Бидний амжилтын нууц
Оле Бардал нь халаасандаа 32$-той АНУ-д 1922 онд цагаачлан очиж байсан юм. 1929 он гэхэд Бардал мөнгөө цуглуулан барилгын гэрээлэгч, туслан гүйцэтгэгч хийж болсон байна. Америкийн их хямралын үеэр өдөрт 16 цаг ажиллан өөрийн барьсан байшингуудаа зардаг байв. 1936 он гэхэд бизнесийн өөр салбарт хүч үзэх боломжтой болсон байна. Бардал брэндийн эхлэл болсон юм. Бардал брэндээс ө
мнө тос, тослох материал нь чанар муу, молекулын таталцлын томъёо нь ашиглалтын явцад эвдэрдэг байв. БАРДАЛЫН Polar attraction formula нь тос тосолгоог өндөр даралтанд үрэлт, элэгдлээс хамгаалах шинж чанартай болгож бүх механик системийн хөдөлгөөнт метал гадаргууд филм(микро пилионк) тогтоож өгдөгөөрөө онцлог юм. Салбартаа хувьсгал хийсэн энэ бүтээгдэхүүнийг АНУ-ын арми өөрийн нууц болгон ашиглдаг байсан юм. Хамгаалалтгүй металл гадаргуу нь үрэлт, элэгдэлд илүү мэдрэмтгий байдаг. Энгийн хөдөлгүүрийн тос нь хөдөлгүүр асаагүй үед тос, тосолгоо чухал шаардлагатай металл гадаргуугаас доош урсан хуурай болгосон байдаг. Өвөл болон өглөө хөдөлгүүрийг асаах үед хадалгүүр хамгийн их эрсдэлд ордог нь тосгүй болсон метал гадаргуунууд хоорондоо шууд хүрэлцсэнээс болж байгаа юм. Үүний үр дагавар нь хөдөлгүүр эвдрэх, мотор цохих зэрэг бөгөөд тэдгээрийг засахад эдийн засгийн хохиролтой болно. Бардалын эрдэмтэд энэхүү эрслийг зогсоох Polar attraction бүтээгдэхүүнийг гаргасан ба энэ нь молекулын түвшинд тосны молекулыг элэктрон цэнэгээр өдөөж молекулуудыг өөр эсрэг цэнэгтэй молекулуудтай зайгүй таталцан барьцалдуулж байдаг. Ийм маягаар маш нимгэн мөртлөө үлэмжийн их тэсвэртэй фильм, метал гадаргуу дээр тогтож өгдөг. Ингээд металлуудын шууд хүрэлцэх явдлыг үгүй хийж улмаар халалт ба үрэлт элэгдлийг байхгүй болгодог. Өнөөдрийн байдлаар БАРДАЛ нь EVEYLY BARDAHL McNeil, Hugh McNeil нарийн удирдлагаар 400 өөр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулжь, 16 хэлээр савлан, дэлхийн 90 гаруй улсад лецэнзлэгдсэн байдаг, БАРДАЛЫН 70 гаруй жилийн түүх нь хамгийн сайн түүхий эдээр, хамгийн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн чин эрмэлзлэлийг нь тодруулж өгч байна. Энэ өндөр стандарт нь өөрийн бүтээгдэхүүнийг дэлхий дахины автомашин сонирхогчдын дунд олонд танигдах баталгаа болж, жил болон олон сая хэрэглэгчдийг өөртөө татдаг. BARDAHL-ын бүтээгдэхүүнүүд AUDI - BMW - CHRYSLER - - CITROEN - FERRARI - FIAT - FORD - GM - HONDA - HYUNDAI - MAZDA - MERCEDES - MITSUBISHI - PEUGEOT - PORSCHE - RENAULT - VOLKSWAGEN үүдийн шаардлагаас өндөр буюу тэнцэх чанартай юм.