MOTO POINT

MOTO POINT Баталгаат мотоцикль худалдаа, захиалга болон бусад

24/05/2024
Заа энэ 7 хоногийн 5дахь, Хагас, Бүтэн сайнд MOTOPOINT Европын Frankfurt, Stuttgart, Berlin, Prague гэсэн чиглэлд явна. ...
22/05/2024

Заа энэ 7 хоногийн 5дахь, Хагас, Бүтэн сайнд MOTOPOINT Европын Frankfurt, Stuttgart, Berlin, Prague гэсэн чиглэлд явна. Тэр үеэр 2-3 хотын Harley Davidson, Indian Motorcycle, BMW Motorrad- аар орж амжина. Та бүхэн эдгээрээс хүссэн хувцас, гутал, helmet гэх мэт/ сэлбэг болон тосноос бусад/ бараагаа газар дээрээс нь ямар ч нэмэгдэлгүй авхуулах боломжтой шүү.. Чатаар холбогдоорой манайхан🙏🙏
Санамж: 1.Дилер бүр татвар тээврээс шалтгаалан өөр, өөр үнэтэй байх боломжтой..
2.Тээврийн зардал гэж багахаан нэмэгдэнэ.
3.Газар дээр нь шууд худалдан авах, бэлэн барааны захиалга авна.

🔥🔥🔥
21/05/2024

🔥🔥🔥

FIM Hard Enduro World Championship цувралын 2-р гараа алдарт Red Bull Erzbergrodeo 2024 эхэлхэд 20 хоног улдлээ.
Миний хувьд Эрзбэргээр энэ жилийн сезоноо эхлүүлэх болно.
Өнгөрсөн жил 3-р эгнээнээс гарж 17-р check point хүртэл явж 107-р байранд бичигдэж тэмцээнээ өндөрлүүлсэн.
Энэ жил яахыг харцгаая!

Тийм ээ, Энэ жил 5сарын30-наас 6сарын2-ны хооронд Австрид Монгол төрийн далбаа дахин мандана… Тийм ээ, Спортын Мастер П....
21/05/2024

Тийм ээ, Энэ жил 5сарын30-наас 6сарын2-ны хооронд Австрид Монгол төрийн далбаа дахин мандана… Тийм ээ, Спортын Мастер П.Төрбатаа дэмжээрэй манайхан..

 :33•883 уу? эсвэл 48 уу? аль нь дээр вэ?• Сүүлийн үед Harley Davidson Sportster сонирхогчид, худалдан авагчдын тоо улам...
21/05/2024

:33
•883 уу? эсвэл 48 уу? аль нь дээр вэ?•

Сүүлийн үед Harley Davidson Sportster сонирхогчид, худалдан авагчдын тоо улам нэмэгдэсээр байна. Тэр дундаа Iron 883, Forty Eight(48)худалдан авахад хамгийн түрүүнд ганц асуудал хүн болгонд тулгардаг нь ‘’ ЯЛГАА НЬ ЯГ ЮУ ЮМ БЭ?’’ аль нь илүү вэ? гэсэн асуулт билээ. MOTOPOINT энэ талаар аль болох нэг талыг барихгүйгээр ерөнхий ялгааг тайлбарлая.

Мэдээж шинэ худалдан авагчдад хоорондоо ижил энэ 2 загвар сонголт хийхэд хэцүү байдаг.
Тэгэхээр:
48-ийн давуу тал:
1. Үйлдвэрийн 1200сс илүү их хүч гаргана.
2. 48-ын харагдах үзэмж илүү тачаангуй( гэхдээ 883-ыг ч мөн хүссэнээр тоноглох боломжтой.)
3. Урд дугуй илүү бүдүүн бөгөөд энэ нь үзэмжид голлон нөлөөлнө( бульдог маягийн сэтгэгдэл төрүүлээд байдаг.)
4. Front control буюу хөлийн удирдлага урдаа байрласан( Энэ нь ихэнх Сruiser хөлөглөгчдөд тухтай байдаг гэж анзаарагддаг)
5. Толь доор байрласан.
6. Суудлын өндөр илүү намхан.( газартай илүү ойрхон)
7. Ерөнхий хромын нь хар болон гялалзсан төмрийн хослол( мотор, яндан) нь давуу тал байж болно.
8. Шаврын хаалтууд бүгд хар байдаг ба банк л ганц өөр өнгөтэй байдаг. ( энэ нь том ялгаа юм)

