09/06/2025
Project # 2 ER Emission Reduction. Used Cars. Trusted Performance.
2020 оноос 2025 он хүртэлх хугацаанд Монгол Улс хуучин автомашины импорт эрчимтэй нэмэгдэж нийт 235,424 орчим тээврийн хэрэгсэл оруулж ирсэн бөгөөд эдгээрийн дийлэнх нь Япон болон БНСУ-аас гаралтай байна. Эдгээр автомашинууд нь тээврийн хэрэгцээг хангахад тус нэмэр болсон ч, насжилт ихтэй, тул байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна.
Байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөө
Тээврийн салбар нь Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын 20 дээш хувийг эзэлдэг. Хүйтэн уур амьсгал, замын түгжрэлтэй, ялангуяа өвлийн улиралд агаарын чанар ноцтой доройтож байна.
Хуучин автомашинууд нь нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), азотын ислүүд (NOx), нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) зэрэг хорт бодисуудыг их хэмжээгээр ялгаруулдаг тул уушгины өвчлөлийг нэмэгдүүлж, нийт ард иргэдийн эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлж байна.
Агаарын бохирдлын түвшин аюулгүй хэм хэмжээнээс 5–8 дахин давсан тохиолдол олонтаа бүртгэгддэг бөгөөд энэ нь амьсгалын замын өвчлөл, ялангуяа хүүхдүүдийн дунд нас баралтын тохиолдлыг нэмэгдүүлж байна. Мөн хуучин автомашинуудын түлш зарцуулалт өндөр байдаг нь CO₂-ын ялгарлыг өсгө байна.
Boron-CLS-Bond® нь орчин үеийн нийлэг тос болон бага хүхэртэй түлшинд хольж хэрэглэдэг, био-задралд ордог дэвшилтэт технологи юм. Энэхүү шийдэл нь:
Утаа ялгарлыг мэдэгдэхүйц бууруулна
Хөдөлгүүрийн ажиллагааг сайжруулж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлнэ
Эд ангийн элэгдлийг бууруулж, ашиглалтын хугацааг уртасгана
Түлшний зарцуулалтыг багасгаж, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ
Энэхүү технологийг автомашины тос, түлш, тосолгооны материалд нэвтрүүлснээр анх удаа хөдөлгөөнт эх үүсвэрээс баталгаатай нүүрстөрөгчийн офсет болон карбон кредит бий болгох боломжтой болсон.
Монгол Улсад тулгамдаж буй хуучин автомашины асуудлыг ойлгож, шинэлэг, баталгаатай шийдлүүдийг эрэлхийлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна.
Бидний хэрэгжүүлсэн эхнии төсөл болох хэт бартаат замын уралдаан “Performance”-ийн салбарт хэрэгжүүлсэн манай төсөл амжилттай үр дүн гарсан тул , бид бахархалтайгаар хоёр дахь төслөө эхлүүлж байгаагаа зарлаж байна: