Авто Боломж - Японоос

Авто Боломж - Японоос Японоос таны хүссэн машиныг хамгийн хямдаар захиалгаар оруулж ирнэ

Танд Японоос захиалгаар машиныг хамгийн боломжийн үнээр оруулж ирэх боломжийг санал болгож байна.

Гадаа хонуулсан машинаа өглөө халаахдаа:– Хаазан дээр гишгэлгүй start button 2 дарж On горим дээр 20секунт байлгаж идэвх...
27/11/2025

Гадаа хонуулсан машинаа өглөө халаахдаа:
– Хаазан дээр гишгэлгүй start button 2 дарж On горим дээр 20секунт байлгаж идэвхгүй болсон аккумуляторын цэнэгийг сэргээж өгдөг.
– Буцааж Off болгоод, машинаа асаана.
– Мэдээж Паараа Auto горим дээр шилжүүлэх хэрэгтэй. Учир нь мотор халаагүй учраас Радиаторын хөргөлтийн шингэн халаагүй. Тэр халж байж паар халуун үлээнэ.
– Машинаа болж өгвөл халаах явцдаа хропны речакаа D дээр тавьбал мотор ачаалал авч түргэн халдаг.
– Мэдээж эхэлж хөдлөөд 300-400м орчим газрыг маш зөөлнөөр явж хөлдүү байгаа амартизатороо ажиллагаанд зөөлнөөр дасгах хэрэгтэй. Энэ нь явах эд ангид сайнаар нөлөөлнө.
– Машин маань нэгэнт халаад хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлж эхэлсэн бол паарны температурыг 26-28дээр тавиарай. Мөн хэмжээг нь 3 зураас дээр байлгавал шатахуун зарцуулалтанд эерэгээр нөлөөлнө.

15/08/2025

Hybrid машины баттерэйны сэнсийг цэвэрлэж байгаарай!

09/07/2025
  HYBRID машин шаварт суувал Машинаа эхлээд унтраа.Тормоз дээрээ гишгэхгүйгээр On товчийг нэг дарАраагаа "Р" дээр байлга...
06/06/2025

HYBRID машин шаварт суувал Машинаа эхлээд унтраа.
Тормоз дээрээ гишгэхгүйгээр On товчийг нэг дар
Араагаа "Р" дээр байлгаж 4 удаа хаазаа гишгэ
Дараа нь "N" дээр байлгаж 4 удаа хаазаа гишгэ
Буцаад "Р" дээр тавиад 4 удаа хаазаа гишгэ(мэдээж энэ бүх үйлдлийн үед тормоз гишгээтэй байна)
Одоо тормоз дээр гишгэсэн хэвээрээ "On" товчоо дар.
Дэлгэц дээр 4WD гэсэн бичиг гарсан байхаас гадна VSC! Салсан гэсэн анхааруулга гарна. Одоо ухрах болон зүтгүүлэхэд асуудалгүй.

04/06/2025

Зураас арилгах

18/04/2025

Машинд үлдээхэд аюултай зүйлс

Приус 40 41 ийн ялгааг нь тайлбарлаж өгъе.  #Приус40. Battery нь шинэчлэгдсэн Приус 50-ийхтай адилхан, хүчин чадал өндөр...
16/04/2025

