08/07/2022
🇲🇳 Тулгар Төр Байгуулагдсаны 2231, Их Монгол Улс Байгуулагдсаны 816, Ардын Хувьсгалын 101 жил, Үндэсний Их Баяр Наадмын баярын мэнд дэвшүүлье!🇲🇳
Бай мэргэн харваачдын цэцийг сорьж наадъя
Босоо хийморьт эрсийн мэхийг сонжиж наадъя
Бусгаа аргамаг хүлгийн хурдыг шагшиж наадъя
Буурал буурал түүхийн хэлхээс шаглаж наадъя
Дээдсийн алтан шастир дэгжиж дэлгэрэх наадам
Дээлтэй ардын соёл дэгжирхэж гоёх наадам
Дэнж дэнжийн гэрээс аварга төрдөг наадам
Та бүхэн минь дэнж хотойтол сайхан наадаарай!😇