48-ийн сул тал:
1. Банкны багтаамж илүү жижиг.
2. Зах зээл дээрхи үнэ илүү үнэтэй тул авахад илүү их хөдөлмөр.
3. Хэгээсэн обуд нь цэвэрхэн харагдах ч засвар үйлчилгээний хувьд илүү.
4. Хоёрдогч зах зээл дээрхи бараа бүтээгдэхүүнүүд илүү сонголт бага санагддаг.
5. Ихэнх хүмүүс удаан явахад суудал хатуу гэдэг.

Iron 883-ийн давуу тал:
1. Том банкны багтаамж нь илүү их унаж, бага зогсоно гэсэн үг.
2. Хайлшин обуд нь илүү бат бөх, засвар үйлчилгээ бага шаардана.
3. Үнэ харьцангуй боломжийн…
4. Дөрвөн кг хүнд, 2 см урт.
5. Mid control буюу хөлийн удидлага голдоо байрлана.( энэ нь намхан өндөртэй хүмүүст давуу тал болдог)
6. Урд дугуй нь 48-ийн бүдүүн дугуйтай харьцуулахад эргэлтийг илүү сайн гүйцэтгэдэг мэт санагддаг.( дассанаас болсон байж болох)
7. Зах зээл дээрхи тоног, нэмэлт бүтээгдэхүүнүүд их.
8. Ерөнхий хром матт хар( мотор, яндан г.м)энэ нь илүү цэвэрхэн санагддаг( давуу тал байж болно)
9. Мөн урд амартизатор илүү урт хэмжээтэй.

Iron 883-ийн сул тал:
1. Үйлдвэрийн 883сс нь 1200-аас бага хүч гаргана( түүнийгээ дагаад мушгих хүч, морины хүч бага г.м)
2. Өндөр унаачдад хөл нугараад тухгүй санагдаж болно.( Мэдээж Mid Control- ийг өөрчилж болно)
3. 883-ийн тооромз 48-тай харьцуулахад тийм ч сайн биш ч гэсэн мотоциклийн хүчин чадалд бүрэн нийцдэг, асуудалгүй.
4. Хэр их тоноглохоос шалтгаалан үнийн хувьд 48-тай дүйцэх болон илүү гарч болох юм.

Зарим тоон харьцуулалт: 1.Forty Eight 2.Iron 883
-Моторын багтаамж: 1202сс; 883сс
-Дээд хурд: 177км/ц, 166км/цаг
-Түлшний сав: 7.9литр, 12.5литр
-Нийт жин: 252кг, 256кг
-Нийт урт: 2165мм, 2185мм
-Суудлын өндөр: 71см, 76см
-Тэнхлэг хоорондын зай: 1495мм, 1515мм
-Урд дугуй: 130/90/R16, 100/90/R19

19/05/2024

New competition, challenges and technological aspects!

🗺 More navigation
🔀 Stages separated 🚗 🏍 🚚
🚦 1 mass start
⏰ 48H Chrono stage
⛺️ 1 marathon stage
🔋 Dakar Future Mission 1000
🏁 Unforgettable finish in the Empty Quarter!

Заа алдарт Дакар эхлэхэд 299 өдөр үлдлээ..2025 оны Дакар Саудын Арабын Бишагаас/Bisha/ Шубайта/Shubaytah/ хүртэл 1-р сар...
18/05/2024

Заа алдарт Дакар эхлэхэд 299 өдөр үлдлээ..

2025 оны Дакар Саудын Арабын Бишагаас/Bisha/ Шубайта/Shubaytah/ хүртэл 1-р сарын 3-аас 17-ны хооронд болно.

