10/02/2026
Аваргуудын хөгтэй явдлууд🤣 8666 6467
- #Мөөеө аварга нэг хүнтэй 100 татаад сууж байтал, Баянаа аварга ороод ирж. Мөөеө аварга “Ганц юм аваад ир.” гэсэнд Баянаа аварга дургүйцэж...Гэтэл Мөөеөө аварга “Тэгвэл нөгөөхийг чинь эхнэрт чинь хэлнэ шүү” гэж гэнэ. Тэгсэн Баянаа аварга ганц юм авчирч өгчихөөд явав.
Мөөеө аваргатай цуг ууж байсан хүн, “Тэр нь юу юм бэ? аварга аа?” гэсэнд: "Хэн мэддэг юм, тэгж хэлэхээр л аваад өгчихдөг шүү дээ..."
____________________________
-Баянаа аварга Мөөеө аваргад хүүхэн захиж байна гэнэ.
-За кө, Мөөеө ганц гайгүй сэвгэр мэдээрэй!
-За!
Хэд хоногийн дараа Мөөеө аварга Баянмөнх аварга руу залгаж гэнэ. Гэтэл эхнэр нь утсаа аваад,
-Хэнтэй ярих уу?
-Аан Мөнхбат байна аа, цаадах чинь надад нэг буу захиад хө.
-Хөөе Баянаа? Мөнхбат ярья гэнэ.
Баянаа: -Яах гэж байгаа юм бол?
Эхнэр: -Мэдэхгүй ээ, нэг буу захисан ч гэх шиг.
Тэгтэл Баянаа утсаа аваад ярих гэтэл эхнэр хажуугаас нь холддоггүй гэнэ.
-За тэгээд кэдэн оны буу юм?Кэдэн удаа буудуулсын? Чи өөрөө буудаж үзсиимүү? Бянт нь тасарсымуу, гүй юу? гэсэн чинь эхнэр нь гайхаад, -Күэ чи чинь буугаа яасын?
-Тэр чинь куучин буу..........хэхэ
_____________________________
-Мөнхбат аваргаа! Баянаа аварга 10 түрүүлчихлээ. Та энэ дөрвөдийг тогтоож болоогүй юм уу? гэж асуухад
-Хуцваа, би байсны хүчинд 10 дээрээ тогтлоо .Тэрнээс биш наадах чинь 20 түрүүлэх байсан юм гэж байжээ....
____________________________
Хакухо цолонд хүрээд анхны цалингаа аавдаа явуулсан чинь -Энэ пизду чинь одоо намайг тэжээх нь гэсэн гэдэг
____________________________
#Мөөеө аваргатай хоёул Туул голыг уруудаж Улаан хадны цэргийн ангиас цааш тарваганд явлаа.Ээлжилж сахиж байж хоёр тарвага бариад нэг уулын амны чулуун хүрээнд орж суун боодог хийж байтал гэнэт тэнгэр бүрхэж хар үүл хуралдан цахилгаан цахилж эхэллээ.Тэнгэр нижигнээд хад чулуу доргиод сүртэй. Гэтэл нэг морьтой хүн давхиж ирээд бууж бидний дэргэд түр суух зуураа,
-Ноднин яг энд хоёр тууварчныг тэнгэр таалчихсан шүү дээ гэж ярилаа. Миний айдас хүрч боодгоо аваад машиндаа суун тэндээс зайлмаар санагдаж байв. Мөөеөг харсан чинь ер тоосон шинжгүй тарвагаа шараад л суух юм.Тэнгэр баахан нижигнэж байснаа хэдхэн том дусал бороо ороод үүл ариллаа. Боодгоо идэж суухдаа Мөөеө аварга:
-Тэр муу тэнэмэл хогийг дэмий юм ярихад нь шээс хүрэх шиг болсон шүү. Гэхдээ нэрээ бодоод гүрийгээд л байлаа гэж билээ.
#Нэгэн танилын дурсамжаас...
_____________________________
Мөөеө аварга Баянаа аварга хоёр архи ууж байгаад нөгөө архи нь ч дуусч, Баянаа аварга ч,
-За явья даа гэсэн чинь Мөөеө аварга,
-Хүлээжий, цавь илнэ. Сэлэм босно гээд байлгаад байж. Тэгсэн тэр нь "Шавь ирнэ. Шил юм босно" гэсэн үг байсан гэнэ лээ.