Приус 40 41 ийн ялгааг нь тайлбарлаж өгъе.
#Приус40. Battery нь шинэчлэгдсэн Приус 50-ийхтай адилхан, хүчин чадал өндөр сүүлийн үеийн технологийн шингэн battery-тай, мөн багажиндаа нэмэлт суудалтай, энэ нь суудлаа буулгаад 41 болдог давуу талтай гэсэн үг.
#Приус41 Battery нь приус 20,30-тай ижилхэн байдаг ба үйлдвэрийн баталгаа нь 200.000km байдаг болохоор battery-ний асуудал нэлээдгүй гардаг. 5 суудалтай
(Приус40-ийнх 400.000km-ийн үйлдвэрийн баталгаатай)
- Зарим хүмүүс 40 battery-г муу, эвдрэхээрээ үнэтэй, бас олдодгүй гэж ярьдаг нь маш өрөөсгөл ойлголт юм. Battery бараг л эвдэрдэггүй болохоор сэлбэгийн газрууд нэг их оруулж ирдэггүй, мөн үнэ нь 1.2 саятай байдаг шүү.
- 2015 оноос хойш сери-2 буюу дараачийн шинэчилэгдсэн загвар гарсан байдаг.
- Одоо L, S, S Touring, G, G-Touring загваруудын хоорондын ялгааг тайлбарлаж өгъе.
- G Touring гэдэг нь 3 хаалга смарт, хурд түгжигч, 3 салаа гэрэл, их гэрэл шүршигчтэй, руль нь арьсан болдог. Гадна талдаа гэвэл 17 сток обуд болон хормойтой болж өгдөг, мөн гуперны нэмэлт гэрэлтэй.
- Мөн бензин идэлт гэвэл приус 20,30-тай адилхан.
🚗 Приус 40,41 G Touring Skylight гэдэг загвар нь шилэн дээвэртэй байдаг.
🚗 G гэдэг нь 16 тай сток обудтай, хормойгүй болдог ба бусдаар G Touring-тай ижил.
🚗 S Touring гэдэг нь зөвхөн жолооч талын хаалга смарт, хурд түгжигч байхгүй, энгийн рультай, бусдаар G Touring загвартай ижилхэн.
🚗 S гэдэг загвар нь жолооч талын хаалга смарт, 2 салаа их гэрэлтэй, бусдаар G загвартай ижилхэн.
🚗 L гэдэг нь таг энгийн гэсэн үг.
2 салаа гэрэл, жолоочийн хаалга смарт, гуперны нэмэлт гэрэл байхгүй гэх мэт үйлдвэрийн тоног хамгийн муу загвар гэсэн үг.
🚗 За ингээд эцэст нь хэлэхэд Приус 20, 30-тай харьцуулашгүй унаа шүү ххэ.
Winter package
Toyota Winter Package тоноглол гэж юу вэ?
Японы хойд нутгууд хүйтэн цаг ууртай, хур тунадас их унадаг бөгөөд эдгээр бүс нутагт зориулж Тоёотагаас хэрэглэгчид зориулж машинаа захиалж авахдаа нэмэлт төлбөр төлж Winter Package буюу хүйтэн цаг уурт тохирсон багц сонгож авахыг санал болгодог.
- Winter Package машиныг хамгийн энгийн таних арга бол арын гэрлийг харахад баруун талд нь нэмэлт улаан цайртай харагддаг. Цас бороо манантай үзэгдэх орчин хязгаарлагдмал үед нэмэлтээр асдаг манангийн гэрлийг их гэрэл дотор эсвэл гупер дээр тусад хосоор нь эсвэл зөвхөн баруун талдаа асдаг байхаар суурилуулж өгсөн байдаг.
- Энгийн машины хөргөх шингэний концетраци 30% байдаг энэ нь -15 хэмд хөлддөг. Харин 50% болсоноор -35 хэмд хөлдөхгүй. Хөргөх шингэнийг илүү хурдан халаахын тулд яндан дээр нэмэлт халаагуур тавьж өгсөн байдаг.
- Машиныг асаах стартер энгийн машиных 1.3кВт байдаг бол хүйтэн нөхцөлд зориулсан машиных 1.7кВт хүчин чадалтай байдаг.
- Хөлддөггүй илүү хүчин чадалтай том цэнэг хугаагуур (аккумлятор) тавьсан байдаг
- Салоны паарны радиатор халдаг нэмэлт халаагчтай. Салооны паар ажилуулахад илүү хурдан халдаг.
- Урд салхины шил, хойд шил, урд 2 хаалганы шил, хажуугийн 2 толь нь цас мөс арилгах нэмэлт халаагчтай байдаг.
- Урд болон хойд шилний шил арчигчний сахал нь хүйтэнд хөлдөггүй, цас мөс наалддаггүй байдаг.
- Машины дээвэр, шал, хаалганы хэсгүүдэд дулаалгын нэмэлт материал болох цулхай ашиглаж дулаалж өгсөн байдаг.
* Мөн ихэнх машинуудад үйлдвэрээс болон нэмэлтээр суурилуулсан алсаас асаагчтай байдаг
* Хүйтэн цас их ордог газар явдаг машинууд хөдөлгүүрийн болон явах эд ангийн хэсгийг зэвэрч цоорохоос хамгаалж нэмэлт тосон цацлага түрхсэн байдаг. Мөн явах эд анги, рамны хэсгийг зэврэлтэнс хамгаалж тусгай будгаар будсан байдаг гэжээ.

Address

Khan-Uul District
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Авто Боломж - Японоос posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category