Цахилгаан автомашины худалдаа, засвар үйлчилгээ

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Цахилгаан автомашины худалдаа, засвар үйлчилгээ
Directions

Цахилгаан автомашины худалдаа, засвар үйлчилгээ Цахилгаан автомашины талаарх шинэ мэдээ мэдээлэл

БРАНДЕН ЖОЙГИЙН МОНГОЛЫН ТУХАЙ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ ТУРШЛАГА, АЖИГЛАЛТУУДБи Бранден Жойтой хийсэн 75 минутын ярилцлагыг б...
22/09/2026

БРАНДЕН ЖОЙГИЙН МОНГОЛЫН ТУХАЙ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ ТУРШЛАГА, АЖИГЛАЛТУУД

Би Бранден Жойтой хийсэн 75 минутын ярилцлагыг бүхэлд нь үзэж, зүгээр нэг “Монголыг туулахыг оролдсон тэсвэрийн тамирчин” гэсэн өнцгөөс илүүтэйгээр түүний хувийн туршлагаар дамжуулан Монголын тухай юу олж харсан нь хамгийн сонирхолтой санагдлаа. (GerTalkX дээр удахгүй гарнаа)

1. “Би Монголыг маш дутуу үнэлсэн.”
Бранден өмнө нь Гренландын мөсөн гадаргууг 40 хоногт 2,500 км туулж байсан. Тиймээс Монголын аяллыг боломжийн хэмжээнд хялбархан даваад гарна гэж боджээ.
Хиймэл дагуулын зургаас харахад зам нь ихэнхдээ тэгш, мод багатай, томоохон гол мөрөн цөөн мэт харагдсан. Гэвч Монголд ирээд бүх зүйл огт өөр байсныг ойлгосон.

“Би Монголыг маш дутуу үнэлсэн. Би гэнэн байжээ.”

Монголын салхи Гренландынхаас хамаагүй тогтворгүй, газар нутаг нь маш бартаатай, шороон замууд нь долгиолсон бартаатай, ургамал бут сөөг нь кайтыг нь урж, механикийн асуудал байнга гарч байжээ. Тэрээр өөрийгөө бүрэн бэлтгэгдээгүй байсныг ойлгосон.

2. 170 кг жинтэй кайтын тэргээ бараг 10 хоног чирсэн. Аяллынхаа эхний өдрүүдэд салхи хангалттай байгаагүй учраас Бранден кайтаар явж чадахгүй байв.

3. Монголын цаг агаар түүнд байгалийн бараг бүх өнгийг үзүүлсэн. Ердөө хоёр орчим сарын хугацаанд цасан шуурга
35–40°C хүртэл халуун, элсэн шуурга, аадар бороо, аянга цахилгаантай шуурга, хүчтэй салхи, огт салхигүй олон хоногууд
зэрэг маш олон төрлийн өнгийг мэдэрсэн.
Бранден хүйтэн орчинд аль хэдийн маш сайн туршлагатай байсан. Тэр Антарктид, Гренландад ажиллаж, аялж байсан. Харин Монгол түүнд халуун цаг агаарт хүний бие ямар их ачаалал авдгийг шинээр ойлгуулсан байна.

МОНГОЛЫН ТУХАЙ ТҮҮНИЙ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ АЖИГЛАЛТУУД

4. “Монголын алслагдсан байдал миний төсөөлж байснаас ч илүү алс байсан.”
Тэр хэдэн зуун километр явсан ч засмал зам харахгүй байх үе байсан. Заримдаа хэдэн өдөр дараалан малчин хүн ч харагддаггүй байжээ. Учир нь малчид заримдаа хад чулуу, толгодын цаана байрладаг учраас холоос харагддаггүй.

5. Хэлний асуудалтай байсан ч монголчууд түүнд тусалсан. Тэр монголчуудыг ухаалаг, чадвартай, арга эвийг маш сайн олдог хүмүүс гэж тодорхойлсон. Түүний тэргийг хараад л юу эвдэрснийг ойлгож, ямар эд анги хэрэгтэйг нь тааж чаддаг байжээ.

6. Малчид түүний майханд ирээд айраг, сүү санал болгодог байжээ.

7. Тэр Монголын зочломтгой занг “илүү хүнлэг” гэж мэдэрсэн

Бранден Монголын хүмүүсийн харилцааг АНУ-ын соёлтой харьцуулсан. Тэр Монголд хүмүүс айлын гэрт орохдоо заавал хаалга тогшоод зөвшөөрөл хүлээдэггүй, шууд орж ирэх нь байдаг гэдгийг ажиглажээ. Америкийн соёлд энэ нь эсрэгээрээ.
АНУ-д “Энэ бол миний газар. Миний өмч. Хашаанд минь битгий ор.” гэсэн илүү хүчтэй хувийн өмч, хувийн орон зайн ойлголт байдаг гэж ярьсан.

Харин Монголын харилцааны хэв маягийг “илүү хүнлэг, илүү бүтэн, илүү холбогдсон” гэж мэдэрсэн.