____________________________
Улсын заан том Санжаа:
-Тэр жил би тав давчихаад чадвал заан болчих санаатай сууж байв. Зургаагийн даваанд аанай л Баянаа аварга амлаад авчихлаа. Яаж шуухан барилдана даа гээд бодоод сууж байтал Мөөеө аварга хүрээд ирлээ.
-За яагаад өр алдсан хужаа шиг урвайчихаа вэ? Аваргад яаж унахаа бодож сууна уу? гэснээ,
-Би чамд яаж хаях арга зааж өгье. Чи хар даа. Баянаагийн хүзүүн дээр нэг том хатиг гарчихаж. Өглөөнөөс хойш хараад байсан чинь эмзэглээд байгаа бололтой харагдана. Шууд очоод тэрнээс нь базаад авчих, бараг өөрөө сөхрөөд өгнө. Тэгэхээр нь гуядчих гэдэг юм байна.
-Арай ч муухай юм биш үү гэсэнд
- Өө, мангар нэрэндээ таарсан золиг чамайг гээд яваад өгөв. Тэгээд яахав нэлээд үзлээ. Олон жил аваргын бэлтгэл хангагчаар чөлөөт, самбо барилдаж энэ хүнд чихээ боорцог болтлоо нухлуулснаа санаж уур ч хүрч байна. Мөөеө аваргын хэлсэн үг санаанд орж хүзүүнээс нь атгаж аваад татчихав. Тэгсэн мань эр сөхрөх нь бүү хэл арагш цахалж гар тавиулаад:
-Чи яасан муу санаатай новш вэ гээд тас буутал алгадаад авдаг байгаа.
-Би ямар санаатай тэгсэн юм уу гэж гөжтөл өөдөөс
-Тийм байх аа чи. Чамайг ийм мэх боловсруулаад сууж байна гэж Мөөеө хэлэхээр нь үнэмшээгүй юм гэдэг байгаа. Цаана нь учраагаа давсан Мөнхбат аварга бид хоёрыг хараад байдгаараа инээчихсэн явж харагдлаа.
____________________________
Мөнхбат гуайгаас:
-Аварга аа, энэ уяачдын малгайн сампинд морь байгаад байх юм. Бөхчүүдийнх дээр юү байвал зохимжтой вэ? гэсэнд алдарт дархан аварга маань:
- Хүний толгой дээр малын толгой тавьдаг тэнэг пицданууд.. 😝😝😝
____________________________
Нэгэн сэтгүүлч Ж.Мөнхбат аваргаас:
-Та Б. Бат-Эрдэнэ аваргын талаар яриач... гэхэд Мөөеө аварга:
-Агуу, Агуу... Агуу амьтан байхгүй юу... 👍👍👍 Олимпийн МЕДАЛЬГҮЙ л болохоос... 😜
_____________________________
Онигоо....Аварга Ж.Мөнхбат гуайгаас нэгэн сэтгүүлч,
-"Начны найрааны тухай та юу гэж боддог вэ? гэж асуухад
-Бүү мэд П..да, Начин байж үзсэн биш ...гэсэн гэнээ🤣😂
_____________________________
Засуул нь, -За аварга минь, сайн барилдана шүү гэсэн чинь Мөнхбат аварга,
-Хуцалгүй малгай тэгшхэн шиг бариад туг руу дөхөж бай! Би энэ мууг нутгийнх нь зүг шидчихээд очлоо гэсэн хөгжилтэй аархуу яриа байдаг😂🤣😂
____________________________
Ж.Мөнхбат аварга ид байхдаа өвлийн хүйтэнд пальтоныхоо энгэр заамыг товчлохгүй задгай явдаг байжээ. Аварга та яаж явнаа гэхэд өөдөөс нь бяр амтагдаад, гудамж нарийсаад байх юм чинь гэж хариулсан гэдэг.
