21/04/2024
Яг л өнөөдөр шиг сэтгэл гонсойлгом
Тэр л хүйтэн орой
Сэтгэл хайран дулаанаар төөнөх нар Зүрх зүсэн хурцаар тусах гэрэл
Орхиод одох чиний минь бараа холын холд замхран сарьнаж
Тэр л дулаахан өдрийн хүйтэн жавар бус
Зүрхний мухарт шигтгэгдсэн хүйтэн жавар л
Сэтгэлийн гүнээс хайран жиндүүлнэ
Даарсан сэтгэлээ доголон нулимсаараа дулаацуулаад
Нулимстай нүд, шархалсан зүрх хоёроо Сэтгэлийнхээ хамгийн гүнд хав дарж орхиод
Хөнгөхөн гунигтай харцаар сүүлийн удаа араас чинь ширтэн
Харсан зүгтээ холдон холдсоор
Аниргүйн дунд уусан алга болов...
-someone.