30/08/2026
🚗 Танин мэдэхүй
🚗 Аваар, ослын үеийн самбаачлах хугацаа гэж юу вэ?
Самбаачлах хугацаа гэдэг нь жолооч аюулыг анзаарсан мөчөөс эхлэн тоормос гишгэх, жолоо эргүүлэх зэрэг хариу үйлдэл хийж эхлэх хүртэлх хугацааг хэлнэ.
📌 Хэвийн нөхцөлд дунджаар 1 секунд.
📌 Ерөнхийдөө 0.75–1.5 секунд байдаг.
📌 Ядарсан, нойргүй, согтууруулах ундаа хэрэглэсэн эсвэл гар утас ашиглаж байгаа үед 2–3 секунд буюу түүнээс дээш болж уртасдаг.
⚠️ 60 км/цагийн хурдтай автомашин 1 секундэд ойролцоогоор 16.7 метр зам туулдаг. Тиймээс анхаарал сарних ганцхан секунд ч осол аваарт хүргэх эрсдэлтэй.
⚠️Засвраас үүдэлтэй руль хатуурах нь аваар осолд орох өндөр эрсдэлд хүргэдэг.
✅ Замдаа үргэлж анхааралтай байж, өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хамгаалцгаая.