AutochemLLC

Автохим ХХК нь Герман улсын “Bluechem” брэндийн технологийн дагуу европ стандартын хөргөлтийн шингэн (антифриз) үйлдвэрлэхийн зэрэгцээ “Bluechem”, “Protec” зэрэг брэндийг эзэмшигч ХБНГУ-ын “BluechemGroup”-ын PROTEC, CTP компанитай лицензийн болон дистрибьютерийн гэрээгээр хамтран ажилладаг.

34 жилийн түүхтэй CTP GmbH концерн нь олон улсын чанарын удирдлагын ISO 9001-2000, ISO 9001-2015, ISO 1

4001: 2015 стандартаар баталгаажсан бүтээгдэхүүнээ дэлхийн 120 гаруй оронд экспортолдог юм. Тус компанийн үйлдвэрлэдэг автохим, авто арчилгаа, тос тосолгооны бүтээгдэхүүн нь Герман улсад тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд дэлхийн зах зээлд өргөн хэрэглэгдэж байгаа билээ.

Эдгээр бүтээгдэхүүнийг тус компани германы тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчидтэй нягт хамтран ажилласны үндсэн дээр бүтээж, байгаль цаг уурын онцгой нөхцөлд болон өөрийн эрдэм шинжилгээний баазад туршин баталгаажуулдаг юм. Эдгээрээс бид түлш, тосолгоо, хөргөлтийн системийг цэвэрлэж, хамгаалдаг бүтээгдэхүүнийг энэ удаа онцлон танилцуулахыг зорьж байна.

Байгаль цаг уурын нөлөөлөл, физик, химийн үйлчлэлээс болж эд ангиудын системд бохирдол үүссэнээс гардаг гэмтэл доголдлуудыг оношилж, засахад маш хүндрэлтэй байдаг. Учир нь эдгээр доголдлыг компьютер диагностикаар оношлох боломжгүй байдаг тул таамаг онош тавьж эвдрээгүй эд ангийг солих, задалж засах гэж оролдсоноор бусад эд ангиудыг гэмтээх тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд үүнд асар их цаг хугацаа, хөрөнгө үр дүнгүй зарах нь туйлын түгээмэл байдаг. Тэгвэл энэ хүндрэлтэй асуудлыг хялбархан шийдэх зорилгоор PRO TEC компани нано технологи, дээд молекулын онолд тулгуурлан системийн бохирдлыг арилгах, хамгаалах, үүсч бий болсон доголдлыг засах зориулалт бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн юм.

Дэлхийд тэргүүлэгч компанийн автомашин, механизмд техникийн үйлчилгээ хийх энэхүү цоо шинэ концепцийг бид монголын зах зээлд нэвтрүүлэх, автомашины үйлчилгээний мэргэжилтнүүд болон энгийн хэрэглэгчдийг шинэ шийдэл, шинэ урам зоригоор хангах нь бидний чин эрмэлзлэл болсоор ирсэн.

Монголын хэрэглэгчдэд дэлхийн тэргүүлэх технологийг таниулах, хэрэглээнд нь нэвтрүүлж, өндөр үр ашгийг нь мэдрүүлэх үйлст хамтран зүтгэнэ гэдэгт бид гүнээ найдаж байна.

15/03/2026

100 гаран оронд хүлээн зөвшөөрөгдсөн
40 орчим жилийн туршлагатай
Шалгарсан бүтээгдэхүүн 🤩🤩🤩

bluechemGROUP

16/02/2026

Автохим ХХК Сонсголон дахь үйлчилгээний төв
2026.02.16 өдрөөс 2026.02.20 өдрийг дуустал амарна.

Та бүхэн сайхан шинэлээрэй.

"Автохим Мастер Кросс 2026" амжилттай зохион байгуулагдаж Шинэхэн аварга төрлөө.2014 оноос хойш 11 жил тасралтгүй уралда...
25/01/2026

"Автохим Мастер Кросс 2026" амжилттай зохион байгуулагдаж Шинэхэн аварга төрлөө.