8. Монголын дэд бүтэц түүнийг бас их гайхшруулсан

Бранден аяллынхаа үеэр маш олон цахилгааны шугам таарсанд гайхсан. Тэр Монголыг туулахдаа ойролцоогоор 30 удаа цахилгааны шугам гаталсан гэж ярьсан. Түүнчлэн алслагдсан газруудад интернетийн холболт харьцангуй сайн байгаад гайхжээ. Тиймээс тэр Монголд уламжлалт нүүдлийн амьдрал орчин үеийн технологийн хөгжил хоёр зэрэгцэн оршиж байгааг харсан.

9. Тэр малчдын үе дамжсан мэдлэгийг маш их сонирхсон
Бранден холоос малчдыг малаа тууж, нэг газраас нөгөө рүү нүүлгэж байгааг ажигладаг байжээ. Тэгээд өөрөөсөө Яагаад энэ чиглэлд явж байгаа юм бол? Малаа хэдийд нүүлгэдэг юм бол?
Яагаад тэр зүгийг сонгож байгаа юм бол? гэж асуудаг байв.

Тэр үүний цаана тухайн нутаг, мал, улирал, байгальтай холбоотой үеэс үед дамжиж ирсэн асар их мэдлэг байгааг ойлгосон. Хэлний бэрхшээлээс болоод тэр ихэнхдээ зөвхөн ажиглах боломжтой байжээ.

10. Түүний хамгийн их хүндэлсэн хүмүүс нь өөрөө биш — Монголын малчид байсан
Түүнийг хамгийн хатуу, тэсвэртэй аялагчдын нэг гэж хэлэхэд Бранден өөрийгөө малчидтай харьцуулахыг хүсээгүй.
Тэр үндсэндээ “Би Монголд хоёрхон сар байж, маш олон бэрхшээл туулсан. Харин Монголын малчид энэ амьдралыг бүхэл бүтэн амьдралынхаа турш туулдаг.” гэж хэлсэн.

Тэр малчдыг Монголын өвлийн хүйтнийг, зуны халууныг
улирлын өөрчлөлтийг, байгалийн эрс тэс нөхцөлийг, үе дамжсан мэдлэгээрээ даван туулдаг хүмүүс гэж биширсэн.

Тэр өөрийгөө хиймэл дагуулын холбоо, Монголын SIM карт, интернет зэрэгтэй байсан гэдгээ ч онцолсон. Харин малчид ямар нэгэн зүйл эвдэрвэл өөрсдөө засаж, бие биедээ тусалж амьдрах шаардлагатай.

“Монголын малчид надаас хамаагүй илүү хаттай хүмүүс." гэв.

11. Түүний хамгийн сайхан дурсамжууд бүх зүйл буруугаар эргэсэн үед бий болсон. Хэрэв бүх зүйл төгс яваад, тэр зүгээр л ганцаараа зорьсон газартаа хүрсэн бол эдгээр туршлага байхгүй байх байсан.

12. Амьдрал богинохон хүн хэзээ үхэхээ таашгүй гэдгийг үеийн хоёр найз нь ар араасаа нас барахад ойлгосон. Тийм болохоор хийхийг хүссэн зүйлээ зоригтойгоор хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон гэв.
Бранден Монголд өөрийгөө байгальд сорихоор ирсэн ч Монгол түүнд тэсвэр хатуужил, даруу байдал, хүн хоорондын холбоо, байгальтай зэрэгцэн амьдрах үе дамжсан мэдлэгийн үнэ цэнийг илүү ихээр ойлгуулжээ...

Зиак нэг мэдээлэл хуваалцанаа. Бензин хомс үеэр цахилгаан машин шиг сайхан зүйл алгаа. Өнөө өглөөнөөс дахиад л очерлоод ...
22/09/2026

Зиак нэг мэдээлэл хуваалцанаа.
Бензин хомс үеэр цахилгаан машин шиг сайхан зүйл алгаа. Өнөө өглөөнөөс дахиад л очерлоод эхэлж.

Би зун нэг PHEV буюу цахилгаан бензин хосолсон нэг тэрэг авсаан.
Тэрэнд маань 2 квт ын цэнэглэгч ирснийг лагер дээрээ уртасгагчаар залгасан хүчдэл нь дийлэхгүй унаад болдоггүй, тоолуурынхаа тэндээс бүдүүхэн утсаар усны хамгаалалттай нэг разетка гаргаж ирээд холбоодохов оо.

Тэрэндээ шөнөжин цэнэглээд өдөр нь ажилдаа ирж, явсаар нэг бүтэн цэнэгээрээ 70 орчим км яваад байлаа. Уул нь 110 км явна гэсэн заалттай ч хэзээ ч юу ч үйлдвэрийнхээ үзүүлэлтэнд хүрдэггүй гэдгийг бүгд мэддэг болоо байх дөө. Гэхдээ л би зун 70-80к ₮ өөр 1100 км явчихсан, үнэхээр сайн хэмнэсэн байна лээ.

Намар орж ирэхээрээ гараждаа 7кв ын чадалтай арай хурдан цэнэглэгч олж тавина даа гэж бодсоор өчигдөр ажил болголоо.

