Tulga Motors

Tulga Motors “Tulga Auto Service”-ийн албан ёсны пэйж хуудас

📣📣📣OUTLANDER ASX JEEP, DODGE КРОП БЭЛЭН ИРЛЭЭ📣📣📣☎️88104509
21/08/2024

📣📣📣OUTLANDER ASX JEEP, DODGE КРОП БЭЛЭН ИРЛЭЭ📣📣📣
☎️88104509

Урин дулаан цаг ирж аялал зугаалгаар явахаар зэхэж байна уу. Хэрэв тийм бол танд автомашинаа бэлдэх дараах зөвлөгөөг хүр...
02/07/2024

Урин дулаан цаг ирж аялал зугаалгаар явахаар зэхэж байна уу. Хэрэв тийм бол танд автомашинаа бэлдэх дараах зөвлөгөөг хүргэж байна. Манай Монгол орон томоохон хот суурин газар багатай, хөдөө орон нутагт авто засвар үйлчилгээний төвүүд байхгүй учир жолооч нар маань өөрсдөө тээврийн хэрэгслээ бэлтгэж, хянаж явах шаардлагатай болдог. Үүнд :

1.
Та хамгийн сүүлд хөдөлгүүрийнхээ тосыг хэзээ сольсон бэ? Автомашин үйлдвэрлэгчид моторын тосыг 5,000 км тутамд солих шаардлагатай гэж зөвлөдөг. Харин Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд хавар намартаа солих шаардлагатай болдог. Тэгэхлээр та эхлээд хөдөлгүүрийн аль нэг хэсгээс моторын тос хөлөрсөн, шүүрсэн, гоожсон, туссан хэсэг байгааг сайтар ажиглаарай. Хэрвээ тийм бол тос гоожилтийг зогсоох шингэн хийгээд үзэх хэрэгтэй. Мөн та аян замд гарахдаа хөдөлгүүрийн тосыг дундарсан үед нэмэх эсвэл ижил төрлийн тос 1-2 л аваад гарахад илүүдэхгүй.

2.
Хөдөлгүүрийг асаагаагүй хүйтэн үед шалгах хэрэгтэй. Хэрэв дундарсан бол нэмээд бага хэмжээгээр нөөц аваад явахад илүүдэхгүй. Мөн та радиаторын салхи орох хэсэгт ялаа шумуул орж хэвийн ажиллагааг алдагдуулахаас сэргийлж урд хэсэгтээ нарийн шүүртэй тор хийгээрэй.

Хөргөх шингэний түвшинг хөдөлгүүр асаагүй хүйтэн үед шалгах
Хурдны хайрцгийн болон редукторын тосны түвшинг шалгуулах

3.
Таны аян замын тав тухыг хангах гол зүйлсийн нэг бол гарцаагүй явах эд анги. Тиймээс та аян замд гархаасаа өмнө шороон замаар яваад үзээрэй. Ингэхэд ямар нэг зүйл дуугарч байвал заавал засварын газраар оношлуулаарай. Өндгөн тулгуур, амортизатор, тэнцүүлэгч, рүлийн шарнерууд зэргийг шалгаж солиулах шаардлагатай.

4. #Дугуй
Дугуйн хийн даралт, дугуйн бөөрөн хэсэгт үүссэн хаван зэргийг шалгаарай. Мөн та өвлийн дугуйгаа хараахан сольж амжаагүй бол өвлийн дугуй зуны улиралд хөдөө замд тун тохиромжгүй юм. Учир нь өвлийн дугуй зөөлөн байдаг учир бартаа ихтэй замд хүнд ачаатай явснаас үүдэн хаван үүсэн, хагарах, хэт халуунаас болж буудах зэрэг асуудал гарах магадлал их байдгаас гадна хурдан элэгддэг. Хэрвээ та жийп ангиллын автомашин тай явах гэж байгаа бол олгой хамер хийхэд илүүдэхгүй. Учир нь том дугуй нь гэнэтийн цохилт болон том чулуу, нүхэнд цохиход обудны ирмэгээр маш хурдан хий алдаж тэнцвэр алдах магадлалтай байдаг.

