07/10/2026
⚡ Nissan Leaf-ийн талаар хамгийн их асуудаг 6 асуулт
❓ Монголын нөхцөлд хэдэн км явах вэ?
40 кВт·ц Leaf шинэ үедээ туршилтаар ойролцоогоор 240 км явдаг. Өвлийн 100–150 км нь баримжаа бөгөөд батарейн элэгдэл, хүйтэн, халаалтын хэрэглээнээс шалтгаалан үүнээс бага ч байж болно.
❓ Хамгийн их эвдэрдэг эд анги юу вэ?
Нэг эд ангийг шууд нэрлэхэд хэцүү. Үндсэн батарей, 12V аккумулятор, халаалт, явах эд ангийг шалгах нь чухал. Манай Япон инженер эдгээрийг бүрэн шалгаж, хэрэглэгчид хүлээлгэн өгнө.
❓ Монголд засвар, үйлчилгээний газар бий юу?
Бий. Харин батарей, цахилгаан системийн тусгай засварыг хийх боломжтой эсэхийг тухайн газраас урьдчилан лавлаарай.
❓ Сэлбэгийн олдоц ямар вэ?
Бэлэн болон захиалгаар авах боломжтой. Манайх Японоос эд ангийн кодоор нь тохирох сэлбэг захиалж өгнө. Үнэ, хугацаа нь сэлбэгээсээ хамаарна.
❓ Газраас хэр өндөр вэ?
Хувилбараасаа хамаарч ойролцоогоор 13.5–16 см. Өндөр овгор, нүх ихтэй замд анхааралтай явах хэрэгтэй.
❓ Явдал нь хэр зөөлөн бэ?
Чимээ багатай, жигд хурд авдаг, хотод тав тухтай. Зөөлөн явдал нь дугуй, амортизаторын байдлаас мөн хамаарна.
📞 7222-7007
📍 Дээд Моторс шоурум