч байгууллагын буга болон зарим тэжээвэр амьтдыг үзэж, хүүхдүүдтэйгээ хамт танин мэдэхүй, зугаатай цагийг өнгөрүүлэх боломж бүрдсэн нь өдөрлөгийн нэгэн сонирхолтой хэсэг байлаа. 🦌 🌳
***
🌱 MSM PLANTS 340 TREES, CONTRIBUTING TO A GREENER FUTURE
On September 12, MSM colleagues and their families came together at the “Incheon Dream Forest” for a meaningful tree-planting event dedicated to supporting a greener and more sustainable future.
The event provided an opportunity to contribute to the environment while spending quality time with family and friends in nature. Together, we planted a total of 340 trees, making a small but meaningful contribution to the development of a greener environment. 🌿
In addition to tree planting, participants had the opportunity to explore the forest and see deer and other animals cared for by the organization managing the site. This added an enjoyable and educational element to the day, particularly for the children. 🦌
It was a meaningful day of teamwork, family, and environmental responsibility, reflecting our commitment to making a positive impact on the communities and environment around us.

Монголын шингэн хүнсний зах зээлд асар их боломж бий: MSM Betastar Шингэн хүнс хариуцсан Дэд ерөнхийлөгч Жанелл Кох-той ...
03/09/2026

Монголын шингэн хүнсний зах зээлд асар их боломж бий: MSM Betastar Шингэн хүнс хариуцсан Дэд ерөнхийлөгч Жанелл Кох-той хийсэн ярилцлагыг хүргэж байна

МСМ Группийн Шингэн хүнс хариуцсан Дэд ерөнхийлөгч Жаннел Кох-той Монголын шингэн хүнсний салбарын хөгжлийн шинэ шат, брэндийн урт хугацааны үнэ цэн, хэрэглээний шинэ соёл болон олон улсын туршлагыг дотоодын зах зээлийн онцлогт тохируулан бизнесийн дараагийн өсөлтийг хэрхэн тодорхойлж буй талаар ярилцлаа.

🔗 Ярилцлагыг дараах холбоосоор уншаарай: https://www.msmgroup.mn/news/news-detail/mongolias-beverage-market-holds-immense-opportunity-a-conversation-with-msm-group-vp-of-beverage-janelle-koh-mn

***

Mongolia's Beverage Market Holds Immense Opportunity: A Conversation with MSM Group VP of Beverage MSM Betastar Janelle Koh

We spoke with MSM Group VP of Beverage Janelle Koh about the evolution of Mongolia’s beverage sector, building long-term brand value, shaping new consumer experiences, and how adapting global expertise to local market realities is driving the next phase of growth for MSM Group’s beverage business.

🔗 Read the full interview at the following link: https://www.msmgroup.mn/en/news/news-detail/mongolias-beverage-market-holds-immense-opportunity-a-conversation-with-msm-group-vp-of-beverage-janelle-koh

31/08/2026

✨ Дараа жилийн PAULANER OKTOBERFEST 2026 | ЖИНХЭНЭ ГЕРМАН БАЯР-ээр дахин уулзацгаая!

***

✨ See you next year at PAULANER OKTOBERFEST!

03/08/2026

💙 Хязгаарыг бус, боломжийг хамтдаа тэлсээр...

МСМ Групп нь Mongolian National Para Swimming Federation Монголын Пара Усан Спортын Үндэсний Холбоотой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, харааны бэрхшээлтэй пара тамирчин Ө.Мөнхтөрийг Герман улсын Берлин хотод болсон World Para Swimming World Series тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоход нь дэмжлэг үзүүлсэн билээ.

Энэ удаагийн ярилцлагаар Ө.Мөнхтөр спортын замнал, олон улсын тавцанд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн туршлага, мөн спорт түүнд нээж өгсөн боломж, итгэл найдварынхаа талаар хуваалцсан юм. Түүний өмнөх бичлэгийг энэ линкээр үзээрэй.

***
💙 Expanding opportunities, not limits ... together.

MSM Group is proud to continue its partnership with the Mongolian National Para Swimming Federation. As part of this commitment, we supported visually impaired para-athlete U.Munkhtur as he proudly represented Mongolia at the Para Swimming World Series in Berlin, Germany.

In this exclusive interview, U.Munkhtur shares his athletic journey, his experience competing on the international stage, and the opportunities and hope that sport has opened up in his life.

Address

MSM Building, Chinggis Avenue-62, Khan-Uul District, PO Box 154
Ulaanbaatar
17070

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

97677181111

Alerts

Be the first to know and let us send you an email when MSM Group LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MSM Group LLC:

Shortcuts

Share