Vitour Mongolia

Vitour Mongolia "Vitour" дугуйны Монгол дахь албан ёсны борлуулагч боллоо.

27/01/2024

LPG…Бүх хулгай нам дарагдваа…гэснээс атомын ЦС тай болчуул уг нь… Атомын бөмбөгтэй ч болчхым билүү…

23/12/2023
02/11/2023

Айдаа юу ч гэхэв…НӨАТ н буцаан олголтыг 5% болгоё гэж шоудах ..НӨАТ ын 10% аа 5% болгочвол бүгдэд тустай баймаар…Хэсэгтээ л сэп гээл ирнэ дээ..

05/01/2022

Шинэ оны мэнд хүргэе.

02/08/2021

Эрч хүчээр дүүрэн өглөөний мэнд.
Vitour Mongolia.

28/06/2021

'ТОМ БАЙ'

Өнөөдөр монголд жижиг хүмүүс их болжээ. Жижиг хүн гэж хэнийг хэлэх вэ?

• Зорилго байхгүй, мөрөөдөл байхгүй урсгалаараа хөвдөг хэсэг бүлэг этгээд.

Одоо ингэж амьдрахгүй ээ хэдүүлээ. Одоо гоё тоглоом тоглоно. Бүгдээрээ 'Мөрөөдөлтэй амьдарч тоглоно.'

За би яаж тоглох аргыг нь зааж өгье.

Оршил: Сэтгэлгээний цар хүрээ гэх зүйл үнэндээ тэр хүний ирээдүйд хэн болохыг нь шийдэх маш ТОМ алтны орд байдаг болохоос биш эд материал үнэндээ чиний дэргэд хагас зуун жил ч хань болохгүй хэврэг зүйл юм. Би энийг л хэлэх гээд байгаа юм л даа. Юу вэ гэхээр! Одоо массаараа залуучууд материаллаг зүйлд их дуртай болж. Гоё утас, гоё хувцас, гоё чамин нтр гээд...цаг үеэ дагаад хэрэглээгээ чамин болгох нь залуусын маань зөв л дөө уул нь. Бид нэг л амьдрах учир хүн шиг амьдраад үхвэл хичнээн сайхан. Гэхдээ бид хүссэн зүйлээ авч чаддаг байхын тулд яах ёстой вэ? Мөрөөдөлтэй байх хэрэгтэй, хүсэл зорилготой байх хэрэгтэй. Тэр мөрөөдөл чинь мэдээж ТОМ байх хэрэгтэй. Тэгж байж чи МӨНГӨ ТООЛНО. Гэхдээ мөнгөнд шунаж болохгүй гэдгийг сана. Хүн эвдэрдэг жамтай шүү.

📌1рт: Алхам тутамдаа ТОМ бай, ТОМоор хар, ТОМоор сэтгэ, холыг харж ТОМыг ширтэж ТОМыг онил. ТОМ зүйлрүү ТОМ алх. Харин удаан бод. Яарвал даардаг гэм бийг сана. Эрт орой нь түй ч хамаагүй. Эцсийн цэг чухал. Чи сэтгэж байгаа л бол хийж чадна гэсэн үг. Сэтгэлгээ чинь чамайг хэн болж чадахыг чинь тодорхойлхоос бус материаллаг зүйл чамайг 0.00000000000000000000000001% ч тодорхойлж чадахгүй. Алхам тутамдаа өөрийн мэдлэгээ тэл. Азаргуудтай өрсөлд. Гэхдээ 'Аргументийн эсрэг Аргумент.' зарчимыг ямагт баримтлаж яв.

📌2рт: Эрүүл бай. Хамгийн эрхэм зүйл бол эрүүл мэнд. Идэвхитэй хөдөл. Хорт зуршилуудаасаа сал. Тамхи, архи г.м...Нойр сайн ав. Хоол сайн ид гэхдээ эрүүл хооллолтыг эрхэмлэ. Эрүүл байж чадвал чи 1000 зорилгоо биелүүлнэ.

📌3рт: Өрөөлийг бус эхлээд өөрийгөө ял. Өөртэйгөө тэмц. Өлсөөд ч хамаагүй амжилтандаа хүрэх гэж хичээ. Секунд хором бүрийг өөртөө ашигтайгаар эргүүл. Уйгагүй хөдөлмөрлө. Амжилт гэхдээ чамд зүгээр ч нэг ирчихгүй. Чамаас их олон золиос шаардана. Тэр бол бичигдээгүй хууль.Эрсдэл мэдээж гарна. Айх хэрэггүй. Бэлтгэлтэй бай.