 :32•The Distinguished Gentleman’s Ride•Манайхан нээрээ энэ талаар дуулж байсан уу? DGR гээд үнэхээр гайхалтай парад оло...
16/05/2024

:32
•The Distinguished Gentleman’s Ride•
Манайхан нээрээ энэ талаар дуулж байсан уу? DGR гээд үнэхээр гайхалтай парад олон улсад болж өнгөрдөгийг, админийх нь нэг багахаан мөрөөдөл гэх үү дээ, сүүлийн хэдэн жил энэ парадын талаар харсаар байгаад өдийд оролцохыг тун ч их хүсдэг болж..
Эдний үйл ажиллагааны зорилго нь их гоё, ихэнх эвэнтүүд шиг зүгээр ч нэг цуглаан биш Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд болон Түрүү булчирхайн хорт хавдарын судалгаанд, мөн тэдгээрийн хор уршигийг таниулах, мэдлэг олгоход зориулж хандив босгодог. Мөн зүгээр ч нэг мото унаад тойрох биш, мотоцикль болон классик хувцаслалтын хоршил, тэдгээрийн соёл, хэв маягийг илэрхийлэх, тухайн соёл, хувцаслалтын биеэ авч явах байдлыг хүртэл харуулах зорилготой, түүнийгээ ч цугласан унаачид нь сайн хийнэ.
Мотоцикль болон хувцаслалтад нарийн загвар( style guide, dapper guide-тай)заадаг, оролцогчдын бүхий л хүйсийн чиг хандлагийг дэмждэг.
2012 онд эхэлсэнээс хойш нийт давхардсан тоогоор 105 улсад зохион байгуулагдаад 50.3сая ам.доллар цуглуулаад байгаа юм байна, Нэгэн зэрэг 100-аад оронд нэг өдөр болоод өнгөрдөг ба энэ 2024 оныхд одоогоор 92,133 унаачид оролцох төлөвтэй байгаа юм байна..
Үнэхээр гайхалтай.. Улаанбаатарт энэ 5сарын19-нд болох тул та бүхнийг идэвхитэй оролцоорой гэж уриалая..
Нэмж хэлхэд та хандив өгөхийг хүсвэл сайтаар нь ороод өгөх боломжтой байдаг шүү бас..

Сайхаан сайхан…🔴⚫️
15/05/2024

Сайхаан сайхан…🔴⚫️

 :31 Гэрэл зурагчин Richard, Phyllis Milne нарын авсан зургуудын галзуу дараалал. Гурав дахь зураг нь 1948 оны 3 сарын A...
15/05/2024

:31

Гэрэл зурагчин Richard, Phyllis Milne нарын авсан зургуудын галзуу дараалал. Гурав дахь зураг нь 1948 оны 3 сарын AMA Motorcyclist сэтгүүлийн нүүрийг чимсэн удаатай гэнэ. Уралдаанч нь бол алдарт Floyd Emde…

 :30•Энэ жилийн Erzbergrodeo эхлэхэд 15 өдөр үлдлээ• Дэлхийн Hard Enduro-ийн цувралд Erzberg-ийн уралдаан гэж айхтар ура...
14/05/2024

:30
•Энэ жилийн Erzbergrodeo эхлэхэд 15 өдөр үлдлээ•

Дэлхийн Hard Enduro-ийн цувралд Erzberg-ийн уралдаан гэж айхтар уралдаан бий..1995 оноос эхлэлтэй Австрийн энэ ралли жил бүрийн 5,6 сард болдог ба нийт 4 хоногийн уралдаанаас бүрдэнэ. Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 1500 уралдаанч хурд хүчээ сорихоор Европын зүрхэнд орших жижигхэн хотын нэг уулруу, улсынхаа далбааг цүнхлээд гарч байна гээд төсөөлөөд үзээрэй…Тэдэнд бараг бүгдэд нь спонсор, ашигтай үйлдвэр, багийн гэрээ эсвэл аваргын цом, шагналын мөнгө аль аль нь байхгүй..

Эдгээр залуус дөрвөн өдрийн турш адреналин, хөлс, урам хугарах мэдрэмжийн төлөө л хэдэн мянган километр аялсан гээд төсөөлөөрэй.. Тэгээд энэ бүхний төгсгөлд цөөхөн хэдэн морьтон энэ гайхалтай уралдааны барианы шугамыг харах болно.
Энэ жил Erzbergrodeo 5сарын30-наас 6сарын2-ны хооронд болно.

Address

Ulaanbaatar

Telephone

+97672330001

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MOTO POINT posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to MOTO POINT:

Share