09/11/2025
Шүүхээр орхоос нь өмнө өөрийнхөө шүүхээр оруулаадахъя. Энэ бол миний бодол. Та энэ тухай бодохгүй ч байж болно. Тэр бол таны бодол шүү. Тиймээс дэмжихгүй, эсрэг бодолтой бол дуугүй л өнгөрөөчихөөрэй манийгаа. Шүүх хурал нь болсонч нүүрсний мафийн хэрэг шиг шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л юм болох байхдаа гэж бодно. Яг нэг надтай ижил төстэй санагдлаа. Насанд хүрэгчдийн бараа бүтээгдэхүүн зардаг шивээстэй залуутай өөрийгөө адилтгаж бодов. Яджаахад миний дэмжиж байгаа баачка жунг царайтайч байх шиг. Энэч яахав. Харьцуулсан зурган дээр ойлгомжтой, цагаан халаадгүй нь муухай харагдаж байгаа биз. Нөгөө нь эмч шүү дээ. Тангараг өргөсөн эмч. Тэгэхээр бүүр л контрасны баба залуу шиг үзэгдэнэ. Нэгэн цагт цагдаа сэргийлэхээр ясаа цайтал байцаагдаж үнэнг хүмүүс мэдэх хэрэгтэй гээд үзэл бодлоороо жагсаж байхдаа өөрийнхөө ах гэж андуурч итгэж явсан Биг Жий-г ахаа талбай дээр ирээд дуулаад өгөөч гэсний минь төлөө намайг хэн нэгний хараат мэтээр нийтэд ойлгуулж лайв хийж билээ. Тэр бол Монголд төрсөн Монгол реппер. Харин би бол хятад тансан лам, хятад гүнжийн ролиор танигдсан хошин шогийн жүжигчин. Мэдээж хип хоп нийгмийг шүүмжилдэг үг нь хурц учраас хошин шогийн баачка маниасаа хавь илүү шударга мужик харагдах байх. Харагддагч биз зарим өнгөн хүмүүст. Тухайн үедээ намайг яагаад буруу шаав гэж учрыг тайлаагүйч сонго уйл гэдэг дуу нь яагаад Хүүкийн хамаатнууд л гоё шааж байнашдээ гэж дуусдаг гэдгийг сүүлд ойлгосон юм. Хүүкийн дайсны захиалгач юм билүү? Хэн мэдлээ. Энэ миний таавар шүү, зөвхөн миний за юу? Үнэндээ Оюук Хүүк 2 хулгайч, махан толгойн хоорондоо алалцсан тэмцэлд би юугаач мэдэхгүй энэ улс арай дэндлээ дуугарая гэж бодож жагссан хэрэг. Ингэж хүмүүсийн итгэл үнэмшлийг 2 хэсэг хуваасан юм. Эцэст нь Оюук, Хүүкийн 2 медиа алба намайг хятдын эрлийз, хүчирхийлэгч болгосон. Монголд үнэнээр явбал үхэр тэргээр туулайг бол хэзээч гүйцэхгүй юм билээ одоохондоо. Гэхдээ бага багаар учир мэдэх хүмүүс олширч байгаад итгэж байна. Энэ шивээст их ганцаардаж байгаа. Энэ үед дэргэд нь ханиас нь өөр хэнч байдаггүй юм. Харин Дугархүүг ерөнхийлөгчийн зөвлөх гэж сонссоноос хойш писда энэ мэнгэтэй эрээн мяраан ахыг бүүр өрөвдөөд байх юм. Энэ маань бас яг над шиг хэгжүүн, зөрүүд, шударга хэрнээ өр зөөлөн уяхан амьтан юм шиг байгаа юм. Өөрийгөө өөр дүрээр хараадаа гэх юмуу? Тухайн үед би насанд хүрэгчдийн комеди хийдгээрээ, жүжигчин мэргэжилтэй болохоороо ад болсон. Тэгхээс хатуу үгтэй, реппер байгаад тэмцсэн бол үжээ Херо баатар, Амундра, Оюук, Хүүк, Женко нтрийг шоронд хийчихсэнч байх юм билүү? Одоо энэ залуу дээр дуугарахгүй бол болохгүйнээ. Энэ шивээст зүгээр л нийтийн эрүүл мэндэд санаа зовсноороо, +18 бараа зардаг гэхээрээ буруутан болж хохирох ёсгүй шүү. Хүнийг харагдаж байгаагаар нь биш хүсэл зорилго, хандлага бүх л зүйлийг нь харж бодоорой. Илүү гүн ухаж ойлгоосой. Дугархүүтэй би танилч энэ дээр дуугүй байж болохгүйнээ. Үнэнг бол шууд л хэлсэн нь дээр шүү дээ. Чи эмч дээр нь нийтийн эрүүл мэндэд санаа зовоод бүтээгдэхүүн зарсан бол нэн тэргүүнд зөв зохистой хоол, нойрны чанар, дасгал хөдөлгөөнийг л уриалах л байсан байлгүй дээ. Юун НМН зарах, авах. Таван цулаа л ид эрт амар. Тэгээ л болоо. Эмч биш шогч хүн хэлж байна. 🇲🇳‼️❤️