Auto Mongolia

Auto Mongolia Автомашины мэдээлэл өгөх

    2016/2016 4000сс V8 turbo бензин автомат /webasto/ той 78000км явж байгааАлбан ёсны диллерээс гарч байсан  #Нэмэлт: ...
21/05/2026

2016/2016
4000сс V8 turbo бензин автомат /webasto/ той 78000км явж байгаа
Албан ёсны диллерээс гарч байсан

#Нэмэлт: Үйлчилгээ хийгдсэн
Orignal AMG яндан,
Ceramic Н9 өнгөлөгөө,
Их гэрэл Led, Mansory дохио, Dunlop 5 шинэ дугуй,

Лизингээр: Банк бусаар авах боломжтой.

Холбоо барих: 9920-2098

04/02/2026

Автотээврийн Үндэсний Төв
Танайхаас чухам ямар шалтгаанаар үйлдвэрээс тухайн машинд зориулан хийгддэг төмөр хамгаалалтыг хориглох шийдвэр гаргасан тухай тодруулга авахаар зөндөө олон удаа хандаад ямар ч хариулт өгсөнгүй өдийг хүрлээ.
Тухайн машинд зориулан хийгдсэн төмөр хамгаалалт нь хүн мөргөх зориулалт бүхий эд биш гэдгийг хэн бүхэн ойлгож байгаа. Хавар намар гол ус гатлахад мөстсөн хэсгийг төмөр хамгаалалтаар мөргөж гарах шавар намагт явахад үндсэн гуперээс илүү бат бөх гэх мэт олон давуу талтай байдаг билээ.
Мөн Монгол Улсын хуулиар хилээр оруулж ирэхийг хориглоогүй байхад та бүхэн яг ямар шалтгаанаар хориглосон журам гаргасан тухайгаа бидний олон хүмүүст мэдэгдэнэ үү.

Мөн манайхан энэ постыг аль болох тус газрын удирдлагад хүргэхэд туслан шэйрлэж меншин хийж өгнө үү.
Бидний хоббинд арай дэндүү хатуу хандаж байгаа биз дээ

Приус 40 41 ийн ялгаа #Приус40. Battery нь шинэчлэгдсэн Приус 50-ийхтай адилхан, хүчин чадал өндөр сүүлийн үеийн техноло...
04/02/2026

Приус 40 41 ийн ялгаа
#Приус40. Battery нь шинэчлэгдсэн Приус 50-ийхтай адилхан, хүчин чадал өндөр сүүлийн үеийн технологийн шингэн battery-тай, мөн багажиндаа нэмэлт суудалтай, энэ нь суудлаа буулгаад 41 болдог давуу талтай гэсэн үг.
#Приус41 Battery нь приус 20,30-тай ижилхэн байдаг ба үйлдвэрийн баталгаа нь 200.000km байдаг болохоор battery-ний асуудал нэлээдгүй гардаг. 5 суудалтай
(Приус40-ийнх 400.000km-ийн үйлдвэрийн баталгаатай)
🚗 Зарим хүмүүс 40 battery-г муу, эвдрэхээрээ үнэтэй, бас олдодгүй гэж ярьдаг нь маш өрөөсгөл ойлголт юм. Battery бараг л эвдэрдэггүй болохоор сэлбэгийн газрууд нэг их оруулж ирдэггүй, мөн үнэ нь 1.2 саятай байдаг шүү.
🚗 2015 оноос хойш сери-2 буюу дараачийн шинэчилэгдсэн загвар гарсан байдаг.
🚗 Одоо L, S, S Touring, G, G-Touring загваруудын хоорондын ялгааг тайлбарлаж өгъе.
🚗 G Touring гэдэг нь 3 хаалга смарт, хурд түгжигч, 3 салаа гэрэл, их гэрэл шүршигчтэй, руль нь арьсан болдог. Гадна талдаа гэвэл 17 сток обуд болон хормойтой болж өгдөг, мөн гуперны нэмэлт гэрэлтэй.
🚗 Мөн бензин идэлт гэвэл приус 20,30-тай адилхан.
🚗 Приус 40,41 G Touring Skylight гэдэг загвар нь шилэн дээвэртэй байдаг.
🚗 G гэдэг нь 16 тай сток обудтай, хормойгүй болдог ба бусдаар G Touring-тай ижил.
🚗 S Touring гэдэг нь зөвхөн жолооч талын хаалга смарт, хурд түгжигч байхгүй, энгийн рультай, бусдаар G Touring загвартай ижилхэн.
🚗 S гэдэг загвар нь жолооч талын хаалга смарт, 2 салаа их гэрэлтэй, бусдаар G загвартай ижилхэн.
🚗 L гэдэг нь таг энгийн гэсэн үг.
2 салаа гэрэл, жолоочийн хаалга смарт, гуперны нэмэлт гэрэл байхгүй гэх мэт үйлдвэрийн тоног хамгийн муу загвар гэсэн үг.
🚗 За ингээд эцэст нь хэлэхэд Приус 20, 30-тай харьцуулашгүй унаа шүү ххэ.

