CRDi Форсунка засвар, худалдаа

CRDi Форсунка засвар, худалдаа Автомашины дизель CRDi форсунка шалгах, цэвэрлэх, засварлах, худалдаа

07/04/2026

LC200 маркийн 1VD хөдөлгүүртэй автомашин нь хүч сулрах, хааз авалт муудах зовиуртайгаар оношилгоонд ирсэн. Уг автомашинд өмнө нь өөр газарт 8 ширхэг форсунк сольсон боловч дорвитой үр дүн гараагүй байна. Мөн хөдөлгүүрийн ажиллагаа доголдож эхэлсэн байв.

Компьютер оношилгооны дүнгээр 4, 5, 6, 7, 8-р цилиндрийн форсункуудын ажиллагаа гацалттай, хэвийн бус байгаа нь тогтоогдлоо.

Иймд жолооч нарт анхааруулахад:
Форсункыг шинээр худалдан авч суурилуулахдаа заавал мэргэжлийн байгууллагад шалгуулж, тохируулга хийлгэж байхыг зөвлөж байна.

Утас:80906925

26/03/2026
24/03/2026
22/03/2026

💨 CRDI дизель машины түлшний шүүрээ удаан солиогүй бол юу болдог вэ?

CRDI (Common Rail Direct Injection) хөдөлгүүр нь маш нарийн ажиллагаатай, өндөр даралтын системтэй тул түлшний цэвэр байдал хамгийн чухал байдаг. Харин түлшний шүүрийг хугацаанд нь солихгүй удвал дараах ноцтой асуудлууд үүсдэг:

⚠️ 1. Форсунк (инжектор) гэмтэх
Шүүр бохирдвол нарийн ширхэгтэй хог, ус форсунк руу орж элэгдэл үүсгэнэ. Үр дүнд нь:
• Машин чичирнэ
• Хөдөлгүүр жигд ажиллахгүй
• Засварын зардал өндөр (хамгийн үнэтэй эд ангиудын нэг)

⚠️ 2. Өндөр даралтын насос эвдрэх
Бохир түлш насос руу орсноор дотор эд ангиуд зураас авч:
• Даралт унах
• Асалт муудах
• Бүрэн эвдрэлд хүрэх эрсдэлтэй

⚠️ 3. Хөдөлгүүр асахгүй болох / хүч муудах
Шүүр бөглөрөх үед түлшний урсгал багасч:
• Хүч сулрах
• Хурдасгал муудах
• Зарим үед огт асахгүй

⚠️ 4. Түлшний зарцуулалт ихсэх
Буруу цацалт → шаталт муудах → түлш илүү иднэ

⚠️ 5. Ус орж зэврэлт үүсэх
Шүүр ус ялгах үүрэгтэй. Солихгүй удах үед:
• Ус системд орно
• Зэв, гэмтэл нэмэгдэнэ



✅ Тэгвэл яах ёстой вэ?
✔️ 8,000 – 15,000 км тутамд шалгаж, солих
✔️ Чанартай түлш хэрэглэх
✔️ Өвөл болохоос өмнө заавал шинэ шүүр тавих



💡 Санамж:
“Түлшний шүүр бол жижиг эд анги мэт боловч, солихгүй удвал хэдэн саяын засвар дагуулдаг!”

👉 Машинаа хайрлая гэвэл шүүрээ цаг тухайд нь солиорой!

Хаяг: Шар хад явах зам дагуу Эрдэнэтолгойн замын урд Эрч гранд гэж байгаа

Утас: 80906925

17/03/2026

🚗💨 Дизель хөдөлгүүр яагаад хар утаа хаядаг вэ?

Та машин асаахад эсвэл хурдаа нэмэхэд хар утаа ихээр гарч байна уу? 🤔
Тэгвэл дараах нийтлэг шалтгаануудыг шалгаарай!

🔧 1. Агаар дутмаг байх
Агаарын шүүлтүүр бохирдсон эсвэл бөглөрсөн үед түлш бүрэн шатахгүй.

⛽ 2. Форсунк (шүршигч) муудах
Түлш жигд цацагдахгүй бол шаталт алдагдаж хар утаа гарна.

⚙️ 3. Турбо доголдох
Турбо агаар хангалттай шахахгүй бол хөдөлгүүрт агаар дутаж утаа нэмэгдэнэ.

🔩 4. EGR систем бохирдох
Хавхлага гацсанаар хүчилтөрөгчийн хэмжээ буурч шаталт муудна.

🔥 5. Түлшний системийн тохиргоо алдагдах
Хэт их түлш шахагдвал шаталт бүрэн явагдахгүй.

🛠️ 6. Хөдөлгүүрийн элэгдэл
Компресс буурвал шаталт сул болж утаа нэмэгддэг.

🧪 7. Чанаргүй түлш
Бохир эсвэл стандартын бус түлш шууд нөлөөлнө.


Хаяг: Шархад явах замд – Эрдэнэтолгойн автобусны буудлын урд, Эрч Гранд

Утас:80906925

19/04/2024

CRDi Bongo3-ын форсунк хэрхэн шалгадаг вэ?

Холбогдох утас : 80906925

14/04/2024

Бүх төрлийн CRDi форсунка, өндөр даралтын насос-д засвар үйлчилгээ, худалдаа хийж байна.

Холбогдох утас : 80906925

Address

БЗД 8-р хороо ЦИС 1-1
Ulaanbaatar
13290

Telephone

+97680906925

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when CRDi Форсунка засвар, худалдаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to CRDi Форсунка засвар, худалдаа:

Share