Anduud Car Rental

Anduud Car Rental Сайн байна уу. Манай компани нь бүх төрлийн машин захиа

09/06/2025
Манай компани та бүхэндээ он залуу тав тухтай alphard, vellfire land 200☆300  авто машинуудаар авто түрээсийн үйлчилгээ ...
09/06/2025

Манай компани та бүхэндээ он залуу тав тухтай alphard, vellfire land 200☆300 авто машинуудаар авто түрээсийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна.
Дэлгэрэнгүйг: [96719999]
[88969999]

07/10/2024
22/06/2024

Гайхуулах ч юм алга даа бидэнд
Гар утас шигээ нимгэрсэн хүн чанартайгаа
Галзуугийн өвчтөн шиг улстөрчидтэйгээ
би гэсэн бэртэгчин бодолтойгоо
Хоёр дахь мянганы хорьдугаар он руу
Хордсон үрстэйгээ гандсан төрхтэйгөө алхан орлоо
Азотын хий дүүрсэн дөрвөн уулынхаа дунд
Агуу ихээ гайхацгаан цээжээ дэлдэх зуур минь
Араа шүдээ хавирсан харийн ноход
Аль хэдийн хотонд минь оржээ
Анзаарах сөхөө алга уу
Эртний Миссирийн хүлцэнгүй боолын гунигт харцаар
Ирээдүйгээ ширтэх гурван сая монгол оо
Ядарсан ард бөхийж
Ямаан дээдэс гэдийж
Өтгөс минь өлсөж
Цэцгэс минь гундаж
Залуус минь дүрвэж
Зүрх минь даарч байна
Хүүхдүүд минь уйлж
Хүүxнүүд минь шаналж
Эрчүүд минь архидаж
Эх орон минь эзгүйдэх дор
Сүүлчийн хөсгөө хүлээх эмгэн лугаа адил
Сүүтийж суугаад эх орноо алдах уу
Сүмийн буланд хоргодсон
Гэлэн лугаа адил
Сүүмийж зогсоод ирээдуйгээ баллах уу
Шилний цаадах диваажинг
Ширтэж суугаад ханав уу
Ширэн нүүртэй урвагчдаа
Ширвэж орхиод мордох уу
Гурван морний эргээс хүлгийн дөрөө жийж
Гуниг зовлонгийн цоожийг тасар татан шидсэн
Цуутай монголын урс бид
Дуутай босох цаг иржээ
Дэлүүн болдогийн зүгээс
Дээдсийн сүнс сэрж байна
Халхын их талаас
Хаадын сүнс харж байна
Баруун уулсын орноос
Баатруудын сүнс ширвэж байна
Ялгуусан дууллын эзэд бид
Ядуу амьрах ёсгүй ээ
Барласан бурхад шиг дээдэс ээ
Дарласан буг шиг даврахгуй шүү
Асарч тэтгэж чадвал ард тумэн чинь
Алаг бяруу шиг номхон шүү
Аман дахь хоолыг нь булаавал харин
Асар басар шиг тасдана шүү
Зүдэргээнт он жилуудэд
Зүгээр ч нэг олдоогуй эрх чолоогоо
Зоосны донтой та нараар
Зоргоор чинь тоглуулахгүй шүү
Зовсон түмний занал гэдэг
Цусны хариутай байдаг шүү
Цөлийн чоно шиг омголон
Цөс ихтэй эрс ээ
Чи монгол юм бол
Чингис богдын урс юм бол
Та монгол юм бол
Талын баатруудын удам юм бол
Амьсгалах агааргүй багтарч яваа
Ангаахай үрсийнхээ төлөө
Эх нутгийг минь эмтэлсэн
Эмс охидыг минь эзэмдсэн
Холын нохдыг хөөж явуулая
Хотны банхараа ч таниж авъя
Чоно дагасан жингэрүүдийг
Цөм цохиж нам даръя
Ганхсан торийнхоо алтан баганыг
Гар гараараа тулан тал талаас нь босгое
Алдвал олдохгүй эрх чөлөөгөө
Ухвал ургахгүй эх нутгаа
Гарвал орохгүй эд баялгаа
Гарцаагүй хамгаалая яг одоо
Цаашаа цаг гэж үгуй
Наашаа найраа гэж үгуй
Энэ цагт бид элгээ эвхвэл
Ирэх цагт хилээ эвхнэ ээ..
МЗЭ-ийн гишүүн, Сэр-Одын шагналт яруу найрагч Наваанжамбын Мөнхсайхан
Har Has MC

Андууд-Алпард түрээсХувь хүн болон албан байгууллагатай хамтарч ажиллана.Утас:96719999          88969999
13/06/2024

Андууд-Алпард түрээс
Хувь хүн болон албан байгууллагатай хамтарч ажиллана.
Утас:96719999
88969999

Address

Ulaanbaatar

Telephone

+97676064444

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Anduud Car Rental posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Anduud Car Rental:

Share

Category