5. #Гэрэл
Хөдөө орон нутгийн замд шөнө оройгоор явах хэрэг багагүй гардаг билгээ. Энэ тохиолдолд хол болон ойрын гэрэл дутуу, муу тусгалтай, тусгалын тохиргоогүй байх нь замын саад, огцом эргэлт зэргийг урьдчилан хараах боломж мууддаг. Ийм таны аяллын төлөвлөгөөнд шөнө оройгоор замд явах төлөвлөгөө байгаа бол хол ойрын гэрлээ заавал шалгуулаарай.

6. #Ачаа
Бүх төрлийн автомашин анх үйлдвэрлэхдээ л өөрийн гэсэн даацыг тодорхойлсон байдаг. Энэ даацын тэмдэглэл нь жолооч талын хаалган дээр юм уу эсвэл хаалганы хажууд байдаг. Энэ тэмдэглэгээн дээр автомашины стандарт дугуй хэмжээ, ачаатай болон ачаагүй үеийн дугуйн даралтын хэмжээ, даацын хэмжээг заасан байдаг. Хэрэв үйлдвэрээс заасан энэ заалтын хэтрүүлбэл явах эд ангид нөлөөлөхөөс гадна явдал хатуу болж дугуй хагарах, буудах, хавантах эрсдэлтэй байдаг.

7.
Ямар ч тохиолдолд юунд ч бэлэн байх үүднээс дараах зүйлийг авч яваарай. Нөөц дугуй, аюулгүй гурвалжин, дугуйгаа солих өргүүр болон түлхүүр багаж ав. Түүнээс гадна танд моторын тос, шил угаагчийн шингэн ба хөргөлтийн шингэн ачаандаа хийж явахыг зөвлөе. Мөн автомашин чирэх татлага болон аккумуляторын холбогч нь байх ёстой л зүйлс юм.

8.

Халуун өдөр бага түлштэй явахгүй байх хэрэгтэй. Энэ нь бензин насос эвдэж болох юм.
Автомашинд аптек ба гал унтраагч заавал авч явах хэрэгтэй. Үүнээс гадна зарим нэгэн чухал зүйлс бий. Барилгачдын бээлий, канистр сав, гал хамгаалагчийн гэр, чийдэн, отвёртка, ком багаж үүнд багтана.
Автомашины шил цуурсан бол хумсны тунгалаг лакаар тогтоож болно. Энэ нь цууралтыг зогсоож, үйлчилгээний төвд засварлуулахад хүргэж өгнө.
Хэрэв таны автомашины дугуй хагарсан, нөөц дугуй байхгүй, гэвч насос байвал дараах аргыг хэрэглэ. Насос руу 1 л ус хийгээд, дугуй руу зөөлөн шах. Цааш нь дугуйн хошууг эргүүлж хийл. Ингэснээр хөдөлгөөний үед ус дугуйн доторх гадаргууг бүрхэж хийг алдагдуулахгүй болгоно.
Бороотой өдөр автомашины цонх цантаад байдаг. Тэгвэл автомашины цонх цантвал алчуураар цонхоо арчихыг бүү яар. А/С асаахад салон доторх агаар хуурайшиж цонх цантахаа болино.
Хот хөдөөгүй түлшээ хэмнэх нь чухал. Та тэгвэл машинаа зөөлөн хөдлөх ба зөөлөн тоормослох нь бензин хэмнэхэд тустай. Автомашинаа элдэв зүйлээр дүүргэх хэрэггүй. Нэмэлт 45 кг ачаа бүрт түлш зарцуулалт 2%-аар ихэсдэг.