___________________________
“Аат” аварга Ж.Мөнхбатыг ид барилдаж байх үед наадмыг зохион байгуулж байсан комиссын дарга нь дуудаж “За, хө, чи яагаад наадам эхэлсэн хойно ирж, ард түмэн, төр засгийн тэргүүнүүдийг чилээгээд байна” гэхэд хариуд нь “Чи битгий донгос. Хэзээ, хаана, яаж барилдахаа би мэдье. Намайг харах гэж ирсэн 80 мянган хүн дотор чамайг харах гэж ирсэн доголон чавганц ч энд алга байна” хэмээн “томорчээ”.🤣😂🤣
_____________________________
“Битгий уулз гэж багш хэлсэн”
Хадбаатар аварга гэж хүүхэд шиг гэнэн хөнгөн сэтгэлтэй хэнэггүй, гудиггүй их хүчтэн байсан билээ. Тэрбээр цаг үргэлж хүүхэн шуухантай орооцолдчихдог баахан үйлтэй нэгэн байлаа. Нэг өдөр Хадааг хайгаад шинэ хуучин хоёр авгай нь спортын төв ордонд иржээ. Тэгсэн Хадаа тэднээс нуугдаж Мөнхбат аваргын өрөөнд орж ирүүт дотроос нь цоожилчихож. Нөгөө хоёр авгай нь гаднаас орилолдоод гараад ир гэж байна гэнэ. Гэтэл Хадаа “Та нар явцгаа. Мөөеө багш та нар шиг банзлуудтай битгий уулз” гэсэн гээд хэлжээ. Үүнийг дуулсан Мөөеө аваргын нүүр нь халуу шатаад жигтэйхэн “Айсан” гэнэ.
___________________________
Ж.Мөнхбат аваргыг ид аархаж омголон явах үед нь хөлөө өргөхөд машин зогсдог байж, хариад ирэхийн цагт… хөлөөрөө биш бүхэл биеэрээ хаагаад ч дайраад алчих дөхөх юм гэж гутрангүй өгүүлдэгсэн.
___________________________
Ж.Мөнхбат аваргыг салам зодно
Ж.Мөнхбат аварга ид байхдаа улсын баяр наадамд Булганы “дүүгүүр” хэмээх Д.Гомбосүрэнг 2-3 удаа амлаад хаячихсан гэдэг юм. Хамгийн сүүлд гэхэд 1965 онд ардын хувьсгалын 44 жилийн ойгоор 6-гийн даваанд начинг амлаж хаячихаад тахимаа авсан чинь “чамайг салам зодно доо” гээд тахимаа өгч дээ.Тэгтэл тэр жилийн наадамдаа аварга мөн л түрүүлж нөгөө ална зодно гээд байсан Д.Гомбосүрэн начин жаахан халчихсан Ж.Мөнхбат аваргыг татаж үнсэн баяр хүргээд: “ийм сайхан амьтныг хаана нь зодох билээ” гээд: “Өвгөнийгөө уучил, уучил!” гэж байсан гэдэг. Бөх хүн гэж ийм талбиун сайхан улсуудыг хэлдэг аж.
____________________________
Мөөеө аварга Төв аймгийн нутгийн зөвлөлийн хуралд уригдаж очоод хурал эхлэх цаг нь өнгөрөөд удсан чинь шууд босоод л өлгүүрээс пальтогоо аваад өмсөж гэнэ.
-Мөөеө аваргаа та жаахан хүлээ л дээ, манайхан одоо цугларах юм шиг байна гэсэн чинь аварга их муухай харснаа:
-Манай Төв аймагт олигтой пидда байхгүй л дээ. Дээр үед Богдод мөргөх гэж ирээд буцах зардалгүй пиздукууд л Төв аймагт үлдчихсэн байдаг юм…
____________________________
Наадмын бэлтгэлд гарсан бөхчүүд бэлтгэлээ хийхээр газраа сонгож байтал Мөөеө аварга иржээ.
-Аварга аа? Энэ дэнж дээр бэлтгэл хийвэл жаахан овгор товгор байна уу? гэтэл Мөөеө аварга;
-Дэнж голох нь яахав ээ пидда нар минь дээр нь тогтохоо бодоцгоо гэсэн гэнэ.
____________________________
Домогт аварга Ж.Мөнхбат ид үедээ наадмын зүлэг ногоон дэвжээн дээр үе үеийн аваргууд эгнээд суучихсан байх үед “За муусайн борог өвснүүд юу байна даа. Ургаж яваа ногоог амлаад унагачих чадал байна уу. Сачий чинь хүрвэл амлаад хаячих” гэж хэлж байж. Өөр хүнсэн бол амалж аваад, амаар нь шороо үмхүүлж, ууцаар нь зүлэг арчих байсан биз. Даанч цаадах нь ааг омгоо шагай шиг цацсан ч адуу шиг хураагаад ирж чадах Ж.Мөнхбат аварга учраас хэн ч “Амныхаа зоргоор аархлаа” гэж үл бодно. #сору