Цагдаагийн Автобааз

Call Directions Website

Цагдаагийн Автобааз Not business

Иргэд та бүхэн жагсаал, цуглаанд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелү...
01/10/2026

Иргэд та бүхэн жагсаал, цуглаанд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээрэй⚖️

www.eguur.mn сайтын гэрэл зургийг ашиглав.

🇲🇳Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд "Олон Улсын Ахмадын өдөр"-ийг тохи...
01/10/2026

🇲🇳Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд "Олон Улсын Ахмадын өдөр"-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ👮‍♂️

🟢 Эрхэм хүндэт ахмадууд Та бүхэндээ эрүүл энх, урт удаан нас, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, үр хүүхэд, ач ...
01/10/2026

🟢 Эрхэм хүндэт ахмадууд Та бүхэндээ эрүүл энх, урт удаан нас, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, үр хүүхэд, ач зээ нарынхаа хайр хүндэтгэлд өнөр өтгөн, сэтгэл тэнүүн, амар амгалан аж төрөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ахмадуудын маань яруу алдар бадартугай 🫡

✅ Иргэн та үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгээрэй.
01/10/2026

✅ Иргэн та үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгээрэй.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа✅Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд өнөөдө...
29/09/2026

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа

✅Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр /2026.09.29/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.

Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Санхүү, ар талын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуун, Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Ажлын салбар зөвлөлийн ажлын албаны дарга Б.Оюу-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

🤝Энэ үеэр нийслэл хотын энэ оны эхний 9 сарын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар танилцуулж, камерын хяналтын төвийг байгуулан дэвшилтэт технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, шуурхай илрүүлэх арга хэмжээ авах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцсэн юм.

28/09/2026

🔴БУСДЫГ БАРЬЦААЛЖ, ЗАНАЛХИЙЛЭН 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГ АВАХЫГ ЗАВДСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЛАА

26/09/2026

👮‍♂️Түүний албаны зам дөнгөж эхэлж байна. Эрхэм цагдаагийн дэслэгч Д.Бат-Эрдэнийг туулах он жилүүд, даван гарах сорилт, бүтээх олон амжилт хүлээж байна.

Залуу насны эрч хүч, зориг тэмүүлэл, албандаа үнэнч сэтгэл нь замыг тань урагш хөтлөх биз ээ.

🫡Төв аймгийн Батсүмбэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Бат-Эрдэнэ таны цаашдын албанд өрнүүн их амжилт хүсье.

24/09/2026

Насанд хүрээгүй гэх шалтгаан нь хуулийн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөх үндэслэл болохгүй ‼️

Дохионы хэлмэрч 24 цагаар ажиллаж байна📌Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь иргэдээс гэмт хэрэ...
23/09/2026

Дохионы хэлмэрч 24 цагаар ажиллаж байна

📌Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь иргэдээс гэмт хэрэг, зөрчил, осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламж, гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага, мэдээллийг 101, 102, 103, 105 тусгай дугаараар хүлээн авч, холбогдох нэгж, байгууллагад шуурхай дамжуулан хүргэдэг. Тус төв нь өдөрт дунджаар 4800 орчим дуудлага, мэдээллийг хүлээн авч байна.

Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээг хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд яаралтай тусламж, үйлчилгээг шуурхай авах боломжийг нэмэгдүүлж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн “Сонсголын бэрхшээлтэй хүн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албаны тусгай дугаарт текст мессеж, дохионы хэлний хэлмэрчийн зайн дүрс, ярианы тусламжтайгаар хандаж, үйлчилгээ авах боломжийг төрөөс бүрдүүлнэ” гэх заалтын хэрэгжилтийг ханган мэргэжлийн дохионы хэлмэрчийг 24 цагаар ажиллуулж байна.

✅Ингэснээр хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэд яаралтай тусламж шаардлагатай үед 102 тусгай дугаарын утсанд зурвас илгээх, мөн “102 Police” аппликейшн ашиглан дүрст дуудлага хийж, дохионы хэлмэрчийн тусламжтайгаар дуудлага, мэдээлэл өгөх боломж бүрдсэн.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Цагдаагийн Автобааз posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share