12/10/2022
АЗОТ буюу Nitrogen N2
АЗОТЫН ХИЙ ЯМАР АШИГТАЙ ВЭ?
Үүнд:
1. Автомашины явдал харьцангуй зөөлөн, илүү тав тухтай болсноор явах эд ангид сайнаар нөлөөлнө
2. Өвөл агаарын градус өөрчлөгдөж агаарын даралт буурахад дугуйн хийн даралт дагаж буурахгүй
3. Зуны халуунд дугуй халж буудах энгийн хийг бодвол харьцангүй багасна
4. Явдал өмнөхөөс зөөлөрч дугуйн жин илүү хөнгөн болох учир урт хугацаанд шатахуун зарцуулалт 5-10%-иар багасна
5. Дугуйн дотор талын элэгдэл энгийн хийг бодвол харьцангуй багасна
6. Дугуй хагарч шивэгдсэн тохиолдолд даралтаа харьцангуй удаан алдана.
АЗОТЫН ХИЙН ТАЛААР
Анхлан 20-р зууны дунд үеэс АНУ-д азотын хийг өндөр ачаалалтай уралддаг уралдааны автомашиниудад туршин хэрэглэж эхэлсэн бөгөөд үүний дараагаас нисэх онгоц болон засгийн газрын автомашиниудад ашиглаж эхэлсэн. 1980-иад оноос өндөр хөгжилтэй улс орнуудад энгийн тээврийн хэрэгслүүдэд зардал өндөртэйгээр хэрэглэж эхэлсэн боловч технологийн дэвшлийн ачаар үүнийг гарган авах технологи, төнөг төхөөрөмж улам бүр сайжирч бидний өдөр тутмын хэрэглээнд өргөнөөр нэвтэрсэн байна.
Бидний амьсгалж буй агаарт азотын хий-78%, хүчилтөрөгч-21%, ус-1%-ийн найрлагатай байдгаас дан азотын хийг тусгайлсан төхөөрөмжийн тусламжтайгаар агаараас шүүн найрлагыг 99,5-99,8%-иар концентрацыг өндөрсгөн гарган авч автомашинд хэрэглэдэг.
Бид таны машины дугуйнд шинээр азот хийх үед дугуйны хуучин хийг гарган, соруулан авч цэвэр азотын хийг шахах бөгөөд энэ үйл явц нь дугуйн хэмжээнээс хамааран 10-20 минут (4 дугуй) зарцуулагдах болно.