За орон сууцны дор цахилгаан машины цэнэглэгч авахын тулд иймэрхүү шат дараалласан зүйлс хэрэг болноо.

1. Todruulga.ubkontor.mn вэбсайтаар орж хүсэлт явуулнаа. Конторынхон таны хүсэлтийн дагуу ирж тухайн байрны хэрэглээг тооцоод илүүчилж болох эсэх талаар дүгнэлт гаргаж тодруулга хийж өгнөө. Хариу нь ойролцоогоор 14 хоногт гарах ба 38500₮ байсан байхаа шууд дээрх вэбийн бүртгэл дээр qpay төлөхүү гэнэ д гараад ирнээ. (Зарим байр хувийн конторт харъяалагддаг бол арай өөр байж магадгүй контороосоо лавлаарай.)

2. Тодруулга чинь зөвшөөрөгдөөд гараад ирвэл itc.energy.mn сайтаар нэвтэрч ороод техникийн нөхцөл авах хүсэлтээ өгнө. Хүсэлтэд гар өргөдөл, контороос авсан тодруулга, гаражийн үл хөдлөхийн гэрчилгээ зэргийг хавсаргаад илгээнэ.
Энэ мөн 14 хоногийн хугацаатай хоног тоолоод хүсэлт шийдвэрлэгдэх хугацаагаа харуулаад явчихаж байна лээ. Техникийн нөхцөл гарахаар бас 85.000₮ тушаасан санагдана.

3. За нэгэнт техникийн нөхцөл гараад ирсэн бол энэ хэсэг хамгийн чухал нь.
Гараждаа холболт хийх мэргэжлийн компани олох. ФБ ээр хайлт хийсэн нэлээн хэдэн хувь хүмүүс гарч ирж байна.

Техникийн нөхцөл дээр мэргэжлийн хүнээр холболт хийлгэх гэсэн байсан санагдаад нэг компаний посттой таарсан нь EVT BOSS engineering LLC байлаа.
Тэднийх рүү холбогдоод ирж үзээд үнийн саналаа өгөөч гэсэн ойрхон явж таараад гялс хүрээд ирлээ. Манайх ч аз болж цахилгааныхаа шиттэй ойрхон байж таараад богино кабелаар ажиллагаа багатай холбуулах боломж гарлаа.

Өөрсдийнх нь яриагаар бол хуучин цахилгаан түгээхэд ажиллаж байгаад яг энэ чиглэлээр буюу цахилгаан машины цэнэглэгчийг чанартай мэргэжлийн түвшинд суурилуулах хүсэл зорилгоор нэгдсэн залуусын компани юм байна.

Үнэхээр чадварлаг шуурхай 2 залуу ирээд жимбийтэл нь боогоод тогтоогоод тоолуурынх нь гэрчилгээ юмыг бэлдээд өгчихлөө. Энийгээ аваад УБЦТС дээр очиж гэрээ байгуулаад болох юм байна. Орой цэнэглээд хоносон өглөө 100% дүүрэн цэнэгтэй бэлэн болчихсон зогсож байна.

Ухаалаг тоолуур учраас шөнийн хөнгөлөлтөд орно гэнэ.
Та хэд бас цахилгаан машины цэнэглэгч суурилуулах гэж байгаа бол түүндээ өнлөр ач холбоглол өгч дурын хүмүүсээр биш туршлагатай мэргэжлийн компаниар хийлгээрэй гэж зөвлөж байна шүү.

Баярлалаа Boss engineering.
Та бүхэн зөвлөгөө авах, суурилуулалт хийлгэх бол 8884 9434 дугаараар холбогдоорой, эсвэл пэйж рүү нь чат бичээрэй.

Ойр тойронд чинь цахилгаан машин авах гэж байгаа хүмүүс байвал шэйрлээрэй найзууд.

Туршлагатай жолооч нарын дадал зуршил. • Ногоон гэрэл асмагц сигналддаггүй• Бензинээ хэт дүүргэдэггүй• Дохиогоо эгнээ со...
05/09/2026

Туршлагатай жолооч нарын дадал зуршил.