2014 оноос хойш 11 жил тасралтгүй уралдаж, олон удаа мөнгө хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчдын нэг билээ.

Монголын Авто Мастеруудын Холбоо -MAF Official
Шархүү Гомбодорж #68

20/01/2026

Жил бүрийн анхны уралдаан болох
"Автохим Мастер Кросс-2026" | 1-р сарын 24-нд
Баруун турууны даваанд 7 дахь удаагаа болох гэж байна.

Монголын Авто Мастеруудын Холбоо -MAF Official-ны 20 жилийн ойн тэмцээнүүд ийнхүү эхлэж байна.

Ерөнхий ивээн тэтгэгч:
Автохим ХХК
bluechemGROUP

Reel footage by:
khangai.fpv
Ariunbold Purevsuren
Autochem LLC

21/12/2025

Сонсголон дахь үйлчилгээний төв 2025.12.23-2026.01.02
хүртэл амарна.

77116950 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу

Автохим ХХК нэрийн өмнөөс босч уралддаг Шархүү Гомбодорж  #68 2025 оны Улсын аварга боллоо.Түүний хувьд ийнхүү Улсын ава...
08/12/2025

Автохим ХХК нэрийн өмнөөс босч уралддаг Шархүү Гомбодорж #68 2025 оны Улсын аварга боллоо.

Түүний хувьд ийнхүү Улсын аваргаар 8 дахь удаагаа тодорч байгаа ба түүний араас
24 Д.Болдбаатар/МУГТ/ аварга 6 удаа,
36 Л.Ариунболд 2 удаа,
50 Э.Батнайрамдал 1 удаа

тус тус хүртэж байсан юм.

Нийт үнэнч фанатууд болон механикийн багийханд нь, Аварга даа халуун баяр хүргэе ээ!!!

Аваргууд авто спорт аялалын клуб
Гомбодорж Шархүү

2025 ОНЫ УЛСЫН АВАРГА | Шархүүгийн ГОМБОДОРЖ

МАМХ-ны 2025 оны төлөвлөгөөт 11 удаагийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн 11 удаагийн уралдаанд нийт 150 гаруй тамирчид гараанд гарч өрсөлдсөнөөс 63 тамирчин оноо хүртсэн байна. Тэдний дундаас уламжлал ёсоор ТОП-12 тодорч дараах 12 тамирчин ирэх жилийн холбооны календарын хуудсууд дээр хэвлэгдэн гарах нь ээ.

Энэ жилийн улсын аваргаар Аваргууд клубын тамирчин спортын мастер 68 хувийн дугаартай Шархүүгийн Гомбодорж 222 оноогоор тодорлоо. Танд халуун баяр хүргэе!!!

Ш.Гомбодорж нь 2025 онд:
1. Төмөрт хүлэг Мастер кросс - Алт
2. Чингис Мастер кросс - Алт
3. Power Мастер кросс - Алт
4. Мөнгөн шонхор Мастер кросс - Хүрэл
5. Соёмбо Мастер кросс - Хүрэл
6. АРА Мастер кросс - Хүрэл
7. Автохим Мастер кросс - 5 дугаар байрд орсон амжилтыг тус тус үзүүллээ.

Түүний хувьд ийнхүү Улсын аваргаар 8 дахь удаагаа тодорч байгаа ба түүний араас МУГТ 24 Д.Болдбаатар аварга 6 удаа, 36 Л.Ариунболд 2 удаа, Э.Батнайрамдал 1 удаа тус тус хүртэж байсан юм.

Нийт тамирчиддаа ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!!!

Жич: Нийт тамирчдын онооны хүснэгтийг сэтгэгдэл хэсгээс харна уу.