📌4рт: Чиний хаана тугалаа хариулж яваа гуйлгачин байх чинь хэнд ч сонин бишээ. Харин зорилгоо ТОМоор хардаг гуйлгачин бай. Уул харж байж дов давна. Дов давахын тулд гол гатладаг. Гол гатлах гэж харин сэлж сурдаг жамтай. Бусдыг битгий даган дуурай. Өөрөө дүрмээ зохиож өөрийнхөө дүрмээр тогло. Өнгөрсөнтэйгөө бүү зууралд. Март. Орхи. Хая. Нэг байрандаа удаан битгий зогс. Цаашаа алх. Эргэж битгий хар. Битгий шалтаг тоочиж нялх хүүхэд шиг гоншигоно. Үзэл бодолдоо үнэнч үлд. Эхлээгүй бол эхлүүл. Эхлэсэн бол дуусга. Дахиад хэлье сэтгэхүйн хувьд бусдаас үргэлж ТОМ БАЙ, ТОМ БАЙ, ТОМ БАЙ! Тэгэхгүй бол чи хэн нэгний хувьд жижиг ГӨЛӨГ болж хувирна шүү. Удаан БОД. Тэгээд ЭХЭЛ. САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮР.

Дүгнэлт:

- Өөрийгөө ол!
- Зорилгоо тодорхойл!
- Мөрөөдөлтэй бай!
- Мөнгөнд бүү шуна!
- Эрүүл бай!
- Өчигдөрөөсөө илүү бай!
- Маргаашаас битгий ай!
- Бусадтай биш өөртэйгөө өрсөлд!
by copy

АккумуляторАкумулятор нь хөдөлгүүрийг анхлан асаах, энерги хангах систем ажиллаж эхлээгүй, төхөөрөмжөөс гарах энерги хан...
13/01/2021

Аккумулятор

Акумулятор нь хөдөлгүүрийг анхлан асаах, энерги хангах систем ажиллаж эхлээгүй, төхөөрөмжөөс гарах энерги хангалтгүй байх үед хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг. Автомашин явж байгаа үед генератороос/жанам/ цэнэглэгдэж, генератортой хамт цахилгаан үүсгүүр болдог.

Аккумуляторын бүтэц:

Энгийн акумлятор хасах, нэмэх туйлт хуудас, тусгаарлагч, акумляторын шингэн, эдгээрийг багтаасан гэрнээс бүтдэг. Автомашины акумляторын баканд оногдох хасах хуудасны тоо ихэвчилэн 3~6 байдаг. Дээд тал нь 20-иод ширхэг байдаг. Хуудасны тоо олон болох тусам акумляторын хэмжээ томордог.
Аккумуляторын шингэний тухай:
Аккумуляторын хэрэглэгддэг шингэн нь хүхрийн хүчил, нэрмэл усны хольц байдаг. Аккумкляторын хасах, нэмэх хуудаснууд тус тусдаа химийн урвалд орж, цахилгаан үүсгэж, цэнэглэхээс гадна, бакны хэсгийн цахилгаан гүйдлийг гүйлгэх үүрэгтэй байдаг. Аккумклятор гүйцэд цэнэглэгдсэн байх үед шингэний темпратур 200С, нягтрал 1.8 байдаг.

MF аккумулятор гэж энгийн акумляторыг бодвол өөрийн цэнэгээ алдах нь бага, ашиглах явцад бараг ус нэмэх шаардлагагүй аккумкляторыг хэлнэ. Бүтцийн хувьд энгийн аккумклятортой адилхан байдаг ч хавтаснууд кальцийн хар тугалган хайлшаар хийгдсэнээрээ ялгаатай.

MF аккумулятор дотроо нээлттэй, хаалттай гэж байдаг. Нээлттэй хэлбэрт нь бүтцийн хувьд энгийн аккумулятортой бараг адилхан. Хаалттай хэлбэрт нь тусгай тусгаарлагч, туйлт хавтан, тусгаарлагч чийгшүүлэгч шингэнтэй, ваакум бүтэцтэй байдаг. Дотор нь үүссэн хий туйлт хавтанд шингэх зориулалттай. Ажиллах явцад шингэн багасна, шингэн нэмнэ гэсэн асуудал байхгүй.

