18/06/2026
🇲🇳 МОТОЦИКЛИЙН “А” АНГИЛЛЫН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.
📌Дотоодын цэргийн байгууллагатай хамтран мотоциклийн "А" ангиллын сургалтыг ангийн байрлалд офицер, ахлагч болон хугацаат цэргийн алба хаагч нартаа нийгмийн ажлын хүрээнд 14 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.
Сургалтын хүрээнд алба хаагчид мотоциклийн техникийн үзлэг, аюулгүй байдал, техникийн онол, аюулгүй жолоодлого, мотоцикл жолоодоход анхаарах тусгай дүрмүүдийн хүрээнд мэдлэг ойлголтоо дээшлүүлэх юм.