9. 💃
Ихэнх эмэгтэй жолооч нар гаднаас тоос шороо орох, үнэр үнэртэхээс хамгаалж ихэвчлэн дотор агаарын эргэлт дээр тохируулсан явж байгаад бороо цас орох үед өөрчлөхийг мартах ч юмуу мэдэхгүй тохиолдол байдаг. Тиймээс бороо цас орох үед шил цантдаг учир салоны дотор гадна агаарын тохируулгыг гадна агаар дээр оруулах дээр тавих хэрэгтэй.

Дугуй хагарсан бол зам чөлөөлж захруу шахаж зогсох хэрэгтэй. Шулуун замд хурдтай явж байх үед хэсэг газар шалбааг ус болон нойтон гадаргуу тааралдвал зайлшгүй хурдаа хасаж гарах шаардлагатай. Хурд ихсэх тусам зам дугуйн зууралт багасдаг учир замын гадаргуу гэнэт өөрчлөгдөхөд зууралт алдагдаж, шарвах, бүтэн эргэх, онхолдох аюултай байдаг.

Шулуун замд жолоог 2 гараараа 10 цаг 10 минутын байрлалд сайн барьж явах хэрэгтэй нэг гараараа жолоодох нь гэнэт нүх дайрах, дугуй хагарах үед автомашиныг жолоодож дийлэхгүйд хүргэдэг. Хурдтай явах үед автомашины шилийг гэнэт их онгойлгох нь агаарын урсгалд цохиулж автомашин тогтворгүй болно, том ачааны автомашин автобустай ойрхон зөрөх үед хурдаа сааруулан зөрөх талын цонхыг хаах хэрэгтэй.

10. Гол усаар гатлан гарах зөвлөмж
Зуны улиралд гол мөрөн үерлэх асуудал их байдаг. Хэдий таны аялж байгаа газарт бороо ороогүй ч ойролцоох уул толгодод бороо орсон бол голын усны төвшин гэнэт нэмэгдэх магадлалтай байдаг. Тиймээс урд өдөр нь гарч болоод байсан гарам маргааш нь гарахад хэцүү болчих тохиолдол гардаг. Та автомашинаараа гол гатлах гэж байгаа бол эхлээд явганаар гаталж үзэх нь зүйтэй.

Ингэснээр усны төвшин урсгалын хурдыг тодорхойлж зөв замаа олно. Хэрэв гарамгүй газраар гарах бол маш сайн судалж байж гатлаарай.

11.

Зайлшгүй газарчинтай эсвэл тухайн орон нутгаа сайн мэддэг хүнтэй байх ёстой. Учир нь говьд зүг чигээ баримжаалах уул, толгод байдаггүй.
Зүг чигийн баримжаа авах хэрэгслүүдтэй байх нь чухал. Луужин, GPS гэх мэт.
Газрын зураг хэрэгтэй
Говийн элсэн дунд явахад автомашин жолоодох чадвар, туршлага их шаардагддаг. Тиймээс сайн жолоочтой байх
Говь маш өргөн уудам нутаг дэвсгэртэй учраас тухайн явж буй улирлынхаа бэлтгэлийг их сайн базаах ёстой. Тухайлбал, гал хөсний хэрэгсэл, дулаан хувцас гэх мэт
Уух шингэн төрлийн ундаа хангалттай хэмжээгээр авч явах
Говийн нөхцөл байдал баримжаа муутай учраас шөнийн аялал аль болох хийхгүйг эрмэлзэх хэрэгтэй.

12.
Хайбрид машины тээшний хэсэгт асгарах шингэн зүйл тээвэрлэхгүй байхыг хичээгээрэй. Учир нь ихэнх хайбрид автомашины зай хураагуур нь тээшний доод хэсэгт байрладаг тул шингэн зүйл асгарч цахилгаанд богино холбоо үүсгэх улмаар шатах гэмтэх аюултай байдаг. Иймээс та аль болох тээшиндээ их хэмжээний шингэн зүйл авч явахгүй байхыг хичээгээрэй.

