Mongolian Pajero Club

Mongolian Pajero Club МОНГОЛЫН МИЦҮБИШИ ПАЖЕРО КЛУБ НҮТББ

05/02/2026
18/01/2026

🚙❄️☀️ Өвөл, зунгүй аяллын №1 туслахууд

Бидний өвлийн болон зуны аялалд хамгийн чухал зүйл бол
👉 төөрөхгүй байх
👉 зам аа зөв олох
👉 ямар ч нөхцөлд найдвартай байх юм.

Тиймээс би өөрийн аялал, уралдаан тэмцээн, өдөр тутмын хэрэглээнд дараах 2 төгс шийдлийг сонгосон.



🧭 NAVIMARKETPRO GPS

🔹 Монгол орны хөдөө орон нутгийн бүх замыг маш зөв, ойлгомжтой заана
🔹 Сүлжээгүй үед ч найдвартай ажиллана
🔹 Төөрөх эрсдэлийг багасгаж, аяллыг илүү аюулгүй, тайван болгоно
🔹 Аялал, оффроуд, уралдаан тэмцээнд жинхэнэ мэргэжлийн GPS

👉 Зам, чиглэл дээр эргэлзэх зүйл огт байхгүй



📱 S-TECH HOUSE ULTRA PRO 4 таблет

🔋 Цэнэгээ маш сайн барьдаг, багтаамж өндөр
💪 Бат бөх, олон төрлөөр ашиглах боломжтой
🏁 Уралдаан тэмцээнд ч ашиглахад бүрэн тохиромжтой
👨‍👩‍👧‍👦 Энгийн үед:
• Хүүхдүүд кино үзнэ
• Хичээлээ хийнэ
• Бүх төрлийн контент асуудалгүй

👉 Машин дотор байхад ч нэг төхөөрөмж – олон хэрэглээ

Navi Market Mn Erka tnks bro
S-Tech House Doogee tnks

✅ Миний хувьд

🧭 Замын шийдэл – NAVIMARKETPRO GPS
📱 Бүх төрлийн хэрэглээ – S-TECH HOUSE ULTRA PRO 4

👉 Ийм чанартай, найдвартай 2 төхөөрөмжөөр
аялал, уралдаан, өдөр тутмын хэрэглээгээ бүрэн шийдсэн. Batzorig Natsagdorj

 -ийн эрхэм гишүүд,   авто машин хөлөглөдөг жолооч, залуус та бүхэнд Шинэ жилийн мэнд дэвшүүлье!🎄
31/12/2025

-ийн эрхэм гишүүд, авто машин хөлөглөдөг жолооч, залуус та бүхэнд Шинэ жилийн мэнд дэвшүүлье!🎄

21/08/2025

🌧🚙 Талархлын Пост 🚙🌧

2025 оны 8-р сарын 20, 21-ний өдрүүдэд үргэлжилсэн борооны улмаас нийслэл болон орон нутгийн олон газарт үер бууж, замын хөдөлгөөнд хүндрэл учирлаа. Шавар, усанд суусан олон арван иргэд тусламж хүсэж бидэнд хандсан бөгөөд Монголын Пажеро Клубын залуус тал бүрээсээ чин сэтгэлээсээ тусламжийн гараа сунгалаа.

🌟 Онцлох үйл явдлуудаас дурдвал:
• Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэж явсан 45 хүний суудалтай автобус шаварт суусан байсныг амжилттай татаж гаргалаа.
• Онцгой байдлын 2 автомашин Салхитын орчимд дуудлагатай явж байхдаа шаварт сууж, айлын байшингийн хана руу халтирч наалдсан байсан бөгөөд амжилттай чөлөөллөө.
• Нийслэлийн түргэн тусламжийн нэг машин төв аймгийн Түргэний голын ойролцоо шаварт суусан байсан бөгөөд шуурхай гаргаж, иргэдийн амь насыг хамгаалах үйлсэд нь дэмжлэг үзүүлэв.
• зурагтын шинэ эцэсийн ойролцоо яаралтай дуудлагатай явж байсан түргэний тэргийг ч мөн адил саадгүй гаргалаа.

