20/03/2023
Мото эксперт зөвлөж байна.
Өөдөө өгсөхдөө анхаарах нь.
• Өвөл ч, хавар намар зун ч өгсөхөд эвгүй зам тааралдах өдөр ирнэ. Хойшоо буцаж гулгаад, мөн ч эвгүй шдээ. Иймээс зарим зөвлөмжийг мэдэж авах бүү хэл, багахан өгсүүр зам дээр туршиж үзэхэд ч гэмгүй.
• Машинд тань залгадаг юм хум байвал залгачих. Жижиг тэргэнд хүртэл B, L гэх мэт эцсийн араа бий, тэрэндээ хийчих. Дугуй гулгалаа гэхэд маш хурдтай хий эргэхгүй болдог.
• Таны хамгийн чухал анхаарах зүйл бол дугуйг хий эргүүлж болохгүй. Цастай, шавартай, бороотойд хий эргэчих гээд байдаг. Энэ л хамгийн зайлсхийх ёстой зүйл юм. Иймээс хаазаа бага юмуу дундаж өгч, тэрийгээ тогтмол бариарай.
• Хэрвээ хий эргүүлж алдаад, буцаад гулгачихвал рулиэ аль болох тэгш бариад тэгшхэн ухраад буухыг бодоорой. Өрөөлдвөл тэгээд хяналтаас гарч байгаа юм. Тоормосоо тас барьчихвал 4 дугуй түгжээд, бас л хяналтгүй гулгана. Иймээс ухрахдаа хийгээд хаазаа өөрөөр нь өгөөд дугуйнуудаа эргүүлээд ухарвал тун сайн.
• Өмнөх машины мөрөөр явахгүйг хичээгээрэй. Тэгвэл гялаан нь арай бага байдаг.
• Мэдээж, онхолдож болзошгүй талдаа зай барьж явна. Өөдөөс машин уруудах гээд байвал гэрлээрээ дохио өгөөд өөрийгөө хүнд байдалд өгсөж байгаа гэдгээ мэдэгдээрэй. Та ч гэсэн уруудах гэж байгаа бол хэн нэгэн этгээд зайлуул өгсөж байгаа эсэхийг ажиглаарай.
• Өгсөхийн өмнө моторын хүчнээс зулгаадаг бүхнийг унтраасан нь дээр. Air condition, паар, утас цэнэглэх, элдэв гэрэл чийдэн гээд унтраагаад байвал мотор бүрэн хүчээрээ ажиллах болно.
За амжилт хүсье.