10/10/2026
ХҮНД ТЕХНИКИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЭД АНГИ ЮУ ВЭ? 🤔
Мотор уу?
Гидрийн насос уу?
Үгүй.
Зарим нөхцөлд хамгийн өндөр ашиглалтын зардлын нэг нь экскаваторын явах анги байдаг.
Хүнд техник үйлдвэрлэгчдийн техникийн зөвлөмжөөр гинж, ролик, sprocket, idler зэрэг явах ангийн эд ангиуд тогтмол хөрс, чулуу, элс, доргилттой харьцдаг тул элэгдэл өндөр байдаг.
Тэгвэл насыг нь яаж уртасгах вэ?
✅ Гинжийг хэт чангалж болохгүй
✅ Хэт сул явуулж болохгүй
✅ Шавар, чулууг ээлж бүрийн дараа цэвэрлэх
✅ Нэг талдаа байнга эргэлдэхээс зайлсхийх
✅ Хатуу хөрсөнд шаардлагагүй өргөн гинж сонгохгүй байх
✅ Оператор огцом эргэлт багатай ажиллах
Энд нэг чухал ойлголт бий.
Хүнд техник сонгохдоо зөвхөн худалдан авах үнийг харвал алдана.
Жишээ:
Машин А — эхэндээ хямд
Гэхдээ сэлбэг хурдан элэгдэнэ, түлш их хэрэглэнэ, сервис удаан.
Машин Б — эхэндээ арай өндөр үнэтэй
Гэхдээ downtime бага, үйлчилгээ хялбар.
5 жилийн дараа аль нь хямд байсан бэ?
👉 Үүнийг Total Cost of Ownership — нийт эзэмшлийн зардал гэдэг.
Хүнд техник бол “үнэ” биш.
Цаг тутамд хэдэн төгрөгийн ажил хийж, хэдэн төгрөгийн зардал гаргаж байна вэ? гэдгээрээ үнэлэгддэг.
#Экскаватор #ХүндТехник