13. ?
Шавартай замаар явж байгаад таны автомашины дугуй хий иргээд зогссон л бол хүчлэн зүтгүүлэх хэрэггүй. Тэрний оронд ухарч үзэх юм уу эсвэл ухарч гархийг илүүд үзэн бууж замаа харж байгаад ухрах хэрэгтэй. Гэхдээ та аялалдаа өөрийн хайртай гэр бүлээ авч яваа тул өөртөө болон өөрийн автомашиндаа найдан азаа үзэх хэрэггүй л болов уу.

Алтан шар зам тань өлзийтэй байг!

Өндөр хурдтай явж байх үед автомашины дугуй буудвал юу хийх вэ?1. Эхний алхам:Дугуй дэлбэрэх үед аль болох тайван байж, ...
17/05/2024

Өндөр хурдтай явж байх үед автомашины дугуй буудвал юу хийх вэ?

1. Эхний алхам:
Дугуй дэлбэрэх үед аль болох тайван байж, жолоогоо хоёр гараараа чанга барих хэрэгтэй.

2. Хоёр дахь алхам:
Хамгийн чухал зүйл бол хөлөө тоормосноос холдуулж, огт тоормослохгүй байх явдал юм. Тоормосны педал руу бүү хар, тэр тухай бодохын ч хэрэггүй.

3. Гурав дахь алхам:
Явж буй чиглэлээ бүү өөрчил, огцом эргэлт хийж болохгүй аль болох шулуун чигээрээ явахыг хичээ.

4. Дөрөв дэх алхам:
Хэрэв таны машин механик хурдны хайрцагтай бол аажмаар арааг шилжүүлээрэй, гэхдээ ЗӨВХӨН машин бүрэн хяналтанд байгаа гэж бодож байвал шилжүүлээрэй.
Хэрэв таны автомашин автомат хурдны хайрцагтай бол Драйв (D) араанд нь хэвээр байлга. (B) араа байдаг бол шилжүүлээрэй.

5. Тав дахь алхам:
Тоормос бүү ашиглаарай, буудсан дугуй аяандаа машиныг удаашруулна.

6. Зургаа дахь алхам:
Хурд 50 км / цаг хүртэл буурахад та машины тоормозоо зөөлөн гишгэж болно
Бусадтай хуваалцаарай! Та хүний амь аварч ч магадгүй.

Шинэ дугуй буудахгүй гэсэн ойлголт огт байхгүй! Буудахаа хүрвэл өнөөдөр авсан шинэ дугуй ч буудна.

Эх орондоо тааваараа тайван сайхан аялаарай 😄

3 болон 4 үеийн Outlander шинэ хроп ирлээ.☎️91112998, 72202998
07/02/2024

3 болон 4 үеийн Outlander шинэ хроп ирлээ.
☎️91112998, 72202998

24/01/2024

Авто машины сохор бүс гэж сонсож байсан уу? Share хийж цааш түгээгээрэй ✅

Анхнаасаа л түгжирдэг байсан юм бишүү 😂
04/01/2024

Анхнаасаа л түгжирдэг байсан юм бишүү 😂

Дулаан гражид хонуулаагүй гээд бөөн уур😂😡
06/12/2023

Дулаан гражид хонуулаагүй гээд бөөн уур😂😡

Хар зүрхэний Хөх нуурХэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэн...
01/12/2023

Хар зүрхэний Хөх нуур
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм.
Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ.

Тосоо 6 сар тутамд солиулж хэвшээрэй 🚗
30/11/2023

Тосоо 6 сар тутамд солиулж хэвшээрэй 🚗

Хамгийн романтик улирал өвөл мөн үү?☃️❤️ Өвөлд дуртай найзаа мен@
30/11/2023

Хамгийн романтик улирал өвөл мөн үү?☃️❤️ Өвөлд дуртай найзаа мен@

Address

WXJX+ 358
Ulaanbaatar
13281

Telephone

+97672202998

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tulga Motors posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share