14/03/2024
Энгийн нэгэн уурхайчин аав миний бодол
"Ааваа та хаана байсан юм бэ?"
Өргөсөн ачаандаа ээж минь түүртэж
Өрх гэрийн хамаг л ажлыг нугалж
Хичээл номыг минь хийлгэж
Хиртэй хувцснуудыг минь угааж байхад ааваа та хаана байсан юмбэ?...
Бусдын харцанд дээрэлхүүлж
Бяцхан зүрх минь шаналж
Бодол сэтгэл минь үймэрч
Бүрэнхийн дунд ганцаар уйлж суухад минь ааваа та хаана байсан юм бэ?
Дүүг шөнө халуурхад
Дүнгээ аваад баярлаж суухад минь
Аадар бороо гадаа асгарч
Аянга цахилан айдаст автуулхад
Ааваа гэж орилход минь та гэртээ байсангүй.
Амьдралын минь ихэнхи хугацаанд ааваа та хаана байсан юм бэ?
................гэж нэг л өдөр надаас "ам" асуух байхдаа гэж бодхоор хааяа дотор минь үймрэх юмдаа...
Хажууд чинь биеэрээ байнга байдаггүйч гэсэн
Хамагл сэтгэл зүрх минь биеэр чинь лугшаатай байдаг юм шүү
Айхад чинь бамбай болохсон
Ачааг нь авч нуруундаа үүрэхсэн
Айлын хүүхдийн аав ээжээс өмөөрөхсөн
Айлгүй бяцхан үрсээ эрхлүүлэхсэндээ гэж аав нь дотрол үргэлжид бодож явдаг юм шүү.
Ирээдүйд алхах замыг чинь дардан байлгах гэж
Эрдэм номтой сайн хүн өсгөх гэж
Эрхгүй аав нь та нараасаа холоо ажилдаг юмаа....үрс минь ойлгоорой
Олон мянган аав нар, мөн ээжүүдч бас
энд үүрээс үдшийн бүрий хүртэл 12 цагийн уртад, газрын хөрснөөс доош 1300м-ийн гүний уурхайд төмрийн уйлаан, сэнсний орилоон, машины чарлаан, тос, хөлсний ихүүн үнэрт дотроо та нарыгаал бодон, ажлын хүндийг ажрахгүй давдаг юм шүү..
Ааваа та хаана байсан юм бэ?....... гэж үрс минь надаас асуух байхдаа......