Winter package

Toyota Winter Package тоноглол гэж юу вэ?

Японы хойд нутгууд хүйтэн цаг ууртай, хур тунадас их унадаг бөгөөд эдгээр бүс нутагт зориулж Тоёотагаас хэрэглэгчид зориулж машинаа захиалж авахдаа нэмэлт төлбөр төлж Winter Package буюу хүйтэн цаг уурт тохирсон багц сонгож авахыг санал болгодог.
- Winter Package машиныг хамгийн энгийн таних арга бол арын гэрлийг харахад баруун талд нь нэмэлт улаан цайртай харагддаг. Цас бороо манантай үзэгдэх орчин хязгаарлагдмал үед нэмэлтээр асдаг манангийн гэрлийг их гэрэл дотор эсвэл гупер дээр тусад хосоор нь эсвэл зөвхөн баруун талдаа асдаг байхаар суурилуулж өгсөн байдаг.

- Энгийн машины хөргөх шингэний концетраци 30% байдаг энэ нь -15 хэмд хөлддөг. Харин 50% болсоноор -35 хэмд хөлдөхгүй. Хөргөх шингэнийг илүү хурдан халаахын тулд яндан дээр нэмэлт халаагуур тавьж өгсөн байдаг.

- Машиныг асаах стартер энгийн машиных 1.3кВт байдаг бол хүйтэн нөхцөлд зориулсан машиных 1.7кВт хүчин чадалтай байдаг.

- Хөлддөггүй илүү хүчин чадалтай том цэнэг хугаагуур (аккумлятор) тавьсан байдаг

- Салоны паарны радиатор халдаг нэмэлт халаагчтай. Салооны паар ажилуулахад илүү хурдан халдаг.

- Урд салхины шил, хойд шил, урд 2 хаалганы шил, хажуугийн 2 толь нь цас мөс арилгах нэмэлт халаагчтай байдаг.

- Урд болон хойд шилний шил арчигчний сахал нь хүйтэнд хөлдөггүй, цас мөс наалддаггүй байдаг.

- Машины дээвэр, шал, хаалганы хэсгүүдэд дулаалгын нэмэлт материал болох цулхай ашиглаж дулаалж өгсөн байдаг.

* Мөн ихэнх машинуудад үйлдвэрээс болон нэмэлтээр суурилуулсан алсаас асаагчтай байдаг

* Хүйтэн цас их ордо газар явдаг машинууд хөдөлгүүрийн болон явах эд ангийн хэсгийг зэвэрч цоорохоос хамгаалж нэмэлт тосон цацлага түрхсэн байдаг. Мөн явах эд анги, рамны хэсгийг зэврэлтэнс хамгаалж тусгай будгаар будсан байдаг.

Энэ үнэн юм уу? 😱
23/12/2025

Энэ үнэн юм уу? 😱

03/12/2025
23/11/2025

2016/2016
4000сс V8 turbo бензин автомат /webasto/ той 78000км явж байгаа
Албан ёсны диллерээс гарч байсан

#Нэмэлт: Үйлчилгээ хийгдсэн
Orignal AMG яндан,
Ceramic Н9 өнгөлөгөө,
Их гэрэл Led, Mansory дохио, Dunlop 5 шинэ дугуй,

Лизингээр: Банк бусаар авах боломжтой.

Холбоо барих: 9509-4343, 9920-2098

Машиндаа нэг ийм куртик авий даа.. 🤣🤣🤣
09/11/2025

Машиндаа нэг ийм куртик авий даа.. 🤣🤣🤣

20/10/2025

Шатахуун хаана хаана өгч байна

Ямар машин байх нь чухал биш.   өнгөтэй л байх нь чухал   🖤
10/10/2025

Ямар машин байх нь чухал биш.
өнгөтэй л байх нь чухал 🖤

Улаанбаатар хотын ганц үнэгүй оношилгооныхон...
25/09/2025

Улаанбаатар хотын ганц үнэгүй оношилгооныхон...

Address

Sukhbaatar Dvvreg
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Auto Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share