ЧАНАР Auto Center

ЧАНАР Auto Center FEBEST, NIPPARTS, JP GROUP, PEDDERS , F*X, WURTH, NGK, брендүүдийн бүтээгдэхүүн?

28/03/2026

Өдөрлөг сайхан болж өнгөрлөө. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.

01/03/2026
14/02/2026

Хүмүүс Приус 40 41 ийн ялгааг их асууж байгаатай холбогдуулан ялгааг нь тайлбарлаж өгъе
#Приус40. Battery нь шинэчлэгдсэн Приус 50-ийхтай адилхан, хүчин чадал өндөр сүүлийн үеийн технологийн шингэн battery-тай, мөн багажиндаа нэмэлт суудалтай, энэ нь суудлаа буулгаад 41 болдог давуу талтай гэсэн үг
#Приус41 Battery нь приус 20,30-тай ижилхэн байдаг ба үйлдвэрийн баталгаа нь 200.000km байдаг болохоор battery-ний асуудал нэлээдгүй гардаг. 5 суудалтай
(Приус40-ийнх 400.000km-ийн үйлдвэрийн баталгаатай)
🚗 Зарим хүмүүс 40 battery-г муу эвдрэхээрээ үнэтэй, бас олдодгүй гэж ярьдаг нь маш өрөөсгөл ойлголт юм. Battery бараг л эвдэрдэггүй болохоор сэлбэгийн газрууд нэг их оруулж ирдэггүй, мөн үнэ нь 1.2 саятай байдаг шүү
🚗 2015 оноос хойш сери-2 буюу дараачийн шинэчилэгдсэн загвар гарсан байдаг
🚗 Одоо L, S, S Touring, G, G-Touring загваруудын хоорондын ялгааг тайлбарлаж өгъе
🚗 G Touring гэдэг нь 3 хаалга смарт, хурд түгжигч, 3 салаа гэрэл, их гэрэл шүршигчтэй, руль нь арьсан болдог. Гадна талдаа гэвэл 17 сток обуд болон хормойтой болж өгдөг, мөн гуперны нэмэлт гэрэлтэй
🚗 Мөн бензин идэлт гэвэл приус 20,30-тай адилхан
🚗 Приус 40,41 G Touring Skylight гэдэг загвар нь шилэн дээвэртэй байдаг
🚗 G гэдэг нь 16 тай сток обудтай, хормойгүй болдог ба бусдаар G Touring-тай ижил
🚗 S Touring гэдэг нь зөвхөн жолооч талын хаалга смарт, хурд түгжигч байхгүй, энгийн рультай, бусдаар G Touring загвартай ижилхэн
🚗 S гэдэг загвар нь жолооч талын хаалга смарт, 2 салаа их гэрэлтэй, бусдаар G загвартай ижилхэн
🚗 L гэдэг нь таг энгийн гэсэн үг
2 салаа гэрэл, жолоочийн хаалга смарт, гуперны нэмэлт гэрэл байхгүй гэх мэт үйлдвэрийн тоног хамгийн муу загвар гэсэн үг
🚗 За ингээд эцэст нь хэлэхэд Приус 20, 30-тай харьцуулашгүй унаа шүү

Winter package

Toyota Winter Package тоноглол гэж юу вэ?

Японы хойд нутгууд хүйтэн цаг ууртай, хур тунадас их унадаг бөгөөд эдгээр бүс нутагт зориулж Тоёотагаас хэрэглэгчид зориулж машинаа захиалж авахдаа нэмэлт төлбөр төлж Winter Package буюу хүйтэн цаг уурт тохирсон багц сонгож авахыг санал болгодог
- Winter Package машиныг хамгийн энгийн таних арга бол арын гэрлийг харахад баруун талд нь нэмэлт улаан цайртай харагддаг. Цас бороо манантай үзэгдэх орчин хязгаарлагдмал үед нэмэлтээр асдаг манангийн гэрлийг их гэрэл дотор эсвэл гупер дээр тусад хосоор нь эсвэл зөвхөн баруун талдаа асдаг байхаар суурилуулж өгсөн байдаг

- Энгийн машины хөргөх шингэний концетраци 30% байдаг энэ нь -15 хэмд хөлддөг. Харин 50% болсоноор -35 хэмд хөлдөхгүй. Хөргөх шингэнийг илүү хурдан халаахын тулд яндан дээр нэмэлт халаагуур тавьж өгсөн байдаг

- Машиныг асаах стартер энгийн машиных 1.3кВт байдаг бол хүйтэн нөхцөлд зориулсан машиных 1.7кВт хүчин чадалтай байдаг.

