Улаан Борх-Жолооч бэлтгэх сургалтын төв

Directions Website

Улаан Борх-Жолооч бэлтгэх сургалтын төв ​"Жолооны үнэмлэх биш,
АМЬДРАЛЫН ХАРИУЦЛАГЫГ атга."


Элсэлтийн албатай холбогдох:
80040059 80040095 80010095

Авто ослын хохирогчоос
Авто сургуулийн захирал болсон нь:
Одоогоос 3 жилийн өмнө тэр нэгэн намрын өглөө Сэтгэл түгшин тэвдэх надад үл таних дугаараас дуудлага ирснээр миний амьдралын түүх энэ хүртэл бичигдсэн юм. "Амрыг эрье. Бид хэн болохыг тогтоож чадахгүй байна. Та Шүүх эмнэлэг дээр ирж мөн эсэхийг нь таньж өгнө үү." дийд дийд дийд .... Энэ л дуудлага намайг өнөөдөр жолооч бэлтгэх сургалтын төвийн захирал болгосон билээ.
Яахаа мэдэхгүй ядарч явахад яасан их асуудал вэ гэгчээр ар араасаа л олон асуудлууд ундарч байлаа. Идэвхтэй, Инээд хөөртэй, Даруухан агаад эгэлхэн амьдралаас анир чимээгүй нам гүм намайг өндийх аргагүй болтол минь бүрхэж авсан юм.
Сэтгэлийнхээ дотоод руу өөрийнхөө гүн рүү улам улам бүр шумбаж байлаа. Тэнд зөвхөн ганцаардал яагаад , яагаад гэж асуусан мянга мянган асуултууд л намайг тойрон эргэлдэж байсан юм. Орхиод явсан нөхөртөө гомдож орилж хашхирчихмаар ч юм шиг. Орхигдож үлдсэн өөрийгөө харахаар хохирогч ч юм шиг. Овилгогүй загнах өрөөл бусдыг хархаар шүүгч яллагч ч юм шиг. Яг л зүүд шиг энд эсвэл тэнд бүдчин байлаа.
Өөдөсхөн жаахан үрсээ харахаар одоо аавгүй яаанаа гэх аймшигтай тодорхойгүй нөхцөл байдал. Үлдсэн бид яаж амьдарна аа гэх бодолтой зэрэгцэн өөр үл таних ертөнцөд Тэр минь юу туулж яваа бол гэх том айдас бас зэрэгцэн сэтгэл түгшээж байлаа. Тэр минь бүхнээ алдаж бид Аав аа алджээ. Алдаа хаана байна, гажуудал хаана байна гэж тархи дахин дахин тэмтчин ханиа хайж байлаа. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг буцаах боломжгүйг, өнгөрөөд өгсөн хүнийг босгоод ирэхгүйг, Амьдрал надад хангалттай заасан. Гэсэн ч би түүнийг амьдруулахыг хүсэж байсан юм. Нүдээрээ харж гараараа тэмтэрсэн зүйлдээ итгэсэн ч гэлээ мөнхийн эргэлзээ дунд тархи гашлан байсныг би санадаг юм. Арай биш байсан бол яаанаа? Би буруу таньчихсан юм болов уу? Арай үхээгүй байхад нь оршуулчихсан юм биш биз дээ? Эсвэл надаар тоглоод байгаа юм болов уу? Мянга мянган бодлууд эргэлзээнүүд заримдаа түүнийг хаалгаар оруулж ирнэ, Заримдаа хажуудаа унтуулдаг байлаа. Үнэхээр олон олон бодлууд тархи задлах шахах мэт мөчүүдэд би гэрээсээ гараад хэдэн километр ч хамаагүй, хэдэн цагаар ч хамаагүй Хаашаа ч хамаагүй, ядарч сульдаж унтлаа дотоодоосоо түүнийг хайн Алхдаг