• Ногоон гэрэл асмагц сигналддаггүй
• Бензинээ хэт дүүргэдэггүй
• Дохиогоо эгнээ солихын өмнө өгдөг
• A/C-ээ Auto дээр тохируулаад л орхидог
• Машинд суухаасаа өмнө орчноо нэг хардаг
• Суудал, толь, жолоогоо хөдөлгөөн эхлэхээс өмнө тохируулдаг
• Суудлын бүсээ өөрөө ч анзааралгүй зүүсэн байдаг
• Хөдлөхийн өмнө толио шалгадаг
• Дохио өгсөн гээд шууд эгнээ сольдоггүй
• Урд талын 2–3 машиныг зэрэг ажигладаг
• Урд машинтайгаа хангалттай зай барьдаг
• Хурдны нөхцөлд тохируулж зайгаа өөрчилдөг
• Уулзварт ойртохдоо хурдаа урьдчилж тохируулдаг
• Эргэлтэд орохоосоо өмнө хурдаа бууруулдаг
• Эргэх үед огцом тоормослодоггүй
• Уулзвараар нэвтрэхдээ хоёр талаа шалгадаг
• Явган хүний гарц дээр зогсдоггүй, мөн хүний хөдөлгөөнийг ажигладаг
• Автобус, том машины цаанаас хүн гарч ирж болохыг тооцдог
• Зогсож байгаа машины хажуугаар өнгөрөхдөө хаалга онгойж болохыг тооцдог
• Хажуугийн машины дугуйн чиглэлийг ажигладаг
• Бусад жолоочийн дохионд сохроор итгэдэггүй
• Бусад жолооч өөрийг нь хараагүй байж болохыг үргэлж тооцдог
• Би давуу эрхтэй гэж зүтгэхээс илүү аюулгүй байдлыг сонгодог
• Шаардлагагүй үед гүйцэж түрүүлэхгүй
• Гүйцэж түрүүлэхийн өмнө урд болон арын замаа бүрэн шалгадаг
• Эргэлзээтэй үед хэзээ ч гүйцэх оролдлого хийдэггүй
• Түгжрэлд эгнээ бүрийн хөдөлгөөнийг урьдчилж хардаг
• Замын тэмдэг, тэмдэглэгээг далд ухамсраараа анзаардаг
• Замын нүхийг аль хэдийн анзаарчихсан байдаг, дараа нь явахдаа хаана ямар нүх байсныг мартдаггүй
• Ус тогтсон хэсэгт хурдаа тохируулдаг
• Үзэгдэх орчин муудахад хурдаа тохируулдаг
• Шил цантахад яаж хурдан арилгахаа мэддэг
• Гэрлээ замын нөхцөлд тохируулж ашигладаг
• Шөнийн цагаар хурд болон харагдах зайгаа тооцдог
• Машины хэвийн бус дууг анзаардаг
• Жолооны хүрдний мэдрэмж өөрчлөгдвөл анзаардаг
• Тоормосны мэдрэмж өөрчлөгдвөл тоодог
• Дугуйн даралт болон дугуйн барьцалтыг анхаардаг
• Машинаа асаагаад шууд хөдөлдөггүй
• Ухрахдаа зөвхөн камераа хардаггүй
• Parking хийхдээ толь + камер + орчноо хамтад нь шалгадаг
• Машинаасаа буухдаа замын хөдөлгөөнтэй талаа шалгадаг
• Бусадтай уралддаггүй
• Аюул үүссэний дараа биш, үүсэхээс нь өмнө арга хэмжээ авдаг

ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ЗАХ ЗЭЭЛ 5 ЖИЛИЙН ДАРАА ЯМАР БОЛОХ ВЭ?2026 онд дэлхий даяар шинэ автомашины нийт борлуулалтын ойрол...
29/08/2026

ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ ЗАХ ЗЭЭЛ 5 ЖИЛИЙН ДАРАА ЯМАР БОЛОХ ВЭ?

2026 онд дэлхий даяар шинэ автомашины нийт борлуулалтын ойролцоогоор 27 хувийг цахилгаан автомашин эзлэх төлөвтэй байна. 2031 он гэхэд шинээр борлуулагдах автомашины 40–50 орчим хувь нь цахилгаан байх төлөвтэй. 2 машин тутмын 1 гэсэн үг.

Энэ өөрчлөлтийг хэд хэдэн хүчин зүйл хурдасгаж байна.

Нэгдүгээрт, Хятад улс дэлхийн цахилгаан автомашины үйлдвэрлэлийн төв болсон. 2025 онд дэлхийд үйлдвэрлэсэн цахилгаан автомашины бараг 75 хувийг Хятад үйлдвэрлэсэн. Дотоодын зах зээл нь асар хурдтай цахилгаанжихын зэрэгцээ Хятадын үйлдвэрлэгчид Ази, Европ, Латин Америк болон бусад хөгжиж буй зах зээл рүү улам эрчимтэй гарч байна. Нэгэнт нийт үйлдвэрлэлийн 3/4 нь ийм байхад ЗГ-ыг хятад машиныг дэмжих бодлого барьж байна гэж үзэх нь өрөөсгөл. Харин бид дэлхийн хамгийн том, хамгийн өрсөлдөөнтэй цахилгаан автомашин, батарейн үйлдвэрлэлийн зах зээлтэй шууд хиллэдэг нь том давуу тал гэж харах хэрэгтэй.

Хоёрдугаарт, цахилгаан автомашины үнэ буурна. Батарейн технологи сайжирч, үйлдвэрлэлийн хэмжээ өсөж, үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн нэмэгдсэнээр цахилгаан автомашины гол сул тал байсан анхны худалдан авах үнэ улам буурч байна. Хятадад олон төрлийн цахилгаан автомашин ижил ангиллын бензин автомашинаас аль хэдийн хямд болсон. Өнгөрсөн жил батерейн үнэ дунджаар 8% буурсан.

Гуравдугаарт, нэг цэнэглэлтээр туулах зай уртасч, цэнэглэх хугацаа богиносно. Өнөөдөр 400–500 км туулах чадвартай автомашин хэвийн үзүүлэлт болж эхэлсэн бол дараагийн таван жилд хурдан цэнэглэлт, батарейн хүчин чадал, хүйтний нөхцөл дэх ажиллагаа улам сайжирна. Range anxiety байхгүй болно.

Дөрөвдүгээрт, зөвхөн суудлын автомашин цахилгаанжихгүй. Автобус, такси, хүргэлтийн машин, хот доторх ачааны машин, цаашлаад хүнд даацын тээвэр цахилгаанжих шилжилт эрчимжинэ. 2025 онд дэлхийн цахилгаан ачааны машины борлуулалт хоёр дахин өссөн бөгөөд Хятадад шинээр борлуулагдсан дөрвөн ачааны машины нэг нь аль хэдийн цахилгаан болсон байна.

Тавдугаарт, цэнэглэх станц өөрөө онцгой зүйл байхаа болино. Өнөөдөр “цэнэглэх станц хангалттай юу?” гэж ярьж байгаа бол таван жилийн дараа гэр, оффис, худалдааны төв, авто зам, үйлчилгээний цэгүүдэд цэнэглэгч байх нь энгийн дэд бүтэц болж хувирна.

Гэхдээ бензин, дизель автомашин таван жилийн дараа мэдээж алга болохгүй. Дэлхийн автомашины парк бүрэн шинэчлэгдэхэд хэдэн арван жил шаардагдана. Hybrid, plug-in hybrid, range extender зэрэг завсрын технологиуд ч тодорхой зах зээлд удаан хугацаанд оршин тогтноно.

Тиймээс цахилгаан автомашины шилжилтийг “маргааш бүх бензин машиныг солих” бодлого гэж романтик бодох хэрэггүй, харин ирэх 10–20 жилийн технологийн өөрчлөлтөд улс орон өнөөдрөөс дэд бүтцээ бэлтгэх тухай асуудал юм.

Өнөөдрийн жижиг гараанууд шатахууны импортын хамаарлыг бууруулах, эрчим хүчний тусгаар тогтнолоо нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах, шинэ технологийн хөрөнгө оруулалт татах, дэлхийн автомашины зах зээлийн томоохон өөрчлөлтөд хоцрохгүй байх эдийн засгийн бодлого юм.

Технологийн шилжилт эхэлсний дараа дэд бүтцээ барьж эхлэнэ гэж байхгүй. Эрэлтээсээ хэт түрүүлж, ашиглалтгүй дэд бүтэц байгуулах нь бас үрэлгэн явдал. Яг зэрэгцэж явах ёстой юм.

2027 онд цахилгаан автомашины батарейн технологи улам сайжирсан шинэ загварууд олноор гарах магадлал өндөр. 2027 онд дар...
05/08/2026

2027 онд цахилгаан автомашины батарейн технологи улам сайжирсан шинэ загварууд олноор гарах магадлал өндөр.
2027 онд дараах өөрчлөлтүүдийг хамгийн их хүлээж байна:

* Илүү өндөр энергийн нягтралтай батарей – ижил хэмжээтэй батарейгаар илүү хол явдаг болно.
* Илүү хурдан цэнэглэлт – зарим загварууд 10–20 минутын дотор 80% хүртэл цэнэглэх боломжтой болно.
* Урт настай батарей – 300,000–500,000 км буюу түүнээс дээш ашиглах боломжтой батарей улам түгээмэл болно.
* Хагас хатуу (semi-solid) болон хатуу төлөвт (solid-state) батарей зарим дээд зэрэглэлийн загварт худалдаанд гарч эхлэх төлөвтэй. Харин масс зах зээлд бүрэн нэвтрэх нь 2028–2030 он руу илүү магадлалтай.

Нэг цэнэгээр хэдэн км явах вэ?

2027 онд худалдаанд гарах автомашинуудын бодит хэрэглээний хүрээ ойролцоогоор:

* Энгийн загварууд: 450–650 км
* Дунд болон дээд ангилал: 650–850 км
* Шилдэг шинэ загварууд: 900–1,000 км орчим

Зарим үйлдвэрлэгчид 1,000 км-ээс дээш гэж зарлаж магадгүй ч энэ нь ихэвчлэн лабораторийн хэмжилтийн циклээр байдаг. Өдөр тутмын бодит жолоодлогод цаг агаар, хурд, ачаалал зэргээс шалтгаалан 10–30% бага зай туулах нь түгээмэл.

2027 онд юу хамгийн бодитой вэ?

Хэрэв та 2027 онд шинэ цахилгаан машин авах гэж байгаа бол:

* Нэг цэнэгээр 600–800 км бодитоор явах машин илүү түгээмэл болно.
* 800 Вольтын архитектуртай загварууд нэмэгдэж, хурдан цэнэглэх боломж сайжирна.
* Батерейн үнэ аажмаар буурснаар урт зайн загваруудын үнэ илүү өрсөлдөхүйц болох төлөвтэй.

Монголын нөхцөлд (өвлийн -30°C орчим) хэр хол явах вэ гэдэг бол, 2027 оны 700 км-ийн үнэлгээтэй машин өвлийн хатуу нөхцөлд ойролцоогоор 450–550 км явах нь илүү бодитой гэж үзэж болно.

⚠️  Аялалд гарах гэж буй хэн бүхэнд сэрэмжлүүлэг ⚠️Монголчуудын хамгийн урт амралтын үе эхэлж байна. Энэ өдрүүдэд айл өр...
03/07/2026

⚠️ Аялалд гарах гэж буй хэн бүхэнд сэрэмжлүүлэг ⚠️

Монголчуудын хамгийн урт амралтын үе эхэлж байна. Энэ өдрүүдэд айл өрх, найз нөхөд, үр хүүхдүүдтэйгээ эх орныхоо өнцөг булан бүрийг зорин аялалд гардаг.

Гэхдээ аяллын замд шаварт суух, гол гатлах, жалга, шуудуунаас машин татуулах зэрэг эрсдэлтэй нөхцөл байнга тохиолддог. Ийм үед хамгийн түрүүнд аюулгүй байдлаа бодоорой.

Сүүлийн үед олон хүн энгийн татлага, суналттай болон суналтгүй бүс ашиглан машин татдаг. Харин ямар ч төрлийн татлага хэрэглэсэн, буруу бэхэлгээ эсвэл хэт их ачааллаас болж татлага тасрах, дэгээ, гогцоо, суурь төмөр тасарч сум шиг харвах эрсдэл маш өндөр байдаг.

Ийм ослын үед зөвхөн машины эвдрэлээр дуусахгүй, ойр зогсож байсан хүмүүс, жолооч, зорчигчдыг хүндээр гэмтээх аюултай.

Тиймээс:

● Машин татах үед бүх хүн аюултай бүсээс хол байх.

● Боломжтой бол зорчигчдыг машинаас буулгах.

● Хүүхдүүдийг татлага, олс, троссны ойролцоо огтхон ч бүү байлга.

● Зөвхөн зориулалтын, даац нь хүрэх татлага болон бат бөх бэхэлгээ ашиглах.

● Татлага татаж байх үед хэн ч татлагын шулуун чиглэлд зогсохгүй байх.

Мэргэжлийн татлагыг 100% нейлон синтетик утсаар хийдэг. Хамгийн гол нь суналттай буюу кинетик цохилтын хүч үүсгэхийн тулд шинжлэх ухааны нарийн судалгааны үндсэн дээр бүтээсэн материал ашигладаг юм.

Зүгээр л хатуу тросоор таны машиныг угз татна гээд та бод доо. Тросс нь ямар суналтгүй тул угз татах ачааллыг таны машины рам шууд өөртөө авна гэсэн үг. Рамгүй суудлын машины хувьд урд хэсэг нь тэр чигтээ ханзраад гараад ирж ч мэднэ.

Иймээс татлага маань сунаж таныг машиныг зөөлнөөр хүчтэй рүү шилжих маягаар угзарч татна. Ихэвчлэн 9 метр урттай байх бөгөөд татах үед 1 метр хүртэл илүү сунаж агшиж чадна.

Иймээс мэргэжлийн татлагыг чирэх үед ашигладаггүй, бас чирэгч порховноос бэхэлдэггүйг сайтар санагтун.

Бас Winch буюу Лёбедканы троссыг уртасгах татлага нь тусдаа байдаг.

Машин угзарч татдаг суналттай татлагыг (sn**ch strap) машин угзарч татахаас өөр зориулалтаар ашиглаж болохгүй ба өөртэй нь цуг ашиглах ёстой холбогчууд, роликийг л зөвхөн ашиглах ёстойг хатуу санаж аваарай.

Үгүй гэвэл харвасан хэрэгсэлд бут цохигдсон цонхны шил, хэн нэгний цус нь гоожиж хагарсан толгой харахдаа сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай.

Машиныг чирж гаргах нь ослын үеийн ажиллагаа гэж тооцогддог тул мэдлэггүй буюу сонирхогчдын хамаагүй оролдох сэдэв биш билээ. Харин та хэзээ нэгэн цагт магадгүй энэ зун машиныг шавраас гаргах ажиллагаанд оролцож магадгүй гэж бодож байвал нягталж уншаарай.

Мөн гол, ус гатлахдаа дараах зүйлсийг анхаараарай.

Хэрэв машин усанд унтарвал цахилгаан систем ажиллахгүй болж, цахилгаан шил, төвийн түгжээ ажиллахгүй байх тохиолдол элбэг. Иймээс ус гатлахдаа урсгалын доод талын цонхоо хүн багтах хэмжээтэй бага зэрэг онгорхой явах нь онцгой үед гарах боломжийг нэмэгдүүлдэг.

Машиндаа дараах зүйлсийг байнга авч явахыг зөвлөж байна.

✅ Машин чирэх зориулалтын чирэгч (Recovery Strap)�

✅ Шакл (D-Shackle/Soft Shackle) болон шаардлагатай холбогч хэрэгсэл�

✅ Цонх хагалагч, суудлын бүс таслагч�

✅ Анхааруулах гурвалжин�

✅ Жампер кабель�

✅ Анхны тусламжийн иж бүрдэл�

✅ Гар чийдэн�

✅ Гал унтраагуур�

✅ Агаар шахагч компрессор, дугуй нөхөх иж бүрдэл�

✅ Ундны ус, цэнэгтэй утас болон power bank,
,Хүрз,Шаврын тавцан ,бензины нөөцийн сав

Хамгийн чухал нь ямар ч аялал таны хайртай хүмүүсээс илүү үнэ цэнтэй биш. Яарах хэрэггүй, эрсдэлтэй газрыг зөв үнэлж, шаардлагатай үед бусдаас тусламж авч, бие биедээ хүндэтгэлтэй хандаарай.