- Хөлддөггүй илүү хүчин чадалтай том цэнэг хугаагуур (аккумлятор) тавьсан байдаг

- Салоны паарны радиатор халдаг нэмэлт халаагчтай. Салооны паар ажилуулахад илүү хурдан халдаг.

- Урд салхины шил, хойд шил, урд 2 хаалганы шил, хажуугийн 2 толь нь цас мөс арилгах нэмэлт халаагчтай байдаг.

- Урд болон хойд шилний шил арчигчний сахал нь хүйтэнд хөлдөггүй, цас мөс наалддаггүй байдаг.

- Машины дээвэр, шал, хаалганы хэсгүүдэд дулаалгын нэмэлт материал болох цулхай ашиглаж дулаалж өгсөн байдаг.

* Мөн ихэнх машинуудад үйлдвэрээс болон нэмэлтээр суурилуулсан алсаас асаагчтай байдаг

* Хүйтэн цас их ордог газар явдаг машинууд хөдөлгүүрийн болон явах эд ангийн хэсгийг зэвэрч цоорохоос хамгаалж нэмэлт тосон цацлага түрхсэн байдаг. Мөн явах эд анги, рамны хэсгийг зэврэлтэнс хамгаалж тусгай будгаар будсан байдаг
Viva: Ж. Эрдэнэзориг

11/07/2025

🇲🇳Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.

Төр улс өнөд бадрахын хийморьтой
Түмэн олон төвшин жаргахын ерөөлтэй
Есөн хөлт цагаан тугийнхаа ивээл дор
Эрэмгий хүчит бөхчүүд нь бяртай
Эрхий мэргэн харваачид нь цэцтэй
Аргамаг хурдан хүлгүүд нь шандастай
Нар хур тэгширсэн дэнждээ САЙХАН НААДААРАЙ.

30/06/2025

Зорин ирж үйлчилгээгээ хийлгэж байгаад баярлалаа💯💯👍👏

клубын гишүүд минь ирж ком бензин насос, NGK севча солиулж бна. Алтан шар зам нь дардан байх болтугай. Манайхыг сонгон ү...
28/05/2025

клубын гишүүд минь ирж ком бензин насос, NGK севча солиулж бна. Алтан шар зам нь дардан байх болтугай. Манайхыг сонгон үйлчлүүлдэгт баярлалаа 👏👏👏

🚘 Манайд Lexus-570, Lexus-470 Land-200, Land-100, Prado-150, Prado-120, 4Runner, Prius-20,30,40,41 машины ком таван бул,...
21/05/2025

🚘 Манайд Lexus-570, Lexus-470 Land-200, Land-100, Prado-150, Prado-120, 4Runner, Prius-20,30,40,41 машины ком таван бул, дээд доод өндөг, Шарнер, Тяга, урд хойд босоо, шинээр ирлээ. 🇯🇵 Japan Tok
Жич: Албан ёсны гэрээт үнээр
Утас: 99064884, 95999933

Манайхыг зорин ирж үйлчлүүлсэнд баярлалаа. Алтан шар зам нь өөдрөг байх болтугай. LX&GX-001
13/03/2025

Манайхыг зорин ирж үйлчлүүлсэнд баярлалаа. Алтан шар зам нь өөдрөг байх болтугай. LX&GX-001

08/03/2025
👉Манай ЧАНАР Auto Center нь Америкийн Lucas брэндийн албан ёсны гэрээт борлуулагч боллоо. ☎ 95999933☎ 99064884   #Хөдөлг...
24/10/2024

👉Манай ЧАНАР Auto Center нь Америкийн Lucas брэндийн албан ёсны гэрээт борлуулагч боллоо.
☎ 95999933
☎ 99064884

#ХөдөлгүүрийнТос #АмерикЧанар

12/07/2024

7.11-7.16-ны хооронд амрана. 7.17-ний өдрөөс цагийн хувиарийн дагуу ажиллана.Та бүхэн минь Сайхан наадаарай.

Address

Монгол улс, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Их дарь эх 8 гудамж, 5-114
Ulaanbaatar
13880

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Telephone

+97699064884

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ЧАНАР Auto Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ЧАНАР Auto Center:

Share