Багтаамж: ихэвчилэн акумляторын багтаамж гэдэг нь бүрэн цэнэглэгдсэн акумляторыг цэнэгтэй үеэсээ бага хүчдэлтэй болтлоо цэнэгээ алдахыг багтаамж гэнэ. Цэнэг алдалтын гүйдэл, цэнэг алдах цахилгаан хоёрын талбай, ампер,цаг-р (Ah;ampere.hour) илэрхийлэгддэг. Багтаамж (ah)=цэнэг алдах гүйдэл (A) ● цэнэг алдах цаг (h) Жишээ нь: 5.6А гүйдэлтэй үед цэнэг алдалт эцэслэх гүйдэлтэй болтлоо залгагдсан 5 цагт цэнэг алдаж дууссан гэж үзвэл, энэ үед акумляторын багтаамж 5.6(А)●5(h)=28 (ah) болно гэсэн үг.
Хүчлийн акумляторын шингэнийг заасан түвшинд байгаа эсэхийг нягтлаж, дундарсан бол нэрмэл ус хийдэг. Өвлийн улиралд шингэн нэмэх бол нэмсэн шингэн хөлдөхөөс сэргийлэн шууд цэнэглэх хэрэгтэй.

MF хэлбэрийн акумляторт шингэн нэмэх шаардлагагүй, хэрэв тагийг нээвэл агаарт байгаа хүчилтөрөгч, нэмэх туйлт хуудасны бодис химийн урвалд орж акумляторын шинж чанарыг алдагдуулдаг.

Аккумуляторын ашиглалт болон хадгалалт:
Аккумуляторыг -50°С-аас +50°С хэмийн нөхцөлд хадгална.

Сар бүр шингэний нягтралыг шалгаж байх. Хэрэв нягтрал нь 1.26-1.28-аас 0.03г/см-ээс ихээр унасан, гүйдэл нь 12.5В-оос доош 10.5В-оос дээш байх тохиолдолд аккумуляторыг дахин цэнэглэнэ. Цэнэглэхдээ аккумуляторын багтаамжийн Ah 10% -тай тэнцэх ампераар аккумуляторын банк тус бүрийн тагийг онгойлгож цэнэглэнэ. Жишээ нь: 55Ah аккумуляторыг 5.5 Ah-р гэх мэт
Цэнэглэсэн аккумуляторын шингэний нягтрал 1.28+/- 0.01г/см3 гүйдэл нь 12.6В-с багагүй байна. Цэнэглэх явцад шингэн хэт их уурших +55°С –ээс дээш халах аль нэг банкны шингэн буцалсан тохиолдолд аккумуляторыг цэнэглэгч аппаратнаас салгаж цаашид ашиглахгүй.

Ашиглаж байгаа болон хадгалаж байгаа аккумуляторыг 2 долоо хоногт 1 удаа шалгаж үйлчилгээ хийж байна.

- Аккумуляторын бэхэлгээ найдвартай эсэхийг шалгана.
- Нэмэх хасах шон дээр клим сайн боогдсон эсэхийг шалгана.
- Аккумуляторын агааржуулалтын сүвийг цэвэрлэж байна.
- Шингэний түвшин хэвийн байгаа эсэх. Шингэн дундарсан тохиолдолд нэрмэл ус хийх бөгөөд хүйтний улиралд хөдөлгүүрийг асаалттай үед усыг нэмнэ.
- Шингэн дундарч пластинк ил гарснаас болж пластинк хатуурч аккумуляторын багтаамж болон стартерийн ампер багасдаг.
- Ашиглаж байсан аккумуляторыг 4 сар хүртэл хугацаагаар хадгалж болно.
Анхааруулга:

1. Акумялторын ачаалалтай үеийн цэнэг (гэрэл, прожектор, хөгжим, тв, бусад..,) 11 вольт, электролитийн нягтрал нь 1.26~1.28 гм/см3 байдаг.
2. Аккумуляторын жигд ажиллагаа нь цахилгаан хувиарлах реле, динам, стартер, хөдөлгүүр, цахилгааны монтажаас шууд хамаарна. Хэрэв динамнаас гарч буй хүчдэл 13.8В-с бага бол аккумуляторыг цэнэглэж чадахгүй. Мөн релений тохиргоо алдагдсан , эвдэрсэн үед аккумуляторыг хэт их хүчдэлээр цэнэглэвэл акумляторын шингэн ширгэж, пластинк хатуурна. Үүний улмаас аккумулятор буудах аюултай. Хөдөлгүүрийн динамнаас акумляторт өгөх хэвийн хүчдэл нь 14,2 вольт байдаг.
3. Акумялторыг суулгахгүйн тулд 1 минутын амралттайгаар 15 секундээс илүүгүй хугацаагаар стартер дарна. Хүйтэн үед (-180C дээш) удаан хугацаагаар стартер дарах акумлятор цэнэгээ алдах үндсэн нөхцөл болдог.
4. Акумлятор цэнэг алдах бүрт шингэний нягтрал унаж байдгийг анхаарна уу.

13/01/2021

Address

Chinggis Avenue 81, 3 Khoroo
Ulaanbaatar

Telephone

+97699019965

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Vitour Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Vitour Mongolia:

Share