🚙 Энэ хоёр өдөрт нийтдээ суудлын болон жийп төрлийн 70 гаруй автомашиныг амжилттай татаж гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ орууллаа.

💪 Монголын Пажеро Клубынхаа сайхан сэтгэлтэй, нэгнийхээ төлөө нэгдэж чаддаг залуусаараа үнэхээр их бахархаж байна. Та бүхэнтэйгээ хамтдаа байх үнэхээр сайхан!

#МонголынПажероКлуб
#АвранТуслахАжиллагаа
#БидНэгБаг

Монголын Пажеро Клубын Гишүүдийн Дүрэм1. Элдэвтэй, найрсаг харьцахБид бүгдээрээ жийп сонирхогчид учраас нэг зорилгын төл...
20/08/2025

Монголын Пажеро Клубын Гишүүдийн Дүрэм

1. Элдэвтэй, найрсаг харьцах
Бид бүгдээрээ жийп сонирхогчид учраас нэг зорилгын төлөө цугласан. Хүн бүрийг хүндэтгэн харьцаж, эерэг уур амьсгал бүрдүүлэх нь бидний хамтын хариуцлага юм.

2. Сурталчилгаа ба спамыг хориглоно
Группын зорилго нь жийп сонирхогчдыг нэгтгэхэд оршино. Хэрэгцээгүй спам, холбоогүй линк болон хувийн сурталчилгааг нийтлэхийг хориглоно.

3. Нууцлалыг дээдлэх
Групп доторх мэдээлэл, санал бодол, харилцан яриа нь зөвхөн гишүүдийн дунд үлдэх ёстой. Бусдын хувийн мэдээлэл болон эмзэг сэдвийг гадагш түгээхгүй байхыг анхаарна уу.

4. Хамтын ажиллагаа, туслалцаа
Пажеро сонирхогчид бие биедээ мэдлэг, туршлага, зөвлөгөөгөө харамгүй хуваалцаж, эвсэг, нэгдмэл хамт олон байхыг зорьно.

5. Авран туслах үйл ажиллагаа
Монголын Пажеро Клуб нь 2016 оноос хойш замд гацсан, тусламж хэрэгтэй болсон хүмүүст үнэ төлбөргүй авран туслах ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ уламжлалаа үргэлжлүүлэн, хүндрэлд орсон нэгнээ орхилгүй, нөхөрлөлийн гараа сунгах нь бидний бахархал, үнэт зарчим юм.

6. Монгол жийп соёлыг түгээе
Монголын жийп соёлыг зөв төлөвшүүлж, хойч үедээ үлдээхийн тулд клубын нэр хүндийг эрхэмлэн, соёлтой жолоодлого, зөв хэрэглээг түгээж явах нь бидний үүрэг.

Пажеро Клубын Зуны Нээлтийн АялалПажеро клуб маань 6-р сарын 14, 15-ны өдрүүдэд зуны нээлтээ тэмдэглэн, нөхөрсөг уур амь...
12/06/2025

Пажеро Клубын Зуны Нээлтийн Аялал
Пажеро клуб маань 6-р сарын 14, 15-ны өдрүүдэд зуны нээлтээ тэмдэглэн, нөхөрсөг уур амьсгалтай, хоёр өдөр нэг шөнийн аялалд гарахаар төлөвлөж байна.
Бидний аяллын чиглэл — байгаль дэлхий, түүх дурсгалаа хослуулсан Гүнжийн сүм.

📍 Хэзээ: 6-р сарын 14-ний өглөө
📍 Хаашаа: Гүнжийн сүм
📍 Хугацаа: 2 өдөр, 1 шөнө
📍 Хэн: Пажеро хөлөглөгч хэн бүхэнд нээлттэй.
📍 БЗД товчоо Carrefour/сансар/ 08:00 цагт

Бидэнтэй нэгдэж, зуныг хамтдаа хөгжилтэй, дурсамж дүүрэн угтъя! 🌄🚙

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00
Sunday 09:00 - 19:00

Telephone

99180608

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Pajero Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category