22/05/2026
06-19 цаг хүртэл доорх замуудыг хааж байна шүү
СУРРОН, СКҮТЕР, МОПЕД, ЦАХИЛГААН ДУГУЙГААР 05 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР 06:00-19:00 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 06:00-19:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлана.
📍 Хөдөлгөөн хязгаарлах байршлууд:
• Цэцэг төвийн уулзвар
• Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар
• Чингэлтэй дүүргийн уулзвар
• ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
• 11-р хороолол
• Сансарын ШТС, Сансарын туннел
• Зүүн 4 замын уулзвар
• Халдварт
• “Нарантуул” ОУХТ-ийн уулзвар
• Нүхэн гарц
• Жанжин клуб
• Улиастайн уулзвар
• “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
• Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
• Жаргалан хотхон
• Шангри-Ла төвийн уулзвар
🚑 Зөвхөн эрүүл мэнд, цагдаа, шуурхай албаны тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
⚠️ Иргэдийг суррон, скүтер, мопед, цахилгаан дугуйгаар 05 дугаар сарын 23-ны өдрийн 06:00-19:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж мөн түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг долоон аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлсэн байна.