байлаа. Нэгэн өдөр би ойлгосон юм. Түүнийг хаашаа ч яваагүйг, харин миний сэтгэлд үүрд үлдсэнийг нь. Миний түүнийг хайрлах хайр дуусаагүйг. Илэрхийлж амжаагүй үлдсэн хайр аа би Түүнийг санах болгож хувиргасанаа одоо л би ойлгох шиг боллоо. Яг л энэ мэдрэмжээр аавыг нь хүүхдүүддээ үлдээхээр шийдлээ. Нөгөө хайгаад байсан гажуудал автын осол байлаа. Олдохгүй байсан алдаа нь жолоочийн хариуцлага алдсанд байлаа. Харин би автын ослын дараах хохирогчид ямар их шаналал ганцаардал, Цөхрөл, Өөрчилж болохгүй хувь тавилан туулдагыг Өөрийн биеэр мэдэрч байлаа. Нөхрийн минь үүсгэн байгуулсан компанийн гэрчилгээ ширээн дээр хэвтэж харагдана. Харин түүний зүрх сэтгэлд байсан бүтээхийг зорьж байсан зорилго миний тархинд сонсогдож байлаа.
Тиймээс ээж нь шийдлээ. Хэдүүлээ жаахан тэвчээр бас ухаан зарцуулая. Үүнийг хэн нэгэнд найдаж бас орхиж болохгүй. Хохирч суухаа болиод тэмцэцгээе гэж хэлээд нээж ч чадаагүй байгаа сургуулийнхаа алсын харааг тодорхойлохоор манай удирдах зөвлөлийн хурал бидний гал тогооны өрөөнд үргэлжиллээ. Болоод өнгөрсөн бодит нөхцөл байдлыг дахин нэг ярилцаж, Хүүхэд бүрээсээ юуг мэдэрч байгааг юунаас айж байгааг, Ямар ямар тэвчээр хатуужил гаргаж чадхыг нь асууж улаан дэвтэр дээрээ бичин алхамуудаа нэг нэгээр нь төлөвлөсөн шөнө байлаа. Компанийн гэрчилгээн дээрх нэрээр авто сургуулиа нэрлэхээр санал нэгтэйгээр зөвшилцлөө. Жолооч бэлтгэх сургалтын төвийнхөө логог Хийх санал гарч бүгд өөр өөрийн дуртай дүрсүүдээ нэрлэв. Яг энэ мөчид том охин ингэхэд Ээж та жолооны дүрэм мэдэх юм уу гэж асуулаа. Бид юу туулж байна? Бид юу мэдэрч байна? Бид нийгэмд юуг хүргэж чадах вэ? - Энэ бүгдээс бидний АЛСЫН ХАРАА-ЭРХЭМ ЗОРИЛГО нэгэнт тодорой болсон юм. Жолооч нарт дүрмийн мэдлэг, жолоодлогын ур чадвар байхаас гадна Жолоочийн үүргийг чандлан биелүүлэх ухамсар , ур ухаан байх ёстой байдаг юм байна. Жолоочийн хариуцлагын ард - Амьдралын, амьны хариуцлага оршдог юм байна. Тиймээс бид сургалтын төвөөрөө дамжуулан "Жолооч та амьдралын хүрдээ атгаж яваагаа үргэлж санаж хором бүртээ хариуцлагатай" байх шаардлагатай шүү гэсэн мессежийг хүргэхийн тулд зориг шулуудан тэмцсээр өнөөдөр би УлаанБорх авто сургуулийн захирал нэгэнт болжээ. Энэ бол зөвхөн жолооны сургууль биш, харин үнэ цэнэтэй амьдралыг хамгаалах гэр бүлийн минь амлалт болж АМЬ орсон билээ. Би энэхүү пэйжээрээ дамжуулан олон нийтэд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ойлголтуудыг түгээн дэлгэрүүлэхээр зорин хөтлөх болно.