17/10/2025

Авто тээврийн салбарын төлөөлөл, ХБНГУ-ын Protec брендийн хэрэглэгч Б.Батням сэтгэгдлээ хуваалцлаа.
🎤🎥🛠

☎️77116950

🇩🇪 Задлахгүй засах Герман технологи 🤩🤩🤩

Хол харж Хол Явна. 🔭🚙🛻🚗

#холхаржхолявна #задлахгүйзасах

"АВТОХИМ МАСТЕР КРОСС 2025"Амжилттай өндөрлөлөө!“АВТОХИМ” Мастеркросс 2025" уралдааны дүн1-р байр  #35 СМ Х.Улам-Өрнөх2-...
25/01/2025

"АВТОХИМ МАСТЕР КРОСС 2025"
Амжилттай өндөрлөлөө!

“АВТОХИМ” Мастеркросс 2025" уралдааны дүн

1-р байр #35 СМ Х.Улам-Өрнөх
2-р байр #12 ОУХМ Б.Ган-Од
3-р байр #95 СМ Б.Бат-Энэрэл
4-р байр #8 Г.Сүхболд
5-р байр #68 СМ Ш.Гомбодорж
Ивээн тэтгэгчийн шагнал : #39 Я.Наранхүү

Сайн байцгаана уу Уламжлал ёсоор жилийн хамгийн анхны кросс тэмцээн болох "Автохим Мастер кросс" тэмцээн маргааш буюу 20...
24/01/2025

Сайн байцгаана уу

Уламжлал ёсоор жилийн хамгийн анхны кросс тэмцээн болох "Автохим Мастер кросс" тэмцээн маргааш буюу 2025.01.25 өдөр Баруун турууны даваанд болох тул Сонсголонгийн үйлчилгээний төв амарна.

Та бүхэн амралтын өдрөөрөө агаарт гарч, авто уралдаан үзэж сонирхоорой.

Автохим ХХК
Хол харж Хол явна

Монголын Авто Мастеруудын Холбоо -MAF Official
Шархүү Гомбодорж #68
bluechemGROUP

14/12/2024

Монголын Авто Мастеруудын Холбоо -MAF Official Шархүү Гомбодорж #68 VX Motors LLC

МАМХ-ны цуврал тэмцээний оноогоор тэргүүлэгчид тодорчээ!
18/10/2024

МАМХ-ны цуврал тэмцээний оноогоор тэргүүлэгчид тодорчээ!

2024 ОНЫ ЦУВРАЛ УРАЛДААНЫ ОНООНЫ БАЙДАЛ

МАМХ-ны 2024 оны цуврал уралдааны 8 гараа явагдаад байна. 8 уралдааны дараах байдлаар нийт 53 тамирчин оноо цуглуулаад байгаа ба тэргүүлэгч 15 тамирчныг танилцуулж байна.

БАХА 250 уралдааны дараа тамирчдын байрлал багагүй өөрчлөгдсөн ба #12 Б.Ган-Од, #36 Л.Ариунболд аваргуудаас бусад бүх тамирчдын байрлал өөрчлөгдсөн байна. Тэргүүлэгч тамирчдын байр солигдсон бөгөөд #68 Ш.Гомбодорж аварга дахин тэргүүлж эхэлсэн бол сүүлийн 2 уралдааныг техникийн саатлаар дуусгаж чадаагүй #50 Э.Батнайрамдал аварга тэргүүлэгчээс 33 онооны зайгаар холдсон байна.

2024 оны Улсын аварга тодроход одоо ердөө 2-хон Мастер кросс уралдаан үлдлээ. Тус уралдаанууд 11 болон 12 дугаар сард зохион байгуулагдана.

Автоспортыг дэмжигч: AutochemLLC

Address

Баянгол дүүрэг 20 дугаар хороо Автохим ХХК
Ulaanbaatar

Opening Hours

Tuesday 11:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00
Sunday 09:00 - 20:00

Telephone

+97677116950

Alerts

Be the first to know and let us send you an email when AutochemLLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to AutochemLLC:

Share