11/01/2021
Талархъя
❤ Хүлээцтэй байдалд
Яг нэг жил дэлхий нийтээрээ тодорхойгүй нөхцөл байдалд ажиллаж, амьдарч байна. Бидний захиалга ч хүссэнээр хурдан ирэхгүй үе олон.
Ачаа нь удаж ирсэн ч хүлээцтэй байдагт талархъя.
Хүргэлт нь удсан ч хүлээдэгт талархъя.
💙 Итгэл хүлээлгэдэгт
Урьд нь огт захиалга өгч байгаагүй ч зураг, сэтгэгдэл хараад захиалга өгдөгт талархъя.
Таны дэмжлэгээр бид алдахгүй байхсан гэж, урмыг тань хугалахгүй байх юмсан хичээдэг шүү.
💜 Үүнийг уншиж буйд
Хэрэв та үүнийг уншиж байгаа бол Felicita Shop-ын нэг хэсэг нь болжээ. Энд буйд тань талархъя.
💗 Талархаж буйгаа илэрхийлдэгт
Захиалсан бараа нь ирээд, задалж үзээд, сэтгэл хангалуун зургаа илгээдэгт талархъя.
Түүний ачаар бид дараа, дараачийн хүндээ боломжийн үнээр, чанартай бараа хүргэхээр ажилладаг юм шүү.
Сэтгэл бүхэнд ТАЛАРХАЖ БАЙНА. 👑
Та бүхэнд ЖАРГАЛ ХҮСЬЕ. ❤