05/08/2026

😡ЖОЛООЧ БОЛНО ГЭДЭГ ЗҮГЭЭР НЭГ ЭРХ АВАХ ХОББИ БИШ
Багш хүний хувьд шавь нартаа болон замын хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нарт энэ үгийг дандаа сануулдаг.🚗⚡

11/07/2026

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 103 жилийн ойн баяр наадмын мэнд дэвшүүлье.

07/07/2026
07/07/2026

2026.07.07-ны хотын жолоодлогын дадлагын цаг амжилттай явагдаж дууслаа

06/07/2026

Жолооч та. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс жолооч бүр машиндаа дараах 3 зүйлийг ЗААВАЛ байлгах үүрэгтэй.
🔺 Ослын зогсолтын тэмдэг: Гэнэтийн осол, саатлын үед бусад жолооч нарт замын голд аюул байгааг алсаас сануулж, дахин осол гарахаас сэргийлнэ.
🩹 Анхны тусламжийн хайрцаг (Аптек): Осол, гэмтэл гарсан тулгар цагт эмнэлгийн тусламж иртэл хүний алтан амийг тогтоох хамгийн чухал зүйл.
🧯 Гал унтраагуур: Машин техник л болсон хойно цахилгааны утас богино холбоо үүсэхээс эхлээд гал гарах эрсдэл хэзээд бий. Тэр үед галыг шуурхай унтраах цорын ганц зэвсэг.
Эдгээр хэрэгслүүд таны машинд бэлэн, бас ХУГАЦАА НЬ ДУУСААГҮЙ байгаа юу?
Яг одоо тээшээ нээгээд нэг шалгаад үзээрэй жолооч нараа! 👇🚗

06/07/2026

Холбоо барих дугаар: 8004-0095
8004-0059

05/07/2026

🚨 АВТОМАШИН БОЛ ТОГЛООМ БИШ!
​Саяхан Тайланд улсад 11 настай хүүхэд автомашин жолоодож байгаад мөргөл хийж байсан лам нарыг мөргөж, улмаар олон хүний амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулсан аймшигт хэрэг гарлаа. Энэхүү харамсалтай үйл явдал нь зөвхөн нэг гэр бүлийн биш, нийгмийн хэмжээний маш том сургамж, сануулга болж байна.
​"Миний хүүхэд мундаг, машин бариад сурчихсан" гэж хөөрцөглөх, эсвэл хараа хяналтгүйгээр машины түлхүүрээ ил үлдээх нь ямар их хор уршигтайг бидэнд дахин нэг удаа харуулсан үйл явдал байлаа."😢
​💡 Жолооч бэлтгэх сургалтын төвөөс эцэг эхчүүддээ анхааруулж байна.
🙏 Автомашин жолоодох нь зөвхөн техникийн ур чадвар биш, сэтгэл зүйн төлөвшил, дүрэм мөрдөх ухамсар, гэнэтийн нөхцөл байдалд шийдвэр гаргах чадварыг шаарддаг. Тиймдээ ч хуулиар жолооны эрх авах насыг 18 гэж зааж өгсөн байдаг.
🙏Хүүхдэдээ хайртай байх нь тэдний хүссэн болгоныг зөвшөөрөх гэсэн үг биш юм. Машины түлхүүрийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалж, ухамсар суугаагүй насан дээр нь хэзээ ч жолооны ард суулгаж болохгүй.
​🙏Таны гаргасан нэг хоромны хайхрамжгүй байдал бусдын нандин амь нас, бүхэл бүтэн гэр бүлийн элэг бүтэн байдлыг сүйтгэх аюултай.
​Жолоо барих нь зөвхөн "механикийг хөдөлгөж сурах" биш, ХАРИУЦЛАГА юм. Хүүхдээ зөв хайрлаж, ирээдүйн ухамсартай, хариуцлагатай иргэн төлөвшүүлцгээе.

04/07/2026

*** ТАНЫХ БҮРЭН ҮҮ?
🛑🤔👇🚗
"Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч бүр хуулийн дагуу дараах бичиг баримтуудыг заавал биедээ эсвэл машиндаа авч явах үүрэгтэй байдаг. Үүнд:
1️⃣ Жолоодох эрхийн үнэмлэх (тухайн ангиллын)
2️⃣ Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
3️⃣ Жолоочийн хариуцлагын даатгалын баталгаа
4️⃣ Тусгай тэмдэглэл бүхий бичиг баримт (шаардлагатай бол) 👇🚗

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Улаан Борх-Жолооч бэлтгэх сургалтын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category