Аав, ээжүүд ээ, үр хүүхдүүдийнхээ хамгаалах бүсийг заавал бүсэлж, өөрсдөө ч бүсээ тогтмол хэрэглээрэй.

Та бүхэндээ аз жаргалтай, осол эндэлгүй, дурсамж дүүрэн аялал, сайхан наадмыг хүсэн ерөөе.

Аюулгүй аялал — аз жаргалтай дурсамжийн эхлэл юм.

Зун цаг дулаан гээд жолооч нарын гаргадаг 50 ноцтой алдаа: • Антифризний оронд ус хийх • Мотор хэт халсан үед шууд хүйтэ...
23/06/2026

Зун цаг дулаан гээд жолооч нарын гаргадаг 50 ноцтой алдаа:

• Антифризний оронд ус хийх
• Мотор хэт халсан үед шууд хүйтэн ус цацах
• Хэт халсан радиаторын тагийг шууд нээх
• Хөдөлгүүр буцалсан үед шууд унтраах
• Тосны түвшинг шалгахгүй явах
• Угаасан моторыг хатаалгүй шууд асаах
• Зуны халуунд хэт шингэн тос сонгох
• Радиаторын урд талын торыг угаахгүй явах
• Тормосны шингэнийг солихгүй явах
• Шил арчигчинд зүгээр ус хийх
• Кондишн унтраалгүй машинаа унтраах
• Хүрэх газраа очихоос өмнө кондишныг унтраахгүй байх
• Салоны шүүлтүүрийг солихгүй явах
• Халуун машин руу суумагц кондишныг шууд тултал нь асаах
• Кондишныг үргэлж дотор агаар дээр байлгах
• Нарны доор хаалттай машинд асаагуур үлдээх
• Хянах самбар дээр Powerbank, гар утас ил тавих
• Салонд савтай ус үлдээх
• Спрей, үсний лак, агааржуулагч үлдээх
• Хүүхэд болон тэжээвэр амьтдыг машинд түр үлдээх
• Үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн үлдээх
• Электрон карт, CD, кассет ил үлдээх
• Дугуйн хийн дараалтыг өвлөөр нь үлдээх
• Дугуйн хийг хэт их хасах
• Хээгүй, элэгдсэн дугуйтай явах
• Өвлийн дугуйгаа зун солихгүй байх
• Уруу газар тоормосоо байнга гишгэж уруудах
• Халсан тоормосны диск рүү шууд хүйтэн ус шүршиж машин угаах
• Дугуйн боолтуудыг шалгахгүй хол замд гарах
• Тэнхлэг тохиргоо хийлгэхгүй явах
• Бензин банкыг амсар хүртэл нь хүчээр дүүргэх
• Бензины гэрлийг асааж, банкны ёроолыг хүртэл явах
• Халуун өдөр колонкоос өдрийн цагт бензин хийх
• Машины дээвэр дээрх ачааг хэт өндөр, задгай ачих
• Элс, шаварт суухдаа дугуйн хийг хасахгүй зүтгүүлэх
• Шаварт суусан үед кропоо хэт халтал гишгэх
• Даваа өгсөх, эргэлт дээр гүйцэж түрүүлэх
• Машинаа наранд шууд ил тавих
• Шилэн дээрх хатсан шавьж, шувууны баасыг угаахгүй удаах
• Хурдны зам дээр цонхоо тултал нь нээж явах
• Машины аккумуляторыг шалгахгүй явах
• Огцом хаазлах, огцом тоормослох зуршил
• Гэрэл дохион дээр байнга N араанд хийх
• Уруу газар арааг N рүү хийж өнхрүүлэх
• Өгсүүр, уруу газар зогсохдоо шууд P-д хийж хөл тоормосоо авах
• Хол замд гарахын өмнө гэрэл, дохиог шалгахгүй байх
• Гар утсаа жолоо барьж байхдаа байнга оролдох
• Гэрэлтүүлэг муутай хөдөөний замд шөнө хурдтай явах
• Машины нэг тал руу хэт хүнд ачаа ачих

15/06/2026

💝 Нэг азтай бүсгүйдээ Coccinelle Magie загварын mini хэмжээтэй 1.000.000₮ үнэ бүхий цүнхийг бэлэглэе 💝
За манай үйлчлүүлэгчдийн ихэнхи нь пэйжээ дагадаггүй юм байна 😔. Тэгэхээр хэдүүлээ Coccinelle брэндийнхээ хамгийн алдартай загвар дээрээ нэг уралдаан явуулъя аа 🛍️🛍️🛍️
‼️ Уралдааны заавар:
✅ Netherland - Zahialga пэйж хуудсаа Follow хийж, энэ постыг Share хийсэн байх
✅ Манай пэйжийг дагадаггүй 3 эмэгтэй найзаа урьсан байх

💝Азтанг рандомоор 04.25-ны өдөр тодруулнаа
🛍️Хөөрхөн бүсгүйчүүддээ амжилт хүсье

Жолоодлогын горимууд:ECO (Эко горим)Хотын түгжрэлд, эсвэл шатахуун хэмнэхийг хүссэн үед ашигланаХаазны педаль хүндэрч, х...
04/06/2026

Жолоодлогын горимууд:

ECO (Эко горим)
Хотын түгжрэлд, эсвэл шатахуун хэмнэхийг хүссэн үед ашиглана
Хаазны педаль хүндэрч, хөдөлгүүр болон кондишны ажиллагааг хамгийн хэмнэлттэй горимд шилжүүлнэ. Машин алгуурхан, зөөлөн хөдөлнө

COMFORT (Илүү тав тухтай)
Хотын замд маш зөөлөн, хөнгөн тухтай явмаар байвал
Электрон амортизатор (AVS) хамгийн зөөлөн төлөвтөө шилжиж, замын доргиог сайн шингээнэ. Жолооны хүрд маш хөнгөн болно

NORMAL (Энгийн горим)
Өдөр тутмын бүх төрлийн нөхцөлд тохиромжтой. Балансыг хамгийн сайн барьсан горим

SPORT / SPORT S (Спорт горим)
Хурдтай явах гүйцэж түрүүлэх, эсвэл арай хурдтай, ширүүн явмаар, машиныхаа хүчийг илүү мэдэрмээр санагдсан үед тохируулна
Хааз авалт маш мэдрэг болж, хөдөлгүүрийн эргэлт (RPM) өндөр хадгалагдана. Хурдны хайрцаг арааг маш түргэн сольж эхэлнэ

SPORT S+
Даваа нугачаа, эргэлт ихтэй замд эсвэл өндөр хурдтай явах үед машины тэнцвэржилтийг сайжруулахад ашиглана
Дээрх Спорт тохиргооноос гадна жолооны хүрд хүндэрч, амортизаторууд хатуурна. Ингэснээр LC300 эргэлт дээр хазайлт багасаж, маш тогтвортой болдог

CUSTOM (Өөрөө тохируулах горим)
Та өөрийн хүслээр тохиргоог холимог байдлаар тохируулахыг хүсвэл ашиглах горим
Хөдөлгүүрийг нь Power/Sport дээр, харин амортизаторыг нь маш зөөлөн Comfort дээр зэрэг тааруулж болно гэсэн үг

-----
Multi-Terrain Select (MTS - Бартаат замын горимууд)

AUTO (Автомат горим)
Машины мэдрэгчүүд замын гадаргууг элс байна уу, шавар байна уу өөрөө мэдэрч, компьютерын систем нь ямар ч хүний оролцоогүйгээр зүтгүүрийг тохируулна. Юунд ч толгойгоо өвтгөмөөргүй байвал шууд AUTO дээр нь үлдээгээрэй.

DIRT (Шороон зам)
Хөдөөний энгийн шороон зам, хайрга эсвэл хальтиргаатай хуурай хөрсөнд дугуйг хий эргүүлэхгүй, шарвуулахгүй явахад зориулагдсан

SAND (Элс)
Элс цас, эсвэл сул элсэн дээгүүр явахад машин суухаас сэргийлнэ. Дугуйг бага зэрэг хий эргүүлж, эрчээрээ элсийг дайрч гарахад тусалдаг

MUD (Шавар)
Бага зэрэг усархаг, халтиргаатай шавартай замд ашиглана. Машины тогтворжилтын систем (VSC) болон дугуйн эргэлтийг шаварт суухааргүйгээр хуваарилна

DEEP SNOW (Гүн цас)
Өвлийн цагт хунгарласан цасыг туулахад дугуйн зүтгэх хүчийг хамгийн дээд хэмжээнд барьж, шарвалтыг хянана

ROCK (Хад чулуу - Зөвхөн 4L буюу хүндрүүлэгч залгасан үед)
Том том хад чулуутай, голын голдирол дундуур маш алгуур, хүчээр гарах үед ашиглана. Дугуй агаарт хөөрсөн ч нөгөө дугуй руу нь хүчийг 100% шилжүүлж түгждэг

-----
Crawl Control
Машин элс, шаварт бүрэн суугаад хөдөлж чадахгүй болсон үед энэ товчийг дараад хөлөө тоормос, хаазнаас бүрэн авна. Машин өөрөө дугуйнуудаа ээлжлэн маш ухаалгаар эргүүлж, гацаанаас гаргадаг

Turn Assist (Эргэлтийн туслах)
Нарийн бартаат замд эсвэл хад асга дунд огцом эргэх шаардлагатай үед энэ товчийг дарахад, машин дотор талын арын дугуйгаа автоматаар тоормослож маш бага радиуст огцом эргэх боломжийг олгодог.

Address

BZD/38 Khoroo
Ulaanbaatar
13301

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цахилгаан автомашины худалдаа, засвар үйлчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share